21 долоо хоногтойдоо шуугиан дэгдээсэн хүү
2013/03/10
Эмч Жозеф Брунер төрөлхийн давхар нурууны ястай ургийг мэс заслаар төрүүлэх ажлаараа ихээхэн гаршсан нэгэн бөгөөд тэрээр 1999 онд 21 долоо хоногтой Самуэль Армус хүүг ийм байдлаар эсэн мэнд эх барьж байжээ.
Тэртээх 1999 оны уг мэс засал тун хүнд ажил байсан бөгөөд нэг л буруу үйлдэл амь насанд аюулд хүргэж болзошгүй байсан. Энэ мэс заслын үеэр бяцхан ураг хөдөлж, жижигхэн гар эмчийн хуруунд хүрч байгаа агшиныг дарсан гэрэл зураг 1999 онд ихээхэн шуугиан дэгдээж байсан билээ.
Харин энэ зургийн эзэн Самуэль хүү одоо аль хэдийнэ 14 нас хүрсэн бөгөөд доорх зураг дээр 7 настай байхдаа авахуулж байжээ. Түүний түүхтэй адил зүйл энэ оны эхээр тохиосон бөгөөд Неава гэх охин мөн эмчийн хуруунаас атгаж байсныг гэрэл зурагт буулгасан юм.
Энэ нөгөө нэг гайхалтай агшины зураг байна. Ксеров буюу мэс заслаар төрсөн Nevaeh охин хагалгаа хийж байсан эмчийн хуруунаас атгах торгон мөч. Энэ зураг үнэхээр хайр хүргэм бас торгон агшин биш гэж үү. Хорвоод анх мэндэлж буй тэрээр эхийнхээ хэвлийнээс ийнхүү анхны мэндчилгээгээ хийсэн нь ...
Эxийнхээ хэвлийгээс бүрэн гарч амжаагүй байхдаа эмчийн хурууг атгасан дүрсгүй охин чинь энэ шүү дээ.
Зочин · 2013/04/17
yamar ***on yum bee