Шуурхай мэдээ: Ерөнхийлөгчид МАН-аас нэр дэвшигчийг тодруулах санал асуулга эхэллээ
2017/05/03
МАН-ын бага хурал яг одоо Тусгаар тогтнолын ордонд болж байна. Хуралдаанаар МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах юм. Эх сурвалжийн хэлж байгаагаар яг одоо санал хураалт явагдаж байгаа гэнэ.
Тодруулбал, намын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, намын дарга байсан УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Шадар сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нар Ерөнхийлөгчид намаасаа нэр дэвшихээр төлөвлөөд байсан. Харин өчигдөр УЗ-ийн хурлаас Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ, У.Хүрэлсүх нар нэрээ татсан. Яг одоо МАН-ын бага хурлын гишүүд УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хоёрын нэгийг нь сонгох санал өгч байна.