АН-д Н.Алтанхуягаас өөр хүн олдохгүй л байв гэж
2017/03/28
“Шинэчлэлийн” гэх тодотголтой Засгийн газрын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуягийг АТГ-ынхан дуудан байцааж, эргэн тойрны хүмүүсийг нь шалгасан. Тэр битгий хэл түүний зөвлөхөөр ажиллаж байсанЛ.Гансүхийг улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн шүүхээс буруутгаж, ял оноосон билээ.
Түүнээс гадна түүний хүргэн Г.Дэнзэнг “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-д ажиллаж байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр АТГ-аас шалгаж, холбогдох хуулийн байгууллагад нь шилжүүлсэн. Одоо ч “Хүргэн Дэнзэн”-тэй холбоотой асуудал дуусаагүй байна. Түүнтэй холбоотой хэргийн шүүх хурал өнгөрсөн сарын 22-нд болох байсан ч хойшилсон. Өнөөдөр уг шүүх хурал болох учиртай. Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дэх хэсэг, мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн билээ.
Ингээд ч түүний эргэн тойрон дахь хүмүүсийг шалгах шалгалт, хориг дуусаагүй. Түүний эхнэр Э.Сэлэнгийг Герман руу нисэх гэж байхад нь саатуулж, хилээр гарахыг хориглосон нь оны өмнө болсон хамгийн шуугиан дагуулсан үйл явдал байлаа. Мөн Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэг, төрсөн эгчийнх нь охин Ц.Наранбат нарыг ч барьж шалгасан удаатай. Харин сайд асан Н.Алтанхуягийг АТГ-аас 2, 3 удаа дуудан байцаалт авчихаад байна. Энэ нь АН-ын нэр хүндэд муугаар нөлөөлж байна хэмээн намын нөхөд нь үзэж байгаа ажээ.
Зочин · 2017/03/28
Алтанхуягийг дэмжиж байна Ийм мундаг улс төрч Монгол хэрэгтэй
Үнэн үнэн · 2017/03/28
Алтанхуяг бол улсаас асар их мөнгийг найз гөхөд, хамаатан садантайгаа нийлж завшсан хүн шүү дээ. Ёстой ярихаас ч ой гутмаар хүн. Дандаа худлаа гэмгүй царай гаргана.
Үнэн үнэн · 2017/03/28
Алтанхуяг бол улсаас асар их мөнгийг найз гөхөд, хамаатан садантайгаа нийлж завшсан хүн шүү дээ. Ёстой ярихаас ч ой гутмаар хүн. Дандаа худлаа гэмгүй царай гаргана.
шаабар · 2017/03/28
Үнэхээр гэм буруутай нь нотлогдсон юм бол ил тод зарлаж байгаад шүүх хурлаа нээлттэй хийчихэж болдоггүй юм уу. Хүнийг гэр бүл ахан дүүсээр нь ингэж олон жил тамлаж, шаналгаж зовоох нь хэнд хэрэгтэй юм. Удаах тусам улс төрийн зорилготой гэж харагдаад байна. Ер нь манай улсад нэг иймэрхүү жишиг тогтоод удаж байна шүү. Анхаарах л хэрэгтэй байх.