П.Мандах

МАН-д өрнөж буй үйл явцын хурдтай өрнөж эхэллээ. Уг нь бол МАН-д гэхээсээ Монголын төрд л болоод байгаа эд л дээ.

Өчигдөр 2017.8.25-нд АТГ-аас Шадар сайд У.Хүрэлсүх өөрийгөө тагнасан гэж мэдэгдсэн. Тэгвэл үүнтэй зэрэгцээд Төрийн ордонд нэлээд үйл явдал өрнөжээ.

Засгийн газрын гишүүд дээрх огцруулах бичигт гарын үсэг зурсан болон зурах магадлалтай гишүүдийг нэгбүрчлэн дуудаж уулзсан байна. Ингэхдээ Хөгжлийн банк, Тавантолгой орд болон бусад хэрэгцээт зүйлээр тойрогт нь, өөрт нь дэмжлэг үзүүлье гэж ярьсан. Харин үүний оронд Засгийн газрыг огцруулна гэдэг байр сууриасаа татгалзахыг санал болгосон гэж байна.

Тэдний саналыг хүлээж авсан гэхээсээ энэ үйлдэлд нь эгдүүцсэн гишүүдз нэлээд байгаа бололтой юм.

Тиймээс өчигдөр 25-ны баасан гаригийн орой УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар огцруулах саналд нэмж гарын үсгээ зурсан байна. Гарын үсэг зурахаа дахин хэд хэдэн гишүүн илэрхийлжээ.

Юутай ч энэ сарын 23-нд 30 гишүүн саналаа УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт өргөн барьж байсан бол өчигдөр 33-уулаа болжээ.

Эх сурвалж: www.polit.mn