Засгийн газрын Хэрэг эрхлэх газрынхан “банга” хүртэв
2013/12/06
“Хилийн боомтын тухай” хуулийг хэлэлцэх ажил Ч.Сайханбилэг даргатай Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас болж тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Хэдийгээр тус хуулийн зарим зүйл, заалтууд нь батлагдаад байгаа ч хилийн боомтууд цаашдаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хүрээнд үйл ажиллагаа явуулах уу, Шадар сайдын харьяалалд үйл ажиллагаа явуулах уу гэдэг нь энэ хуулиар тодорхой болох учиртай юм. Учир нь, “Хилийн боомтын тухай” хуулиар Монгол орны эргэн тойрны 24 хилийн боомт дээр удирдах албан тушаалтан болон бусад албан тушаалтан хэд байх, тэднийг хэдэн төгрөгөөр цалинжуулах, нийт зардалд нь хэдэн төгрөг орох, өөр бусад ямар шинэчлэлтүүдийг хийх талаар тусгах зэргээр тус хуулиар маш чухал хэд хэдэн асуудлыг тодорхой болгох ёстой. Гэтэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хуулийн хэлтэс ийм судалгааг огтхон ч хийгээгүй, тус хуулийн төслийг судлаагүйгээр чуулганаар хэлэлцүүлэх гэж байгаад гишүүдийн асуултад унаж, эцэстээ Их хурлын дарга З.Энхболдоос хатуухан банга хүртлээ. Ямар ч тооцоо судалгаа хийгээгүй хэрнээ хууль батлуулахаар явж байгаа ЗГХЭГ-ынхныг хийсэн ажилдаа эзэн болж, 24 хилийн боомт дээр тулгарч байгаа асуудал, 13 боомтыг хааж, гурван боомтыг нээх, энэ ажлыг хэрхэн зохицуулах, зардал мөнгө нь ямар хэмжээнд гарах, хэрхэн шийдэх, тулгамдаж буй асуудлууд, шинэчлэх шаардлагатай зүйлүүдийг илүү нарийвчлан судалсныхаа дараа энэ хуулийг хэлэлцэнэ хэмээн буцаалаа.
Ямартай ч Монгол Улсын дархан хил, түүн дээр ажиллаж байгаа боомтуудын асуудлыг цогцоор нь шийдэх учиртай хуулийн төсөл ийнхүү энэ долоо хоногт хэлэлцэгдэх ёстой байсан ч Ч.Сайханбилэг даргатай газрынхан хариуцлагагүй ажилласнаас болж ийнхүү хойшилжээ. Үүнээс гадна тус хуулийн төслийн 17 дугаар зүйл заалт тэр чигээрээ эрх баригч нам болон сөрөг хүчний хооронд маргаан дагуулаад хасна, хасахгүй гэсэн шийдэлд хүрч чадахгүй байгаа юм. Учир нь, “Боомтын нэгдсэн захиргаа” гэх байгууллага гарч ирэх бөгөөд төрийн данхар бүтэц үүгээр дахин хүрээгээ тэлнэ, үүнийг дагасан цалин хангамж гэсэн зардлууд ч гарч ирнэ гэж зарим гишүүд үзсэн бол нөгөө хэсэг нь Боомтын нэгдсэн захиргаа байснаараа хуучин хүмүүс нь ажиллахын зэрэгцээ төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлнэ гэж үзэж байгаа юм.
Зочин · 2013/12/27
Dandaa zagnuulj ad uzegdehii namdaa naadahaa hayaad garaach zaluu Hun HOR ***r bna daa
Зочин · 2013/12/23
Hereg erhleh gazriin ajil navs unaj bgaa suragtai ene zaluu ERUNHII saidiin suudald sanaatai bgaa suragtai kkk
Зочин · 2013/12/23
Hereg erhleh gazriin ajil navs unaj bgaa suragtai ene zaluu ERUNHII saidiin suudald sanaatai bgaa suragtai kkk
Зочин · 2013/12/15
Ene zaluu yu hiideg hun be neg l ih dur zurag aa
Зочин · 2013/12/09
bayriin uruusun dugui yarwachihaad ideh tusam ulam yarwainaa biz sain anzaaraarai......
Зочин · 2013/12/08
6000 хувьсагчтай бодлого бодож байгаа байх. Бодлого: Хэзээ, хаанаас, хэнээс авилгал авч хаана? ямар оронд? хичнээнийг нь хадгалж? татвар төлөлгүйгээр? нууцаар байршуулж, хэрхэн нууж баригдахгүй байх вэ? хэрэв баригдвал юу гэж худлаа хэлэх вэ? гэх мэт .................................................................................................
Зочин · 2013/12/07
энэ нөхөр хэрэг эрхлэхийн ажил авчихаад юу хийсэн юм