Дэлхийн хамгийн том усан дээр хөвөгч нарны зайн цахилгаан станц ашиглалт оржээ
2017/07/18
Сүүлийн жилүүдэд Дэлхийн улс орнууд усан дээр хөвөгч нарны зайн цахилгаан станцын технологи руу түлхүү орж эхлэцгээж байна. 2016 оны эхээр Англи улсын Лондон хотын захад байгуулагдсан 6 МВт-ын усан дээр хөвөгч нарны зайн станц дэлхийн хамгийн томд тооцогдож байлаа. Тэгвэл БНХАУ саяхан 2017 оны 5 сард 40 МВт-ын хүчинчадалтай усан дээр хөвөгч нарны зайн цахилгаан станцыг бариж байгуулан, нэгдсэн сүлжээнд холбон ашиглалтанд оруулсан байна. Ингэснээр БНАХУ хөвөгч нарны зайн станцын салбарт тэргүүлж эхэллээ.
Энэхүү станц нь уул уурхайн хуучин олборлолтын талбайд үүсгэсэн хиймэл нууран дээр байгуулагдсан ба нийт 160 мянган нарны зайнаас бүрдэх бөгөөд 15 мянган айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах хүчин чадалтай юм.
Мөн Усан дээр хөвөгч нарны зайн цахилгаан станцыг нэмэлт эх үүсгүүр байдлаар ашиглаж буй ба түүний нэг нь Их Британи улсын 2016 онд Heathrow нисэх буудалын хажууд Queen Elizabeth II резервайрт байгуулсан Thames Ус цэвэршүүлэх станцын нэмэлт энергийн эх үүсвэр болох 23 мянган нарны зайтай хөвөгч нарны зайн цахилгаан станц юм.
Яагаад усан дээр хөвөгч нарны зайн цахилгаан станц гэж? Усан дээр хөвөгч нарны зайн станц нь ашиглагдахгүй болсон газрыг дахин ашиглах болон ус нь нарны зайг хөргөж, хэт халалтын эрсдэлийг бууруулж, ашигт ажиллагааг нэмэгдүүлдэг ба хөвөгч нарны зайнууд /PV/ нь усны ууршилтаас сэргийлдэг зэрэг давуу талуудтай бөгөөд мөн хиймэл нуур үүсгэх нь экологийн хувьд мэдрэг бус, хөдөө аж ахуйн талбай болон хуурай газрын экосистемийг хамгаалахад тустай билээ.
Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн ФТХ, Техник Технологийн салбар
Эх сурвалж: http://www.scmp.com/news/china/society/article/2096667/china-flips-switch-worlds-biggest-floating-solar-farm