“УИХ-ын гишүүн Ц.Нямдорж 27 жилийн турш төрд зүтгэхдээ “тагнуул” нэр зүүн ажилласан. Ийм ноцтой нэр зүүсэн хүн яагаад суудалдаа суугаад байна вэ.  Хэрэв тагнуул биш байсан бол биш гэдгээ батлан харуулмаар юм. Тиймээс бид энэ асуудлыг шалгуулах гэтэл өөрсдөө хохирч 20 сая төгрөгөөр торгууллаа.

Мөн Ц.Нямдоржоос үнэнийг тодруулахаар асуусан боловч хариу ирээгүй” хэмээн МХТН-ын дарга Х.Бат-Ялалт хэлж байна. Уг нь бол Монгол төрд өдий хугацаанд хариуцлагатай алба хашиж ирсэн хүн өөрийнхөө нэр холбогдож буй асуудлаар Монголын ард түмэнд тайлбар хийх ёстой. Гэтэл эсрэгээрээ Ерөнхийлөгчийн ссонгуульд нам доторх сунгаандаа оролцоод л явж байх юм. Зүй нь бол тэр гэм зэмгүй бол нэрээ бүрэн цэвэрлэх ёстой. Чадахгүй бол төрийн хариуцлагатай албанаас явах хэрэгтэй юм.

Хошууч генерал Ж.Баатар  Ц.Нямдоржийг Хятадын тусгай албатай холбоотой гэх асуудлыг олон жилийн өмнөөс хэлж ярьж буй. Тэрчлэн “Уламжлалт тусгаар тогтнол” холбооноос  Ц.Нямдоржтой холбоотой асуудлыг шалгаж, тогтоох ёстой гэсэн асуудлаар ТЕГ-т  албан бичиг хүргүүлж буйгаа мэдэгдээд байсан. Харин ТЕГ-аас ямар хариу өгсөн нь одоогоор тодорхойгүй байна. Тус холбооны нарийн бичгийн дарга З.Дүүрэнбилэг хэлэхдээ  “Манай холбоо 2012 оны гуравдугаар сард байгуулагдсан. Улсын аюулгүй байдалд нөлөөлж буй хүчин зүйл, түүнээс хамгаалах асуудлаар  судалгаа шинжилгээ хийдэг. Мөн аюулаас хамгаалах  байгууллагад ажиллаж байгаад чөлөөндөө гарсан ахмад гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах талаар ажиллаж байдаг байгууллага юм. Өнөөдөр хэвлэлийн бага хурал хийх болсон явдал бол ТЕГ-т шаардлага хүргүүлж байгаатай холбоотой.  Шаардлагын маань утга бол УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Ц.Нямдожтой холбоотой тагнуулын гэх хэргийг шалгаж тогтоож өгөөч гэж байгаа юм.Ц.Нямдоржтой холбоотой яригдаж байгаа энэ асуудал бол ноцтой асуудал юм.

Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх, төрийн эсрэг гэмт хэрэгт холбогдох том ноцтой асуудал учраас үүн дээр чимээгүй байж болохгүй юмаа гэсэн санаагаар асуудлыг  гаргаж ирж тавьж байгаа юмаа. Тухайн үедээ УАХБ-ыг удирдаж байсан хошууч генерал Ж.Баатар гэж хүн бий. Тэр хүн Ц.Нямдоржтой холбоотой тагнуулын гэх хэргийг 2000 оноос эхэлж тавьсан байдаг юм. Төдийгөөс өдийг хүртэл 17 жил өнгөрчихжээ. 17 жил өнгөрөхөд тусгайлсан чиг үүргийн байгууллага шалгах ёстой тагнуулын байгууллага маань үүнийг шалгасангүй. Зөвхөн энэ 17 жилийн хугацаанд тагнуулын байгууллагын удирдлагыг 7-8 удаа  сольсон байдаг юм. Ялангуяа сүүлийн 2012-2016 оны Засгийн газрын үед энэ байгууллагын удирдлагыг 3 удаа сольсон байдаг юм.  4 жилийн хугацаанд шүү дээ. Гэхмэтчилэн ийм олон шалтгаанаас үүдээд 17 жил болчихжээ. Одоогийн тагнуулын байгууллагын удирдлагыг энэ асуудал дээр нэлээн анхаарал тавьж ажиллаач ээ, хүч тавиач ээ гэсэн үүднээс  шаардлагыг гаргаж ирж байгаа юмаа.

2000 онд Ж.Баатар генералд  эрүүгийн хэрэг үүсгэчихсэн байдаг юм.Хүний нэр төрийг гутаан доромжилсон, улсын нууцыг задруулсан гэдэг байдлаар. Шалгагдаж  байсан хүн маань эргүүлээд шүүхэд өгсөн байдаг юм. Тэгээд  Ж.Баатар генералд  бусдын нэр хүндийг гутаан доромжилсон, нууц задалсан гэдэг байдлаар 7 жилийн ял өгсөн байдаг юм.

Ялаа эдэлчихээд гарч ирээд манай хүн дахиад энэ асуудлыг сөхөж тавьсан байдаг юм. Дахиад энэ асуудлыг 2010 онд тавьсан байдаг юм. 2010 оноос хойш чимээгүй дарагдаж  явсаар байгаад өнөөдрийг хүрч байгаа юм. 2017 оны 3 сарын 31- нд Ж.Баатар генералын бичсэн зүйл цацагдлаа шүү дээ. Нөхрийг тухайн цаг үед байгууллагыг удирдаад явж байхад бид  командад нь явж байсан хүмүүс.Удирдлагад нь явж байсан хүмүүс. Ж.Баатар генерал яагаад энийг байн байн гаргаж ирж тавиад байна вэ гэдэгт анхаарч эргэж  материалуудыг сөхөж үзсэн юм. Тэгээд үзэхээр их сонирхолтой асуудлууд босч ирж байгаа юм л даа. Байгууллагын удирдлагыг 17 жилийн хугацаанд олон удаа сольсноос болоод асуудлыг шалгаж чадаагүй амжаагүй байж болох юм. Нөгөө талаар улстөрийн өндөр албан тушаалтангууд зориудаар дарж өгсөн ийм асуудал байсан болов уу л гэж бодоод байгаа юм.Тэгэхээр зэрэг би үүнийг ямар нэг нөлөөлөлд авталгүйгээр шалгаач гэж ТЕГ-ын дарга хошууч, генерал Б.Хурцаас хүсч байгаа юм. Шаардаж байгаа юм. 31-нээс хойш хэвлэл мэдээллээр гарсан мэдээллүүд дээр судалгаа анализ хийгээд үзэхэд энэ дээр нөлөөлөл байх магадлал их өндөр харагдаад байгаа.  Бид шаардлага дээрээ дурдсан лдаа. Яагаад нөлөөлөл байна вэ гэхээр сүүлийн 2005 оноос хойш батлагдаж байгаа хуулиудыг  90-н  онд батлагдаж байсан хуулиудтай харьцуулаад үзэхээр сүүлд  батлагдаж байгаа хуулиудын дагуу бол  Монголын хөрөнгө гадагшаа урсаад байдаг. Монголдоо орж ирдэггүй. Энэ нөхцлийг суурийг бүр тавиад өгчихжээ.

 

Үргэлжлэлийг эндээс