Ой тогтоолтын ДАШТ-ээс таван медальтай
2013/12/01
Сүүлийн жилүүдэд Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд мандуулж байгаа спортуудын нэг нь ой тогтоолт юм. Хэдэн жилийн өмнө хэн ч ой тогтоолтын наадам гэж чухам юуг хэлээд байгаа, тамирчид нь хэрхэн оролцдогийг мэддэггүй байсан. Гэтэл Монголын оюун ухааны академи байгуулагдсанаар энэ спортыг сонирхогчдын тоо эрс нэмэгдсэн билээ.
Хүүхэд залуусын сурч боловсроход нэмэр болж буй ой тогтоолын аргуудыг одоо олон хүн анхаарах болсон байна. Ялангуяа монгол хүн "Ой" тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дээд амжилтыг эвдэж дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлыг татсан энэ цагт ой тогтоолтын тамирчдын гаргаж байгаа амжилтаар бахархахын байхын аргагүй ээ.
Тэгвэл Английн нийслэл Лондон хотноо болж буй 22 дахь удаагийн ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчид одоогийн байдлаар таван медаль хүртээд байна.
Бага насны ангилалд /12 нас/ Г.Тэмүүлэн хоёртын тоолол буюу цээжлэх төрөлд дэлхийн шинэ дээд амжилт тогтоож алтан медалийн тавцанд зогслоо. Дунд насны ангилалд (17 нас) Б.Намуунтуул хоёртын тоолол болон тооны марафоны төрөлд хоёр алтан медаль хүртлээ.
Тэрбээр мөн тооны марафоны төрөлд оролцож мөнгөн медаль хүртсэн юм. Харин 15 насны ангилалд Ц.Бат-Эрдэнэ хоёртын тоолол болон тооны марафоны төрөлд мөнгөн медаль хүртлээ.
Ингэснээр манай тамирчид багаараа эхний өдрийн байдлаар германы араас дэд байрт бичигдсэн байна.
Д.Ана
Тойбазар · 2013/12/02
Оюун ухааны акедемийнханд баяр хүргэе. Хатанбаатар багшийн нэг номыг уншиж байсан хүний хувьд хүүхдээ оюуны спортоор хичээллүүлнэ
Тойбазар · 2013/12/02
Оюун ухааны акедемийнханд баяр хүргэе. Хатанбаатар багшийн нэг номыг уншиж байсан хүний хувьд хүүхдээ оюуны спортоор хичээллүүлнэ