Н.Энхбаяр хэтийдсэн шуналаасаа болж, эвлэрлийг эвдсэн үү
2017/05/10
Ерөнхийлөгч сонгуулд нэр дэвшигчдийн талаарх сайн, муу мэдээлэл цахимаар нэг хөвөрнө. Захиалгатай, захиалгагүй, эзэнтэй, эзэнгүй постууд өнөөх л монголын улс төр тэр дундаа сонгуулийн бохир уур амьсгал аль хэдийнэ орсныг илтгэх шиг.
Нэг нь тэнгэрт тултал магтаад нөгөө нь газар дор ортол муулах нь зөвхөн нийгмийн сүлжээнээс мэдээлэл авдаг хүмүүст сонголтыг нь хоёрдуулж, нөгөөх нь саналаа худалдах эх суурийг нь тавьж өгдөгийг үгүйсгэх аргагүй. За энэ дүүрч.
Яг энэ үед Сонгуулийн Ерөнхий хороо нэр дэвшигчдийг бүртгэж авах уу гэдэг хамгийн сонирхолтой асуулт болоод байна. Учир нь АН-аас нэр дэвшсэн Х.Баттулга болон МАХН-аас нэр дэвшээд байгаа Н.Энхбаяр нарыг нэр дэвшигчээр бүртгэхгүй байх магадлал өндөр байгаа юм. Ялангуяа Н.Энхбаярыг. Түүний хувьд 2012 онд шүүхээс албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргээр шүүхээс ял сонссон билээ.
Тухайлбал Н.Энхбаярыг тоног төхөөрөмжийг хувийнхаа аж ахуйн нэгжид өгсөн, “Эрдэнэт” үйлдвэрт онц хэмжээний хохирол учруулсан гэх мэт үндэслэлээр шүүхээс ял тулгаж байсан юм. Гурван өдөр үргэлжилсэн шүүх хурлаас Н.Энхбаярын өмчлөлийн Тв9 телевизийн тоног төхөөрөмжөөс улс хураан авах, дундын өмчлөлийн орон сууцыг хураан авах, 982 сая төгрөгийг гаргуулан Эрдэнэт үйлдвэрт өгөх, 54 сая төгрөгийг Гандантэгчилэн хийдэд төлүүлэх зэрэг шийдвэрийг гаргаж 4,1 жилийн хорих ялыг оноосон байдаг. Нэг жил гаруйн хугацаанд хорих анги, сайд нарын эмнэлгийн хооронд гүйсний эцэст Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн уучлалаар сулласан билээ. Гэхдээ уучлал үзүүлэн сулласан ч гэсэн ялтайд тооцох хугацаа нь хэвээрээ байсан юм. Энэ утгаараа МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдрийг хүртэл улс төрд гар бие оролцож чадахгүй яваа.
Энэ утгаараа МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдрийг хүртэл улс төрд гар бие оролцож чадахгүй яваа.
2015 онд гарсан Өршөөлийн хуулиар түүний хэргийн зарим зүйл заалт хамрагдсан. Гэвч Авлигатай тэмцэх газраас мэдэгдсэнээр бол Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа хараахан дуусаагүй гэсэн тайлбарыг өгөөд байгаа. Тиймдээ ч МАХН-ын дарга Н.Энхбаяр болон түүний өмгөөлөгч нар Сүхбаатар дүүргийн шүүхэд хандаж ялтайд тооцох хугацаа дууссан эсэх дээр лавлагаа хүссэн ч талаар болсон. Гэсэн ч үүнийг үл тоон нэр дэвшээд байгаа юм. Иймээс Сонгуулийн Ерөнхий хороо нэр дэвшигч нартай холбоотой материалыг шүүх, Авлигатай тэмцэх газраас нягтлан шалгаад татгалзах магадлал маш өндөр. Тэр дундаа МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх боломжгүй гэсэн хариуг Сонгуулийн Ерөнхий хорооноос өгөх магадлал 50:50 гэж болно.
Хэдийгээр нөхцөл байдал ийм атал МАХН хоёр дахь хувилбар байхгүй хэмээн мэдэгдээд байгаа. Гэвч дахин нэг өөр хувилбар байж болох байсныг Н.Энхбаяр хэтийдсэн шуналаасаа болж үргээчихсэн талаар ойрын эх сурвалжууд хэлж байна. Магадгүй энэ хувилбар нь МАХН-д ашигтай байх магадлалтай ч үүнийг тэрбээр үл тоожээ.
Харин цаст уулын цагаан бар явсан Н.Энхбаяр нэрээ татаж, дэмжиж ажиллаж болно. Гэхдээ оронд нь Ерөнхий сайд болъё гэх гаажтай саналыг тавьсан гэх.
Өөрөөр хэлбэл хэд хоногийн өмнө эрх баригч намынхан Н.Энхбаярыг дуудаж уулзсан тухай яриа байна. Тус намынхан нэр дэвшигчээ тодруулсан талаарх хэвлэлийн хурлын үеэр дангаараа сонгуульд өрсөлдөнө хэмээн мэдэгдэж байсан МАХН-ын шийдвэр эргэлзэхэд хүргэсэн бололтой. Тэд Намбарын хүүг аминчлан дуудаж уулзахдаа нэгэн цагт нэгэн дээвэр дор аж төрж, ах дүүс бололцож явснаа санагалзан Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй байхыг хүссэх гэх.
Учир нь Н.Энхбаяр нэр дэвших нь баталгаажчихвал эрсдэл дагуулах магадлалтай. МАН, МАХН бол нэг угшилтай. Тиймдээ ч намын жирийн нэгэн гишүүдээс эхлээд УИХ-ын гишүүд нь буйраа сэлгэж, хоёр намын хооронд “гүйдэг” байдал энгийн зүйл болсон. Энэ нь МАН-ынхны саналыг хувааж мэдэх. Харин цаст уулын цагаан бар явсан Н.Энхбаяр нэрээ татаж, дэмжиж ажиллаж болно гэжээ. Гэхдээ оронд нь Ерөнхий сайд болъё гэх гаажтай саналыг тавьсан гэх. Мэдээж, МАН-ыхан эл саналыг хэрхэн зөвшөөрөх. Нэгэнт тохироо хийж үл чадсан учраас Н.Энхбаяр, зам замаараа одъё хэмээгээд гарч одсон тухай эх сурвалж аминчлаж байна.
24tsag.mn
Зочин · 2017/05/10
Энэ намуудад хэрэг төвөг мөнгө баялаг хулгайлаагүй цагаан мөртэй хүн олдохгүй байна уу МАН гэхэд Авурсайхан мэт шудраг хүн цөн хэд байна АН гэхэд Батзандан байна МАХН гэхэд С Ганбаатар юмуу өөр эх орогч хүн нэр дэвгүүлэж болно доо Нам Монголд хэрэгүй Монгол хүүхэд голдуу гурван сая хүнтэй олон эрх ашиг байхгүй орон Ий байхал нам өнөөдөр Монголд гай болож байна
Зочин · 2017/05/10
Энэ санал шунал биш Монголын төлөө баах гэж итгэж байна Энхбаяр ард түмэн сэтгэлийн асар их өртэй болсон хүн Муу юм их үзлээ хүн цөөн хэдэн насандаа чухам юуний төлөө зүтгэж юу хийж үлдээх вэ гэдгээ ойлогсон гэж бодож байна
зочин · 2017/05/10
ЭНХБАЯР ХЭТИЙПЭЖ ШУНААД ТЭГЭЭД ОЮУНТОЛГОЙГ АВЧИХАЖ ҮҮ?
Зочин · 2017/05/10
Ene huniig garchih vii gehees uhtelee aih heseg hun baina
Зочин · 2017/05/10
Enhbayr dargaas aigaagui bol dargiig oroltsuulmaar bn
ZOCHIN · 2017/05/10
MAN AN 2 IDEJ UUSAN OPSHOORDSONOOROO EWLEREED BAIGAA SHVV TA NARIIG MONGOLCHUUD MEDEJ BNA OORSDIIGOO HICHEE
ZOCHIN · 2017/05/10
AN ALTAN BAGANA ELBEGDORJ MAN ALTAN BAGANA C BAYR ENE HOER NAMIIN GAR HOL BOLOCHDIIG SONGOHGVI SHVV ENHBAYRIIG DEMJIJ BNA
ZOCHIN · 2017/05/10
MAN AN ene 2 namaas hvn sogohgvi 2 nam hoorondoo svlbeldsen luuwirchid odoo bid nar zow hvnee songomoor bna shvv ENHBAYRIIG DEMJIJ BNA SHVV
ZOCHIN · 2017/05/10
Momholchuud ENHBAYRIIG DEMJINE
ZOCHIN · 2017/05/10
ENHBAYRIIG SONGOHIIG ARD TVMEN SHAARDAJ BNA MAN AN ALI ALI NI HEREGGVI SHDEE OORSDOO BAYJAAD HUWAAJ IDEED OPSHOORDOOD ULS ORON SVIRLEE ENE 2 NAMAAS HVN SONGOHGVI SHVV ENHBAYRIIG DEMJINE LUUWIRIIN 2 NAMAAS HVN GARCH IRWEL MONGOL SVIRLEE SHVV MONGOLCHUUDAA
zochin · 2017/05/10
ok
зочин · 2017/05/10
ene teriig burtehgui gej unen hudal ni medegdehgui arga saam helbel MAN-ch hudlaa amlalt ogch 65 suudal avaa bz de tegvel bas MAN-iin dargad hudlaa amlalt ogch baisan gej hariutslaga tootsoh yum u, teheer 3-lang ni l burtgeed orsolduul e
зочин · 2017/05/10
Гурвууланг нь бүртгээд шударгаар өрсөлдүүлмээр байна аа. Ард түмэн үндсэн хуульд заагдсан эрхийнхээ дагуу сонголтоо хийж хэнд нь итгэл хүлээлгэх, хэнд нь дургүй байгаа нь сонголтоор аяндаа гараад л ирнэ шүү дэ. Тэгээд ч Н.Энхбаярыг олон удаагийн сонгуулиас ийм тийм болохгүй гэж болиулж байсан энэ удаагийн сонгуульд заавал өрсөлдүүлэх хэрэгтэй ард түмэн хүсэж байгаа
Zocin · 2017/05/10
Эр хун