Тэд “Дүүриймаа” биш үү
2017/03/25
Төрийн албан тушаалтан орон нутагт томилолтоор ажиллах үед тухайн сум, аймгийн Засаг дарга, Тамгын газрын дарга тэргүүтэй төлөөлөгчид царай зүс, бие галбир сайтай бүсгүйчүүдээр алд цэнхэр хадаг, аяга дүүрэн сүү, цагаан идээ барин хүндэтгэл үзүүлэх ёслол манайд бараг л уламжлал болчихсон. Тэднийгээ бүр “Дүүриймаа” гэж нэрийдэх нь ч бий.
Тэгвэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ үйл ажиллагааг хориглосон юм. Улсын төсөв, санхүүгийн байдал хүндрэлтэй байгаатай холбогдуулан төсвийн хэмнэлт хийх үүднээс томилолтоор ажиллаж буй төрийн албан тушаалтныг угтах, үдэх арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг Засаг дарга нарт үүрэг болгосон удаатай. Угтаа өмнө нь ч “Дүүриймаа” үйл ажиллагаанд хуваарилсан төсөв гэж байдаггүй байв. Сум, аймаг орон нутгийн удирдлагууд томилолтоор ажиллах албан тушаалтнуудаас өндөр үнэлгээ авахын тулд угтаж, үдэн дайлж цайлж, харин түүнээс гарах зардлыг орон нутагт хийгдэх үйл ажиллагааны өртөгт шингээж зохицуулдаг байсан гэдэг.
Тийм ч учраас Ерөнхий сайдын уг шийдвэр тун ч нүдээ олсон арга хэмжээ байсан нь мэдээж.
Гэвч, аймаг, сумдын удирдлагууд “Дүүриймаа” үйл ажиллагааг нь хоригломогц “Б” төлөвлөгөөнд шилжиж эхлэх нь тэр. Үүнийг Ерөнхий сайдын баруун аймагт хийсэн томилолт, УИХ-ын даргын тойрогтоо ажилласан зэрэг үйл явдал гэрчилнэ.
Тодруулбал, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Ховд аймагт энэ сарын 22-нд очсон байх бөгөөд түүнийг аймгийн Засаг дарга Д.Галсандондог тэргүүтэй аймгийн удирдлагууд онгоцны буудал дээр улаан хивс дэвсэн, хүндэт харуул жагсааж, угтаж авчээ. Хадаг, сүү барьсан “Дүүриймаа” ийн дүрээ хувилгаж, салаа цэрэг болсон байх нь тэр.
УИХ-ын даргын тойргийнхон ч мөн адил. Түүнийг Төв аймагт очих үед Монгол үндэснийхээ дээл хувцсыг өмссөн хоёр жаахан хүүхэд удирдлагуудын хамт угтаж, хоёр талаар нь сурагчийн нимгэн цамц, брюк, шилэн трикотой сургуулийн сурагчид жагсаж угтан авсан байх юм.
Зочин · 2017/03/26
er ni bol huleen avj baigaa gazar, bogs dolooson dargantsaruudiin doli tsohij bgaa ajil shuu dee,
Kk · 2017/03/25
Erdenebat dandaa hudluu yarij bhiin . Ajil am hoyr n dandaa zurdug .