Энхтайвныг Тагтаа биш, Шонхорууд тогтооно. Цөмийн зэвсэгт 5 орон, хүчирхэг армитай нь ШОНХОРУУД Л энхтайваныг хүчээр барьж байгаа биз дээ.

 

Эс тэгвээс Афган, дундад ази, монгол туургатан зүгээр суухгүй, арабын 10 улс ч алалцаад унана.

 

Энэ муу тагтаа бол хүний хоол булцаалддаг ямарч ид шидгүй, хулгайч, бэлэнчлэх сэтгэлгээтэй, паразит шувуу.

 

Дэлхийн бүх сүм дотор мухар сүжигтнүүдийн цацсан хоол гусаад явж байдаг.

 

Тагтаа бол хүний хоол булцаалддаг ямарч ид шидгүй, хулгайч, бэлэнчлэх сэтгэлгээтэй, паразит шувуу.


Өөрийн хүчээр айлган байж, гөлөгнүүлж, ангуучилж, хоол иддэг шонхор бол дайчин шувуу,жинхэнэ энхтайваны бэлэг тэмдэг байх ёстой.

 

Данийн нэг зураач л бэлэг тэмдэг маягаар тариан түрүү хулгайлаад нисч яваа тагтааг маазраад зурчихсныг ЗХУ суртал ухуулгадаа ашигласан.

 

Манайхан дагаж хөөрсөөр байгаа нь коммунизм үхэж дуусаагүйн шинж тэмдэг, харин ч клиник шинжиндээ орсон гэсэн үг.

 

Хөх инээд хүргэчихлээ байна.

 

...Цагдаа хөөрхөн, цагдаа номхон
Дандаа хүнтэй, дандаа олуулаа
Гэр хүн хоёрт ойрхон байдагт
Гэгэл саарал цагдаад хүмүүс дургүй
Цагдаад бүргэдийн хүч үгүй
Цагдаад шонхорын зориг үгүй... гэх Д.Сэнгээгийн "Тагтаа" шүлгийг хүмүүс ингэж гуйвуулдаг.


Сэнгээ бол НАХЯ-ны нууц тагнуул, өдөөн хатгагч, алуурч байсан гэлцдэг. Тэр хүмүүсийн үлдэгдэл л тагтаагаа дурсаж, тагтаагаа нисгэж байгаа. Маргаашнаас шувууны ханиад тууна даа. 

 

24tsag.mn