Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль /Оффшорын хууль/-ийг өнгөрсөн долоо хоногт баталсан билээ.

Тус хуулиар  39800 төрийн албан хаагч болон түүний эцэг эх, эхнэр нөхөр, үр хүүхэд, хамаатан садан нэгдмэл сонирхолтой хамаарал бүхий хүмүүс энэ бүсэд  данс нээх эрхийг нь хориглож байгаа юм.

 

Тодруулбал, ирэх наймдугаар сарын 10-аас өмнө  гадаадад байршуулсан этгээд, этгээдийн хамаатан садан мөнгөө татаж, эх орондоо авчрахаар хуульчилсан.

 Гэвч энэ хууль нь оффшортнуудыг хамгаалсан хууль болсон гэж үзэн зарим нам эвслүүдээс энэ хуульд хориг тавих шаардлагыг Ерөнхийлөгчид хүргүүлээд байсан юм. Хуулийн дагуу Ерөнхийлөгч ажлын тав хоногийн хугацаанд хориг тавих эсэхийг шийддэг.

Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяны хүрээнд иргэдтэй уулзах үеэрээ Оффшорын эсрэг хуулийн төсөлд хориг тавихгүй гэдгээ мэдэгджээ.

24tsag.mn