Ц.БАДАМХАНД

“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нийгэмд тулгарч буй цаг үеийн асуудлаар өнөөдөр /05.19/ мэдээлэл хийлээ. Тэрээр “УИХ-ын гишүүн Ц.Нямдорж 27 жилийн турш төрд зүтгэхдээ “тагнуул” нэр зүүн ажилласан. Ийм ноцтой нэр зүүсэн хүн яагаад суудалдаа суугаад байна вэ.  Хэрэв тагнуул биш байсан бол биш гэдгээ батлан харуулмаар юм. Тиймээс бид энэ асуудлыг шалгуулах гэтэл өөрсдөө хохирч 20 сая төгрөгөөр торгууллаа. Мөн Ц.Нямдоржоос үнэнийг тодруулахаар асуусан боловч хариу ирээгүй” гэв.  Мөн уул уурхайн салбар Монгол улсад эрчимтэй хөгжиж байна. Гэвч эздийн хэт шуналаас болж Монгол улсын газар нутаг, гол горхи, ан амьтад устах аюулд ороод байна.  Бид өнөөдөр нэг нэгэндээ дайсагнан тэмцэх гэж зүтгээгүй. Иргэн бүрийн дуу хоолой, шударга үнэнийг илэрхийлэн хамгаалах гэж зүтгэж байна гэж байв.  Тэрээр Монгол улс шударга тогтолцоотой, шударга төртэй болсон цагт бид зогсоно хэмээн байр сууриа илэрхийллээ. Иргэдийн шударга шүүх ТББ энэ сарын 29-нд “Шударга шүүх Монголыг аварна” цуглаан зохион байгуулах болсон тухайгаа мөн дуулгав.

Эх сурвалж:www.polit.mn