Япон руу 100 мянган ажиллах хүч гаргахыг Н.Номтойбаяр болиулчихав уу
2017/04/03
Түрүүчийн Засгийн газрын үед УИХ-ын дарга З.Энхболд, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Уул уурхайн сайд, УИХ-ын гишүүн Д.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй баг Япон улсад ажлын айлчлал хийж, айлчлалын хүрээнд Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ошима, Зөвлөхүүдийн Танхимын дарга M.Ямазаки, Ерөнхий сайд Шинзо Абе нартай уулзаж, Хөдөлмөрийн яам, Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яам хоорондын “Хөдөлмөрийн салбар дахь хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулсан юм. Тодруулбал, энэ хүрээнд манайх 100 мянган дадлагажигч ажилтан Япон руу гаргахаар болсон.
Гэтэл тухайн үед МАН-ын гишүүд эсэргүүцэж, хоёр орны дээд төвшинд хийгдсэн гэрээ хэлэлцээрийг үгүйсгэж байсан. Гэсэн ч “Сайн дадлагажигч” хөтөлбөрийг баталж чадсан. Ингэхдээ 18-39 насныхан, их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллеж төгссөн залуучууд хамрагдах бөгөөд дадлагажигч хүлээн авах улстай байгуулсан гэрээ, хэлэлцээр болон тухайн улс орны онцлогт нийцүүлэн дэд хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой байв. Тиймдээ ч эхний ээлжийн хэдэн хүмүүсийг бүртгэж, заримыг нь Ядон руу гаргаад эхэлчихсэн байлаа.
Гэхдээ энэ асуудлыг бүрэн төгс болгохоор Японы парламент өнгөрсөн намрын чуулганаар шийдэх байсан. Япон улсын Засгийн газрын зүгээс монгол иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэх, эрүүл мэнд, боловсролын орчинг сайжруулах, ажил хөдөлмөр эрхлэх бололцоог нэмэгдүүлэх зэрэгт ямагт анхаарч ирсэн бөгөөд цаашид ч тодорхой ажлуудыг хийх болнo гэдгээ мэдэгдээд байв.
Гэтэл МАН-ын Засаг гарч ирээд, үүнийг өөрчилж байна хэмээн замхаруулсан. Өмнөх Засгийнхаа хийдэг ажлыг эсэргүүцэж, заавал устгадаг гажиг тогтолцоо үүнд нөлөөлчихлөө. Өөрөөр хэлбэл, энэ салбарын сайд Н.Номтойбаяр үүнийг замрхаруулчихсан гэж хэлж болно.
Уг нь өмнөх Засгийн газрын үед батлагдаад, бүтэж эхэлж байсан энэ ажлыг цааш явуулчихсан, ажил хэрэг болгочихсон байсан бол ард түмэнд, залууст өгөөжтэй. Даан ч МАН-д өгөөжгүй байж л дээ. Үүнийг тэгээд Н.Номтойбаяр болиулчихав уу. Салбарын хүмүүс тайлбар өгсөн нь дээр байх шүү. Залуус горьдсоор л байна.
Г.Наран
zaluu.mn
шаабар · 2017/04/03
Японд дадлагажигч гаргах ажил шинэ юм биш л дээ. Аль 1999 оны үеэс л эхэлсэн. Зөөлөн эх гэж ТББ-ынхан эхлүүлж байгаад сайд дарга нарын сонирхол шургалсан учир буруутгагдаж эхнэр нөхөр 2 шоронд сууж нөхөр нь зодуулан нас барсан баримт бий. Дахиад л дарга нар оролцоод эхэлж. Тэд оролцохоор л ажил буруу тийш явчихдаг гэмтэй дээ.
Зочин · 2017/04/03
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
Munkhu · 2017/04/03
Setguul zuin salbart ajillaj bui zarim neg humuus ajilaa sain hiij bj uuruur helbel alivaa bichih gj bui sedviinhee talaar survaljilj unen muniig n sain todruulj bj niited medeelj bh heregtei bna.ya Naran cham shig iimerhuu yum bicheed niitluul gevel hen ch bicheed tavichihaj chadah bh.ul suuritai medeelel todorhoi medeelel bidend heregtei bna.bitgii demii utgagui yum bichij uuriin bolon busdiin tsag zaviig barj bai gj chamd helmeer bna
dsn · 2017/04/03
er n ulsdaa oligtoi uildver baiguulj ajiliin bair gargaval urh ger zaluusiin amidral haluun buleeh shn eleg buten amidrah bolno, yalaa gej zaluusaa harid tsulj olon ur huuhdiig unchiruuleh geed bn? ene bol suirel shuu!

Мал Наранд · 2017/04/03
Танай сайт энэ Наран гэдэг сэтгүүлч дээрээ анхаарал хандуулахгүй бол болохоо болилоо. Миний мэдэхийн 2 дахь нь. Японруу гаргахыг нь тэгээд яг яаж болиулчихсан юм гэдэг нь алга. Таамгаар мэдээ бичдэгээс болж сэтгүүлзүйн салбар чинь шалны алчуур болж байгааг мэдэж байна уу? Японруу ажиллах хүч илгээх дадлагажигч хөтөлбөр үргэлжилж байгаа мал даа Наран гуай