Э.Бат-Үүл МАН-ынхныг "сэтгэцийн эмгэгтэй" улсууд гэв
2017/03/31
“Мөнхтөрийн цаг”-аар ярьсан зүйлийн тухай тодруулахуй
Мөнхтөртэй “Мөнхтөрийн цаг”-аар ярилцсан. Мөнхтөр туршлагатай сэтгүүлчийн хувиар миний “загатнасан газар маажив”. Би ч баярласандаа “огло үсрээд” Мөнхтөрийгөө, бүтэн асуулт тавих сөгөө өгөлгүй, хариултаар “шүршиж” орхив. 30 минутад олон жил бодсон зүйлээ хэлж амжих санаатай тэвдэхдээ ингэж “шүршсэн” хэрэг.
Сүүлийн жилүүдэд эдийн засаг хямарснаас хүмүүсийн урам зориг мохож, гутранги үзэл газар авсан. Хувийн болон улсынхаа ирээдүйг сүүдэртэй талаас нь харах болсон.
Уг нь Платонч маягаар “гэрэл”-д гараад харвал Монгол улс хөгжлөөрөө айргийн тавд орох боломжтой орон юм. Өгөгдөл нь ч бий, арга зам нь ч байгаа юм.
Өгөгдлийн тухайд:
- 21-р зууны дэлхийн эдийн засгийн хөгжлийн тэнхлэгийг голлосон газар зүйн байршил. Зүйрлэвээс, байрлал сайтай их дэлгүүр мэт;
- хоёр хөрштэй харьцуулахад бага боловч нэг хүнд ноогдох байдлаараа маш өндөрт тооцогдох бэлэн “кэш” эрдэс баялагтай;
- хувь хүмүүс нь өрсөлдөөнч бөгөөд сайхан амьдрах их “шунал”-тай, дасан зохицох гаргуун чадвартай, соёлын хориг цээр багатай нээлттэй “дазайн” бүхий;
- барууныхныг бодвол “тэтгэвэр”-т мөддөө гарахааргүй “залуу” эдийн засагтай.
Хэдий гайхалтай өгөгдөл байвч, энэ нь хөгжихөд хүрэлцээтэй нөхцөл бас биш юм.
Хөгжихийн тулд зүй ёсны инстүүцийг бий болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл; шударга төр, иргэд нь баялаг бүтээх замаар өөртөө ашиг олон амьдралаа сайжруулах боломж олгосон чөлөөт эдийн засаг, үндэсний үйлдвэрлэгчидээ хөршүүд болон олон улсын зах зээл дээр байршуулах боломж олгосон прагматик гадаад бодлогод чиглэсэн инстүүц хэмээх тулгын гурван чулуу шаардлагатай.
ШУДАРГА ТӨР
Шударга төр гэдгийг нарийвчлан тодорхойлоход амаргүй байдаг. Төр гэсэн өргөн цар хүрээтэй ойлголтыг, шударга хэмээх ерөнхий бөгөөд тодорхойгүй ойлголттой холбон категори болгон ашиглахад сэтгэлгээ улам л будлихад хүрнэ.
Философич мэт үгийн утга хөөцөлдөлгүйгээр хар ухаанаар бодвол шударга төр гэдгийг, хулгай хийдэггүй, нийгмээ мөлждөггүй төр гээд ойлгочихож болно.
Төр, тухайн үед эрх авсан хүмүүсээс бүрддэг. Энэ хүмүүс, олгогдсон эрх мэдлийг урвуулан ашиглаж хулгай хийх, бусдыг мөлжих зэрэг нь төрийн хулгай, мөжлөг болж байгаа юм. Ялангуяа, энэ байдал байнгын, тогтвортой болоодохвол инстүүцийн шинжтэй.
Төрийн хулгай нь инстүүцийн шинжтэй болсон улс гүрэн хөгжих боломжгүй. Улстөрийн дэглэм нь ардчилсан ч бай, дарангуйлагч ч бай ялгаагүй хөгжихгүй. Хулгайч төртэй улсаас хөгжил “зугтдаг”. Эдийн засгийн энэ хуулийг Дарон Ажэмолу (Daron Acemoğlu), Жэймс А.Робинсон (James Robinson) нар судалж тогтоосон байдаг. Тэдний, судалгааныхаа тайлан болгож бичсэн “Улс үндэстний уналт доройтолын шалтгаан” гэдэг номыг манай улстөрчид заавал унших хэрэгтэй гэдгийг энэ дашрамд дурдъя.
Түүгээр барахгүй, мөлждөг хулгайч төртэй нийгэм “хөгжих” гэдэг үгийг мартсан нь дээр байдаг. Мартахгүй бол “хөгжих” гэдэг үг, сонгогчдыг горьдлогоор нь тоглож хуурдаг шидэт үг болчихно. Тэгээд зогсохгүй, уг ойлголт маань “хөгжил”-ийн гэгдэх сүржигнэлийг хөөрөгдсөн, мөнгө угаах төслүүдээр тархи угаах, софтвейрийн үүргийг гүйцэтгэж эхлэнэ.
Төр хичнээн хулгайч байх тусам санаачилсан төслүүд нь төдийчинээ олон, төдийчинээ том болдог зүй тогтолтойг олон улсын болон манай туршлага харуулна. Тийм учраас төр хулгайч үед “хөгжих” гэдэг үгийн контекст нь “хулгайлах” гэдэг санаа руу түлхдэг тул мартсан нь өлзийтэй. Ядахдаа хууртаж гомдоллохгүй.
Ийнхүү бодоод үзэхүл, улс гүрэн хөгжье гэвэл нэн тэргүүнд төрийг шударга байлгах ёстой. Төр нь шударга бөгөөд нийгмийн байгуулал нь баялаг бүтээгч (капитализм гэдэг үгийн утгыг буулгавал баялаг бүтээгч нийгэм гэсэн үг) байвал сая гайхалтай хөгждөгийг Норвег, Дани, Сингапур, Австрали, Шинэ Зеланд зэрэг хөгжлийн манлайлагчид харуулна.
Төрийг яаж шударга болгох вэ? Элбэгдорж төрийн данс, үйл ажиллагааг шилэн болгоё гэсэн санал дэвшүүлж, түүнийгээ хуульчилсан. Нийслэлийн засаг захиргаа шилэн засаглалыг уухайлан хэрэгжүүлж эхэлсэн. Гэтэл, үнэндээ олон түмэн шилэн байдлыг сонирхдоггүй. Бүр гайхмаар нь хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээ ч сонирхдоггүй болж таарсан.
Шилэн нөхөр л ашиглана. Хүмүүсийг идэвхжүүлэхийн тулд Шилэн нөхрийг шагнаж үзлээ. Олон түмэн нөгөөх л дүлий хэвээрээ.
Бид, шилэн төр хүн ардын хэрэглээнд орохгүй бол хол явахгүй юм байна гэдгийг сүүлдээ гадарлаж эхэлсэн. Тэгээд төрийн үйлчилгээний супермаркет ажиллуулах шинэ санаачилга гаргалаа. Төрийн үйлчилгээ авагсад шилэн мэдээлэл харах хэрэгцээ зайлшгүй үүснэ гэж тооцсон. Дүнжингарав зэрэг худалдааны төвүүд дээр, зориуд барааны лангуутай үйлчилгээг нь өрсөлдүүлэхээр байршуулан ажиллуулав. Зарим иргэд үйлчилгээний шуурхай байдалд нь цочсон билээ.
Төрийн үйлчилгээний супермаркетийн лангуу дээр тавигдах бараа юу юм бэ? Тодорхойлолт, лавлагаа зэргээс авахуулаад олон бараа бий. Гэхдээ хамгийн гол бараа нь хувь хүн болон хуулийн этгээдүүдийн амьдрал үйл ажиллагаанд хэрэгтэй байгаа дарга нарын шийдвэрүүд юм.
Жишээ нь: хотын даргын хувьд газрын зөвшөөрөл, барилга барих зөвшөөрөл, цахилгааны зөвшөөрөл, дулааны зөвшөөрөл гэх олон зөвшөөрлийг тухайн жилийн хот байгуулалт, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу олгодог. Нэгэнт л төлөвлөгөө, тоо, хэмжээ тодорхой учраас гарын үсэг зурж баталгаажуулаад төрийн үйлчилгээний супермаркетийн лангуу дээр тавьчих бүрэн боломжтой. Лангууны арын хананд хэрэглэгчдэд зориулсан шилэн “төр”-ийн мэдээлэл өлгөөтэй байх юм.
Хотын дарга, ийм бараа нийлүүлэх гэж татвар төлөгчдийн төлсөн мөнгөнөөс цалин болгож сар бүр нэг сая таван зуун мянган төгрөг авдаг. Нийслэлийн нийт захиргааны байгууллагын нэг жилийн цалингийн сан 41,4 тэрбум төгрөг байдаг. Угтаа, иргэддээ үйлчилгээ нийлүүлнэ гэж энэ хөлсийг авч байгаа юм.
Бид төрийн үйлчилгээний супермаркетийг хожуу нээсэн. Иргэдээ, шинэ үйлчилгээний амтанд оруулж чадалгүй сонгуульд ялагдсан даа.
Ардын намыханд нэг огиудас хүрмээр хачин зан байдаг. Тэр нь дарга гэлгүүлэх, албатуудаараа зулгуйдуулах, ихэрхэл өргөмжлөлийн асар индэрт зогсох, хүмүүсийг бөхийлгөж мөлхүүлэх зэрэгт хачин их кайф авна, битүүдээ “дур тавина”.
Зарим хүн хэлэхдээ, энэ бол далан жил даргалж, захирч явснаас бий болсон эмгэг гэдэг. Би хувьдаа бодохдоо: боловсролгүй чадалгүй хүмүүс хичнээн бөөс шиг өчүүхэнээ мэдэх тусам төчнөөн заан шиг харагдахыг хүсдэгээс, огиудас хүрэм ийм сэтгэцийн эмгэгтэй болдог.
Гай болж ийм сэтгэцийн эмгэгтэй улсууд сонгуульд ялж “захирах ёс”-оо сэргээсэн. Мэдээж, хамгийн түрүүнд төрийн үйлчилгээний супермаркетийн лангуу руу явж байсан эрх мэдлүүдийг буцааж татсан. Эрх мэдэл нь “эзэн”-рүүгээ явахтай зэрэг хүмүүс тэр зүг рүү мөргөж, бөхийж, мөлхөж эхэлсэн. Хотын захиргаа хуучин дүрдээ орсон байгааг надаас бусад нь ч харж л байгаа!
Миний үед нийслэлд хийгдсэн олон ажлуудаас, хамгийн өндөр буюу 62 хувийн үнэлгээ авсан ажил бол төрийн үйлчилгээний супермаркет байсан юм. Одоо энэ үйлчилгээ нурж байна.
Шилэн дансчиг олигтой явсангүй, төрийн үйлчилгээний супермаркетчиг тэгэсгээд лавлагаа гаргадаг түц боллоо. Олон түмэнчиг нэг их үгүйлсэнгүй. Үгүйлэхгүйгээр зогсохгүй улам л бүрхэг харанхуй болж байна. Удахгүй хаалгаа барихад нь тэр тухай санах хүн цөөн үлдэх биз ээ. Түдэв гуай аргаа бараад “Сонгосон хүмүүс нь дээрээс нь өтгөн шингэнээ асгаж байхад тоодоггүй ард түмэнтэй, би ярих юм байхгүй “гэжээ.
Гэхдээ, төрийг шударга болгох ажлыг халшралгүй үргэлжлүүлэх хэрэгтэй. Ядахдаа үр хүүхдүүдийнхээ хувь заяаг бодоод. Хүүхдүүд маань биднээс илүү дээр амьдрах ёстой. Төрөө шударга болговол ингэх ховорхон боломжтой гэдгийг санан санан шүд зуун тэмцэх хэрэгтэй. Үгүй бол одоо онлайнаар хүмүүсийн дунд хэлц үг болчихоод буй “Хонь шиг ард түмэнд Чоно шиг төр байдаг” гэсэн аймшигт ирээдүй хойч үе, үр хүүхдүүдийг маань тосон ирж байгаа.
Төрийг шударга болгох асуудлыг нэг мөр шийдэх арга нь сум хороо бүрээс сонгогдсон депутатуудаас бүрдэх Ардын Их Хуралтай болох явдал. Ардын Их Хурал, ард түмний нэрийн өмнөөс УИХ, Засгийн газрыг томилж үйл ажиллагаанд нь хяналт тавина. Шударга биш үйл ажиллагаа явуулбал УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, нөгөө давхар дээл, нөгөө хоцордог, тасалдаг, кнопддог асуудлууд үндсэндээ устаж, сахилга батгүй сайд нар, мөрийтэй тоглоомчид байрандаа очиж, төрийн тогтолцоо жинхэнэ ард түмний харцан дор хянагдана гэсэн үг юм. Төрийн дээд эрх мэдэл шууд сум, хороодод амьдарч буй иргэдэд очно гэсэн үг.
Бас депутат болон түүнийг илгээсэн сум, хороод ажил хэргийн хэрэгцээ шаардлагын улмаас шилэн дансыг нөгөө шилэн нөхөр шиг нэхэх нь гарцаагүй. Шилэн данстай байж л өөрийн сум хороонд зүй ёсоор юу ноогдож, зүй бусаар юу ноогдохгүй байгааг харах боломжтой юм. Өөрөөр хэлбэл дээд шатнаас юуг нэхэх ёстой нь шилэн дансаар тодорхой харагдана.
Мөн төрийн үйлчилгээний супермаркет депутатуудын аврал болно. Төрийн үйлчилгээний супермаркетийг ажиллуулахгүй бол мань депутат өөрөө хүсэлт, гуйлтын түц болж гэртээ тайван амрах аргагүй ээ.
Ийнхүү; шилэн данс, төрийн үйлчилгээний супермаркет, Ардын Их Хурал нийлэхээр, олигархи хулгай хийх аргагүйд хүрч, монголчууд шударга сайн төр дор амьдрах эхлэл бүрдэнэ. Тэгэхэд бид “хөгжил” гэдэг үгийг жинхэнэ утгаар нь хэлнэ дээ!
(үргэлжлэл бий)
Эрдэнийн Бат-Үүл
Бат-Үхээрт · 2017/04/11
Ард олны хөрөнгийг хулгайлаад, луйвардаад, залилаад л болчихгүй юу?Өөр юу хийхийн хийж чадахчгүй
Зочин · 2017/04/10
Дүлийртлээ идсэн салга. Зөрөөд л хус аад өгнөдөө.
Зочин · 2017/04/10
Бат-Үүл гуай ганцаараа иддэг байснаа хүүтэйгээ нийлж иддэг болсон. Одоо идсэнээ шингээх гээд дуугай л байл даа. Балай солиотойгоо зарлаад галзуу юм яриад явах юм. Идэх юм олдохгүй болохоор өлсөөд үхэх гээд байдаг юм болов уу. Шунал ихэдвэл шулам болдог гэж яасан үнэн үг вэ. Хүү нь гэж бас нэг өлөн царайтай бөөс Хаагас юу олж сорох уу гээд цаддаггүй хувалз нэг л өдөр хагарах байх даа

Жүүгээ · 2017/04/10
Шимзотой эр
зочин · 2017/04/08
За за Анархист дээрэмчин Бат-үүл чинь оюуны хомосдолтой ядарсан амьтан гэдгийг ард түмэн мэдэхээрээ болсон доо
зочин · 2017/04/08
Батүүл бол хорлон сүйтгэгч, бас дээр нь хомхой сэтгэлтэй хулгайч
araij dee · 2017/04/07
Baasnuud mesten deeree baihdaa hiihgui eersdiigee bondoilogjood buugaad holdhooroo ard tumen geed hutcaad bdg sonin garuud shuu 4 n jil yu hiisen ulaanbaatariin 1 nomer bsn hun shuu de huuteegee niilj tcusalsan biz ug eh oron ard tumnii telee ywdag darga alga bn shuu dee.yanfa baiz

Зочин · 2017/04/07

Zochin · 2017/04/07
Setgetsiin uvchtei ni uuruu um bishuu. Ene helj yarisan chini eruul hunii setgehui law bish bn. Hulgaichiin neg ni uuruu baij ulsiin baatar baihdaa yawav dee. Ichij uhmeer zolig chini.
Муурны эзэн · 2017/04/06
Улсын баатар гэсэн бхаа хахахаха Юу хийгээд баатар болоооо вэ????? Хариулт байна ууу??????
Зочин · 2017/04/06
ТИЙМ Л СҮРХИЙ ЮМ БОЛ БАРАГ НАСААРАА ИХ ХУРАЛД СУУХДАА ЮУ ХИЙЖ ГИЙГҮҮЛСЭН ЮМ.
ДОДОО · 2017/04/05
энэ салга чинь харин БУЛГАНТАЙ холбоотой нь болон идсэн уусан ил болоод ирэхээр их мэдэгчийн дүр эсгээд эхлэв дээ.Түүнийг Ерөнхийлэгчийн өргөө биш, шорон л хүлээж байгаа ь тодорхой.Салга амбан солиорч л байг.
Zochin · 2017/04/05
Manai Ulsiin baatar uvuu soliorchee
Зочин · 2017/04/04
солиотой салга вэ
malnuudad · 2017/04/04
door yum bichij bat uuliig haraasan ulsad. ta nar bidend jaahan ireedui haruulsan huniig buurulhuj bgaa buunii nohod. M.Enhbold, batbayr busad niisleliin darga nar yu hiisen yum. bi an -iin guishuun bish. gehdee bi shudarga baihad durtai bat uul ee zorigtoi. harin huuchin AN-iig shinechleh heregtei shuu
zochin · 2017/04/04
Ene unen elii balai bolchihjee,Odoo tetgevertee gar.
Bat - Yyl Bayrtai !!! · 2017/04/03
Bat - Yyl Uvuu Zunuud balai bolson bainlee -
Bat - Yyl Bayrtai ! · 2017/04/03
Bat - Yyl Uvuu Zunuud balai bolson bainlee -
Bat - Yyl Bayrtai !!! · 2017/04/03
Bat - Yyl Uvuu Zunuud balai bolson bainlee -
зочин · 2017/04/03
МАНАН засгийн эрхэнд гараад л худлаа ярьж, албан тушаал, мөнгө хөөдөг. Одоо ман үндсэн хуулийн өөрчлөлт, АИХ, намын хуулийг боловсронгуй болгох бодит алхам юу ч хийхгүй байна.
Зочин · 2017/04/03
Энэ балай болиосой билээ.
Зочин · 2017/04/02
батүүл дутаж гэнэ сайн хүн цагтаа зайгаа тавьдаг юмаа үүлээ одоо явж үз
Ховордорж · 2017/04/02
Хогны ногоон уут.Санаж бнуу Салга лалараа.хэдэн тэрбумыг хулгайлж
Ховордорж · 2017/04/02
Хогны ногоон уут.Санаж бнуу Салга лалараа.хэдэн тэрбумыг хулгайлж
zochin · 2017/04/01
Батүүлийн сонгуулийн шоу эхэлжээ.Элбэгдоржийн барил байна.Шилэн данс , офшор шударга төрийн тухай өрөөсөө Чулуудайгаасаа эхлэж ярисан бол дээр байж дээ.

itgel · 2017/04/01
MAN namig bodvol ANin zasag ch ter hotin zasag darga ch ter harin ard tumend hurch ajillasan shu MAN hezee bidnees asuuj blaa harin ANaminhan tusgai utas hurtel ajiiuulaad l huviin hevshiliinhend tatvariin daramtig ch bagasgaj bsan AHinhandaa talarhalaa chin setgeleesee ilerhiilie
itgel · 2017/04/01
manai ger buliinhen Batuuld urgelj itgej demjseer yavdag Hussen zorisonoo zorigtoi hiildee BATUULEE
zochin · 2017/04/01
Ta nariig bodohod uym hiigeed hiih geed baigaa uym bishvv
Зочин · 2017/04/01

Uursduu uy ch hiij chadaagvi hyvaaj idehe bodoj 4 n Jil bolood jaaxan uym hiiheer ataarhaj vhehnevv
Зочин · 2017/04/01
Баатар хүн шиг дуугарлаа
хүн хүн · 2017/04/01
Нам төвтэй улс төрийн тогтолцоо бол Намын нэрээр хулгайч нар нам нэгдэж сэм хувалдаж төрийн эрх мэдлийг булаадаг тогтолцоо Энэ тогтолцоог иргэн төвтэй улс төрийн тогтолцоогоор солих Хулгайч луйварчин нартай тэмцэх тэмцэлд иргэн бүр хэн нэгнээ муухай хараж муу хэлэлгүй нэгдэж нэг цул болон тэмцэх хэрэгтэй Энгэж байж хулгайч нарыг төрөөс зайлуулаж чадна Энгэж нэгдэж чадахгүй хоорондоо маргаж тэмэх юм бол хулгайч нарын жууш болно
Зочин · 2017/04/01
Жинхэнэ лалар чи 25жил улс торд явлаа оороо хагартал баяжив битгий одоо солиор бай зугээр шалгуулчих
ард · 2017/03/31
баатар шиг байх гэхээр хулгайч найз нараа хүүгээсээ ч урвах гээд байдаг яадаг юм билээ
irgen · 2017/03/31
batuul uuruu medrliin uwchtei hun joloodlogui salgalsan tolgoitoi uuriiguu medej yarih heregtei ard tumen dungee tawisan baihad ingej hutsaad yah um we ter songoson ulsaa hundetgej irgediin huraldaa neg ch suugaagui unen teneg nowsh
иргэн · 2017/03/31
Батүүл гуай хайран ч нэр хүнд юу ч яриад хэрэггүй хэнч үнэмшихгүй ард түмэн ялгаж ойлгодог болсон
Чулуудай · 2017/03/31
УЛСЫН БААТАР ГЭЛҮҮ ХАА ХА ХА ХА
Sainaa · 2017/03/31
Bat-uuliig muulaad b.gaa khumuus khotiin zasag soligdsonoos khoish khotod ta bide d kheregtei tustai yu nemegdej saijirzniig kbeleed ugukh khun b.na uu.

Zochin · 2017/03/31
Ene hun mash olon jil turiin undur alband ajillasan bus uu, yagaad yariad bga zuilee ajil hereg bolgoj boloogui um, huviin ashig sonirhol haij huuteigee hamtarch bhiin orond ner tsever ajil uurgee guitsetgeh estoi bish uu, odo neeh mundag gemgui tsarailaad baih hereggui sh de, irged tanid yamr ikh itgej baisniig ta daanch medersengui. Tanii ug odo yamr ch une tsenegui bolson bhaa.Itgel bol asar tom bolomj bdag.

Зочин · 2017/03/31
2 yag adilhan nam shd, heree haraa gaihav gedeg shig
Зочин · 2017/03/31
Төр барьж байхд аа яагаад хийгээгүй юм бол, буусныхаа дараа элдэв юм яриад байдаг.
Зочин · 2017/03/31
МАН-д санал өгсөн хүмүүс сэтгэцийн өвчэй болж таарах уу таны үгээр...
Зочин · 2017/03/31
Hogiin nogoon uut taraagaad shou hiigeed l
зочин · 2017/03/31
за даа хэн хэнээ хэлэлтгүй л байх.
зочин · 2017/03/31
Энэ бат-үүл өөрөө шизотой тэр нь хавар болохоор сэдэрч галзуурахад ганц хуруу дутуу байгаа хүндээ. Одоо урөнхийлөгч болоод Элбэгээгээ Баатар болгох тохиролцоотой гэцгээгээд байгаа юм даа.
больчих.... · 2017/03/31
наад үг чинь чамд болоод ан-ы эргүүнүүдэд яг тохирох үг бна.
zochin · 2017/03/31
chi ooriigoo hichee setgetsiin owchtei gewel chi ooroo shvv dee chi ih hootoi hvn ooriin tolgoi deerhi owsiig harhgvi orooliin tolgoi deerhi owsiig helne gej chamaig helne dee ho AH iihan opshoortonguud ta nar bitgii huts uis oronoor mini togloo bizdee 8jil
Зочин · 2017/03/31
MANarai denduu avilgach ,xudalch ,ajilgui, zovxon darga iin sentii durlasan xooson tolgoituud bx shivdee
Зочин · 2017/03/31
арай дэндүү байсан шүү АН. сүүлдээ сонгууль болох юм байна даа одоо яахав гэж л бодсон
Зочин · 2017/03/31
Нэг тэрэгний хоёр дугуй байж! МАНАН
Зочин · 2017/03/31
ҮҮЛЭЭ САЙН УУ ЧУЛУУДАЙ МОНГОЛД БАЙГАА ЮУ ЮУ ХИЙЖ БНА ДАА АМРААД БНА УУ ОФФ-ын МӨНГӨӨ ОРУУЛЖ ИРЭХ БОЛООГҮЙ ЮУ ӨМНӨХӨӨ МАРТААД БАЙГАА БАЙДАЛ БАЙХ ШИГ БАЙХ ЮМ БИЁ ЧИНЬ Г АЙГҮЙ ЮУ
казино баттулга · 2017/03/31
өөрөө л сэтгэцийн өвчтэй салга өвгөн дөө.
irgen · 2017/03/31
yarih ch gej uzuul uguh ymaa heree hereenihee hariig gaihav gedeg
irgen · 2017/03/31
yarih ch gej uzuul uguh ymaa heree hereenihee hariig gaihav gedeg
Зочин · 2017/03/31
Салаг м инь хуудээ огсон монгоо ог чи хэн вэ 2хонэг эсгийп дээр хэвтээ биз оор юу бнаа