Баабар: Бидний толгой дээр нийгмийн хамгийн адаг шаар болсон нь гарчихжээ
2017/08/23
Болдог бол энэ дэлхийг нэг сайн өшиглөөд авах юмсан
Би ядарч байна… Ингэж болдоггүй юм, тэгвэл арай дээр байх, ийм гашуун туршлага байх юм, цаана чинь нүх байна… Дэлхийгээр нэг ярьлаа… Жаахан хүлээж бай, манай орон одоохон босно, түр зуурын эндэгдэл, нялхсын өвчин, уг нь цаад чанар нь дажгүй юм байгаа юм, коммунизмаас л боллоо, одоохон одоохон… Хоолой сөөлөө, ядарлаа, өөрөөсөө ичих боллоо…
Гадаадын 20-30 Их сургуульд лекц уншсан, 60 орчим олон улсын хуралд оролцсон, хэдэн зуун гадны хүмүүстэй уулзсан, залуучууд оюутнуудтай уулзаж ярилцсан нь тоогоо алдсан. ХХ зуун дууслаа, XXI зуун гарчихлаа, бид өнөөгийн энэ ертөнцтэй зохицож амьдрахаас тэд бидэнтэй таарч амьдрахгүй, дэлхийг эзэгнэж байсан бидний үе өнгөрөөд олон зуун жил өнгөрсөн, одоо бид оршин байгаагаа батлан тоогдох гэж чармайдаг цаг… Хулгай худлаар, дээрэм тонуулаар, өнөө маргаашийн арга чаргаар явах бололцоогүй болсон…
Хэлсэн болгон минь цагийн эргэлтэд батлагдаж байсан, улам улам олон хүн хүлээн зөвшөөрөх болсон. Гэвч энэ маань 30 жил өнгөрөөд байхад нийгмийн тун ч ядмаг хувийг эзэлж байна. Би ядарч байна… Бүр залхаж байна… Бүр гутаж гүйцлээ… Би мэргэн хүн бишээ. Үзмэрч бүр биш… Уншсан сонссоноо л хэлсэн. Харин нийгмийн ухамсар, ёс суртахуун, ёс зүй нийтлэг утгаараа улам доройтсоор. Би ядарч байна…
Ямарч нийгэмд зөв хүмүүс адаглаад 51 хувь байдаг юм гэнэлээ. Бидний толгой дээр нийгмийн хамгийн адаг шаар болсон нь гарчихжээ. Хулгайч нар, луйварчид, сөнөөгчид, даврагчид, шаар шавхруунууд, хорлон сүйтгэгчид, шал худлаа цээжээ дэлдэгчид, мэхчин гохчингууд... Бид өөрснөө тэднийг гаргаж ирсэн. Мангас бүтээсэн Франкэнштайн чинь бид өөрснөө байхгүй юу даа. Би ядарч байна… Шаарнууд бидний амьсгалыг боогдуулж, шим шүүсийг сорж, хувалз шалз царайлан улам ихийг нэхнэ. Бид их бодож л тэрүүхэндээ уурласхийн бяцхан тонтгононо. Ер нь ч тэгээд бид дөжирчихсөн дөө. Тэд биднийг хуурч, тонож, дээрэмдэж, тагнаж, зальдаж, луйвардаж, нэр барьж, хулхидаж байгааг бид өдрийн ярианы зугаа болгоод л өнгөрдөг болсон. Яг үнэндээ бид бол тэдний оршин байх баталгаа нь, амьдрах хөрс шороо нь, таргалж цатгалдах хүнс тэжээл нь! Ядарч байна шүү…
Шударга царай гаргаж эх орноо, та биднийгээ хайрлан буй мангасууд хайраа илэрхийлэн тас тэврэх хэрээр амьсгал боогдон нүд эрээлжилж байгаа биз дээ!? Гэвч бид тэднийг ээлжлэн дэмжиж горьдлгын харцаар мялаана. Тэд хоорондоо юу булаацалдаад байгаа юм бэ? Хэн нь биднээр хоол хийж идэх вэ гэдгээр маргалдан, чухам биднийг л булаацалдаад байгаа юм биш үү? Еэ чааваас даа… бидний байгааг дээ! Би ядарч байна…
Урьд нь хүлээн зөвшөөрдөггүй байсан хоёр хүний үг одоо л орой руу минь орох шиг боллоо. Би ядарч байна… тэгээд л чухам тэд үнэнхийг хэлж гэж ойлгох болов.
Нэг нь пролетарийн их дууч гэх Максим Горький. Тэрээр “Миний Их сургууль” зохиолдоо “Еэ хүүдий, болдогсон бол энэ дэлхийг нэг сайн өшиглаад авах юмсан” гэж дуу алдсан юм. “Хэлц нь гайхамшигтай, гэхдээ дэлхийг өшиглөж нурааж яахнав. Сөнөөж байхаар илбэн тохинуулж хүмүүжүүлэх ёстой” гэж боддог байлаа. Дараа нь Горький “Их салхи хөдөлбөл нижигнэн хөдөлтүгэй” гэж уриалсан. Харин тэр хөдөлсөн их салхиндаа өөрөө түмбэржүржиг болсон доо. Горький сүүлдээ ядарсан... “Дөртэй хөгшин баавгай” хочтой болсон тэрээр Сталиныг дэмжин “Хэрэв дайсан бууж өгөхгүй бол устгах хэрэгтэй” гэсэн хүмүүнлэг бус үгийг хүмүүнлэг их зохиолч хэлжээ. Дотоод яам хүүгийнх нь эхнэрээр оролдоод эхлэхээр ингэсэн бололтой. Түүнийг хордуулж алаад… үзэл суртлын чихмэл үзүүлэн болгосон.
Нөгөө нь аугаа зураач Эдвард Мүнк. Би нэг удаа хэвлүүлсэн номынхоо хавтсыг түүний зургаар чимээд “Зураач - Э.Мөнх” гэсэн юмдаг. Тэр үнэхээр Мөнхийн хүн. Даанч ихэнх хүмүүс ойлгодоггүй юм. Түүний “Хашгираан” гээд аймаар зураг бий. Хүүхэд ч дуурайгаад зурчихмаар бүдүүн бараг зураг. Гэхдээ ямар их сэтгэл доргиосон бүтээл гэж санана? Байж ядсан нэгэн байдгаараа хашгирч байгаам. Хамаг л уур бухимдал, дотор нь хуралдсан бачимдлаа бүхий л дэлхийг доргиотол нэг мөсөн дэлбэлэн гаргаж буй. Тэр ядарчиж… Тэр цааш нь тэсэхээ больж… Магадгүй түүний сүүлчийн чарлаан байх… Магадгүй тэр нь түүний анхааруулга, сэрэмжлүүлэг байх. Магадгүй түүний амиа хорлол байх. Магадгүй энэ нь түүний үхэл байх…
Хүмүүс дараа нь Мүнкийн хашгирааныг арилжааны реклам, өөр өөрийнхөө үзэл суртлын зэвсэг болгосон. Хоолондоо ороорой, сайхан кэксдээрэй, кола уугаарай, сонгуульдаа оролцоорой…
Хүмүүс ээ (хэрэв энэ эрхэмсэг нэрэнд таарч тохирох нэгэн үлдсэн бол), хүн гуай… Сайхан байна уу? Болж байна уу? Дажгүй юу? Давгүй юу? Бухимдахгүй байна уу? Болдог бол энэ дэлхийг нэг өшиглөөд авмаар бодогдохгүй байна уу? Ядахнаа дотроо онгойтол нэг сайн хашгираад авмаар санагдахгүй байна уу? Дэлхийг өшиглөж хөлөө өвтгөхөө боль л доо. Үгүйдээ л өөрийнхөө оршин байгааг, арай ч алга болчихоогүй буйгаа батлан харуулж хашгираач, орилооч, чарлаач... Еэ чаваас даа, байж байгааг нь! ЕЭЭ-ЭЭ ЧАА-ВАА-САА –ААА –ААА!
2017.8.19
Зочин · 2017/08/25
yag vnen
зочин · 2017/08/24
хоолой чинь сөөх нь аргагүй ээ хөө, цагтаа Нүцгэн хаан энэ тэр гээд хашгичиж явсан, ядрах чинь ч бас аргагүй Тэтгэвэрийн мөнгө энэ тэрээ нааш цааш нь болгож ииш тийш нилээн гүйгээ биз, өөрөөс ичих нь бас аргагүй Ард иргэд ээ басамжлан доромжилж тэнэг малаар нь нилээн дуудаж өөрөө л бусдаас ухаантай юм шиг явсан одоо эргээд хархад өөрий чинь тоож үнэлэх жирийн иргэд байхгүй болсон болохоор Ичих чинь байгаа чинь аргагүй, ээ хөө
Зочин · 2017/08/24
тэтгэвэрээ хуурамчаар тогтоолгосон гээд байсан юу болсон бэ та их шудрага хүн тул шүүхийн шийдвэрийг танилцуулаач
Зочин · 2017/08/24
2000 оноос хойш ч арай хэтэрсэн нь хэтэрсэн. Тэгээд л их шударга царайлж телевизээр гараад л хов яриад л
Бат · 2017/08/24
Манай Баабар зоригтой хэлдэг шүү. Монголын эдийн засаг улс төрийн бүх мэнэжмэнтийг Баабараар ахлуулсан группээр хийлгүүлэх юмсан. Тэгвэл ёстой амар.
үүнийг чинь Намбар ван эхийг нь тавьсан шүү дээ. · 2017/08/24
иргэн
zochin · 2017/08/24
ta nar bas chimeegui huvaagaad ideed baiy gej bodoo yu
D BAASAN · 2017/08/23
Baabar ydarch baigaa bol bi buuur ikh ydarch baina, BID zarim negen luuvarchdiig khubiin boloood, ard tumnii neriin omnoos ylalkhaas butsakhgui.
ZOCHIN · 2017/08/23
OLON ADAG SHAARIIN NEG N YAHIIN ARGAGUI BAABAR OOROO SHUU.HAMAG UUL UURHAIG PIARDAAD AVILGACHIDAD BOLOMJIIG N OLGOSON HUN N..TER IH MONGO BUGD GADAGSHAA OFFSHIRT...UDAHGUI BOON TCAGAAN SHOROO L ULDEH BAIHDAA MONGOLD...
иргэн · 2017/08/23
Энэ баа баа сангийн сайд хийхчээн болж байхдаа тогтвортой байдлын гэрээ гэж солиорч Бороогийн алтыг татваргүй гаргасан нүгэл үйлдсэн, тэтгэврийн луйвар хийсэн гэсэн асуудал яригдаж л байсан энэ өөрөө нийгмийн хамгийн адгийн шааруудын нэг биш үү.
буруу цолмон · 2017/08/23
Хулгайч нар одооҮндсэн хуулийн зарим заалтын өөрчлөн Үндсэн хуулийг сэг болгож өөрийн гарын хулгайч нарыг төрийн өндөр албанд дураараа томилон Засагын газарыг туу гээд тавьдаг бууны нохой нараараа бүрэн дүүргэжТөрд хэмжээлэшгүй ноёрхолоо тогтоох санаатай байна
Зочин · 2017/08/23
Бүтээж хийсэн би болгосон сайн зүүлээн нурааж үгүүсгээд Цоо шинэ зүүль бүтээнэ гэдэг энэ санаа бодолдоо хэт автаж өөрийн амь намыг хорълохтой адил юм Нийгэм ч мөн адил орогүй хоосоноос би болож бүтдэг юм нэг ч байхгүй Баавар бол өөрөө энэ зүүлийг хийсэн хүн өөртөө гомод чамайг Сайд бол хулгай луйвархийж байсаны чинь ард түмэн мартаагүй байна
шаамар · 2017/08/23
ХҮНИЙ ТАЛ ЧИ ӨӨРӨӨ ХАМГИЙН АДАГ ШААР
зочин · 2017/08/23
тийм шүү дээ, энэ бүхний анхдагч нь өөрөө шүү дээ, Шалдан нүцгэн хааны тухай элий балай юм яриад дөвчигнөж байсан шүү дээ
Зочин · 2017/08/23
WoW
АРД · 2017/08/23
ЭНЭ НИЙГМИЙГ БААБАР ГУАЙ ЦОГЦЛОН БАЙГУУЛЖ ОРОЙЛОН ОРОЛЦСОН ШҮҮ ДЭЭ. ОДОО Л ИЙМ БАЙДАЛД ХҮРСНЭЭ,ХҮРГЭСНЭЭ МЭДЭЭ ЮУ?
Иргэн болхи · 2017/08/23
Ээ чааваас ёстой л нэг аргаа барсан үнэн үг Монгол гэдэг чөргөо цээжээ Чингисийн гэж орилон дэлдэж байхад хажуугаар сансрын хөлөг унасан хавьгүй даруу хүмүүс малилзан өнгөрч байх Үнэндээ эд мөнгө өнгөны боол болсон арчаагүй 2 дурак 1 сая эргүү хүүхдүүд л байна шүү дэ Энэ оронд боловсрол хэрэггүй зөвхөн мөнгө л хэрэгтэй
зочин · 2017/08/23
Баабар гуай 60 аад оныхон үхэж дуусвал төр сайхан болно гэсэн алив дээ. Одоо бол авилгач, хор найруулагч, хувийн асуудлаа бөөцийлөгч аль л нийгэмд ажил хийж чаддаагүй гологдогсод төр рүү шургалчихаад эх орон чинь хөгжихөөсөө өнгөрчихөөд байна их мэдэгч гуай
иргэн · 2017/08/23
Бид ядарч байна… Бүр залхаж байна… Бүр гутаж гүйцлээ…Чи биш .... энэ баабар олон жилийн өмнө банк идэж, улсаа дампууруулах эхлэлийг тависан.
иргэн · 2017/08/23
энэ адаг шаарнууд бидний толгой дээр 20 гаруй жил сандайлж байна. тэдний нэг нь энэ баабар П...
хуульч · 2017/08/23
БААБАР үнэнг бүгдэд хэлж ухааруулахыг оролдов МИНИЙ ХУВЬД ҮНСЭН ХУУЛЬД ЗААСАН ЭРҮҮЛ, АЮЛГҮЙ ОРЧИНД АМЬДАРЧ БОЛОХГҮЙ БОЛСОНОО ӨДӨР ИРЭХ ТУСАМ МЭДРЭХ БОЛОВ,,хүний шунал ,үгсэн хуйвалдаж бусдын эрх,,,эрх чөлөөг хязгаарлаж НАМ дагсан луйварчдын эрх мэдэл, худлаа ярьж ,хууран мэхлэх ТЭНЭГЛЭХЭЭС амьдрал дээр үзэж байна?????
Зочин · 2017/08/23
МАНамд баярлаж байна, нийгмийн хамаг хог шаар бөгс долоогч нарыг ялгаж өгсөнд
zugeer l zail · 2017/08/23
yu ch hiij chadahgui umhii uls turiin uhdel.namdaa ch gologdson naiz nartaa ad uzegdsen hogii lalar.
Зочин · 2017/08/23
Коммент бичсэн хүмүүст:
Ер нь санал нийлж байна. Баабар заримдаа хэтэрхий мэргэн жараахай болдог болохоос үнэхээр зөв сэдвүүдийг хөнддөг шүү. Бичсэн бүгдийг нь уншдаг 7 хоног бүр. Ямар ч юманд сайн бас муу тал байдаг шиг санал нийлэх, нийлэхгүй зүйлүүд гардаг. Энд коммент бичсэн хүмүүс албатай юм шиг уншаад албатай юм шиг комм бичсэн байх юм. Ингэж бухимдан бухимдан баабар г унших хэрэг байна уу. Цаагуур чинь та нарт зориулаад facebook -р чинь дүүрэн хов жив, Осоржамцтангууд байгаа тэрийгээ унш да.
УНШИГЧ · 2017/08/23
БААБАРЫН ЗӨВ Ш ДЭЭ.ХАМАГ ХОГ ШААР,ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН УРВАГЧ Б\ДОЛООГЧ НАР ДЭЭР СУУЖ БАЙНА .МАНАН.
зочин · 2017/08/23
Энэ нэг хуцмал хэний төлөө лекц уншаад байна адгийн муу залилангийн луйварчин нийгмийн даатгалаас хумслагч хулгайч байж нийгмийн сайн сайханы төлөө сэтгэл зовох уу муу хар элий балай өтний хар батгана
Зочин · 2017/08/23
gutsniz.huvalz