Нас барсан 5000 иргэний нэр дээр тэтгэвэр авдаг байжээ
2017/04/20
Нийгмийн даатгалын санд салбарын яам нь шалгалт явуулжээ. Хоёр үе шаттай шалгалт явуулахаар төлөвлөсөн. Эхний шалгалтаар 1 тэрбум 170 сая төгрөгийн зөрчил илрүүлсэн. Үүний 840 сая төгрөг нь тодорхой хэмжээний хүмүүст тэтгэвэр нэмж тогтоож, олгосон.
Харин 260 сая төгрөгийн зөрчил нь иргэний эрхийг зөрчиж, ахмадуудын тэтгэврийг багаар тогтоосон байна. Мөн аж ахуйн нэгжүүдээс ч томоохон зөрчил илэрсэн байна. Энэ зөрчлийг нь нийгмийн даатгалын ерөнхий газар хүлээн зөвшөөрч өөгшүүлдэг байж. Аж ахуйн нэгжүүдийн өр нийтдээ 20 гаруй тэрбум төгрөг. Үүний ихэнхи нь барилгын компаниудын өр. Албаар нийгмийн даатгалын санд өртэй болдог. Эргээд өрөө дарахдаа байраар үнэлдэг. Эх сурвалжийн мэдээллээр 3-5 өрөө байрны үнээр 1 өрөө байрыг үнэлэн өрөө дарж, төрд байраа шахдаг байжээ. өр нэг том зөрчил нас барсан хүний нэр дээр тэтгэвэр авдаг иргэд хэдэн зуугаар тогтохгүй байна.
Нийтдээ 15 мянган иргэн өөрийн биеэр тэтгэвэр авдаггүй. Тэдний 5000 нь аль хэдийнэ бурхан болсон байжээ. Гэтэл нас бараагүй хэмээн хуурамч бичиг баримт бүрдүүлэн тэтгэврийг авч олон жилийн турш явсан зөрчил анхаарал татаж байна.
зочин · 2017/04/21
пөөх аймаар юмаа, үүнийг нь буруутай хүнээр нь нөхөн төлүүлээд ахмадынхаа тэтгэвэрийг хэдэн төгрөгөөр нэмээд өгөөрэй сайдаа тэтгэвэрийг хэзээ нэмэх вэ
zochin · 2017/04/20
яанаа. энэ нийгмийн даатгалынхан үхэж далд ороосой.