Үндсэн хуулийн өөрчлөлт: Төөрөлдөөд байна
2017/09/05
Монгол орны одоогын дүр төрхийг зураглан үзүүлэх юм бол, зах банзаар барьсан нэвт сийгсэн төмөр дээвэртэй, зөвхөн зуухныхаа ойролцоо халуу төөнөсөн, дусаал дусдаггүй байшин.
Тэгээд нөгөө зуухыг тойрсон дулаан байрлал хязгаардмал учир нам нэртэй бүлэглэл олны хүчээр далайлган тэр орчмыг эзлэчихээд яаж тэр хэсгийн дээврийг гаднаас \гадаадаас\ харахад гоё харагдахаар будах вэ гэж маргалдаж суугаа дүр төрхийг харуулж байна.
Энэ гажуудалыг засаж залруулах процессийн эхлэл үндсэн хуулийг өөрчлөх замаар явагдах нь одоо олонд тодорхой боллоо.
Үндсэн хуулийн өөрчлөлт хүчтэй яригдсаар байна. УИХ-ын тамгын газар, ШУА-тай хамтран үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар эрдэм шинжилгээний хурал хийлээ. Энэ бүгдийг эргэцүүлэн харахад нэгэн төөрөгдлийн зураг л харагдаж байна.
1990 ээд онд үндсэн хуулиа хийсэн нөхдүүд барууны орнуудын үндсэн хуулиудаас дэвшилттэй гэсэн бүхнийг хуулбарлаж, үндсэн хуулиа хийсэн гэдэгээ хүлээсэн. Одоо болохоор дэлхийн эдийн засагын төв зүүн өмнөд ази руу шилжиж байгаа учир тэр хэсгийн орнуудын үндсэн хуулиас авах нь зүйтэй гэсэн санал оруулж байна.
Гэтэл монгол орон нь хүн амын тоо, нягтралшил, суурьшлын бүтэцээр дэлхийн аль ч оронд байхгүй онцлогтой.
Ийм оронд тохирсон үндсэн хуулийг хаанаас ч хуулаад сайн болохгүй. Яагаад гэвэл энэ онцлог бүтэцд тохирох шийдвэрийн гаргалгаа хаана ч байхгүй учир бид өөрсдөө хоорондоо хэлэлцэж байж л бидэнд юу хэрэгтэйг тогтоож түүнийхээ дагуу үндсэн хуулиа өөрчилж зөв замдаа орно.
50, 60 сая хүн амтай барууны улс орнууд бараг 2 зуун жилийн хөгжил, алдааны үр дүнд сүүлийн 50, 60 жнлд л ардчилал тухайн бүс нутагт тохирсон хэлбэрээр хөгжлөө.
Тэр барууны орнуудад тохирсон ардчилалын хэлбэрийг монгол улсад шууд хуулбарлаж аваад тохирохгүй юм байна гэдэгийг сүүлийн 27 н жилийн хөгжил харууллаа.
Барууны орнуудад хэрэгжиж байгаа ардчилалын бүтэц, мөн чанарыг тоймчлон авч үзий. Энэ орнуудад хэсэг бүлэг хүмүүс үзэл санааныхаа дагуу нэгдэн нам байгуулж улс орон, ард түмэндээ хэн хамгийн зөв шийдвэртэй вэ гэсэн “сонгууль” нэртэй уралдаанд оролцдогт оршино. Ялсан тохиолдолд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэнэ. Ялагдсан тохиолдолд ялсан намаас явуулж байгаа үйл ажилгааг нарын хянаж ард түмэндээ мэдээлэх үүрэг хүлээнэ. Энэ бүх процессийг системчилж үндсэн хуулиандаа тусгасан байдаг.
50, 60 сая хүн амтай улс оронд хүмүүсийн санал худалдан авах, намын эрх ашигийг улсын эрх ашигаас дээгүүр тавих зэрэг гаж үзэгдэлүүд хийвэл тус нам амиа хорлохтой ижил учир хүссэн хүсээгүй шударга байхаас өөр аргагүй. Ингэж шударга өрсөлдөөнтэй газар хөгжил ирэх нь гарцаагүй.
Тэгэхээр энэ орнуудын ардчилалын гол чанар нь улс төрийн намуудыг шударга байлгаж чадаж байгаад оршино.
Ерөнхийлөгч асан Ц. Элбэгдоржын уриалж байсан шударга байцгаая биш, шударга байлгацгаая гэдэгт л утга нь байгаа юм.
Ахиад хэлий – Шударга байлгацгаая!!! - шүү.
Хүн гэдэг субьект байгалаасаа хувиа хичээсэн, түүнийхээ төлөө худлаа ярих энэ тэр гээд болохгүй зүйлсийг хийхээс буцахгүй байдаг. Энэ зорилгондоо хүрэхийн тулд хамгийн түрүүнд ямар нэгэн бүлэг үүсгэх, эсвэл ямар нэгэн бүлэгт орж өөрийгөө хамгаалуулах эрмэлзэлтэй. Энэ муу нөлөөлөл, хор уршигийг дарах ганцхан арга нь олон нийтээс ирэх хяналт юм.
Барууны орнуудаас хуулж монгол улсын үндсэн хуульдаа тусгасан нам байгуулж сонгуульд оролцон улс орноо удирдаж байгаа процессийг харахад энэ хувилбар монгол улсын онцлогыг тусгаж чадаагүй учир манай улсад тохирохгүй гэдэг нь 1990 ээд оноос хойш хөгжилийн явц харууллаа.
Хүн ам цөөхөн, хүн амын сууршилын бүтэцээс болж улс төрийн намууд элдэв муу аргаар сонгуульд оролцон ялж гарч ирдэг учир намын эрх ашигииг улс орны эрх ашигаас дээгүүр тавьж зөвхөн намын удирдлагууд, гишүүддээ үйлчилсэн бодлого явуулж ирлээ. Ард түмнээ намаар хувааж талцуулсан учир хяналт тавих үүрэгтэй ард түмэн нь өөрийн намын булхиаг хаан дарагдуулж, бусдыг эрс тэс шүүмжилсэн хоёр нүүртэн болж хувирсан учир улс төрийн намуудыг шударга байлгах үүрэгээ биелүүлж чадахгүйд хүрчээ.
Ардчилалын амин сүнс болсон шударга байлгацгаая гэдэгийг монгол улсад яаж хэрэгжүүлэхээс монгол улсын оршин тогтнол, ард түмний амьдралын түвшин шууд хамаарана. Өөрөөр хэлвэл монгол улсын төрийн өндөрлөгт очиж байгаа хүмүүсийг яаж шударга байлгацгаая гэдэгээс л бүх зүйл хамаарч байна.
Хамгийн эхэнд төриийн өндөрлөгт очиж байгаа хүмүүс, тэднийг хянаж байх ёстой ард түмний хүчний харьцааг өөрчлөх хэрэгтэй. Үүнд дараахи асуултуудыг тавий.
Ард түмнээ сайхан амьдруулана гэж гарч ирсэн хүмүүс яагаад хэлсэнээсээ буцаж, тэр ч байтугаа төрийн өмчөөс хулгай хийгээд албан тушаалдаа байж чадаж байна?
Хариулт – Намаар хамгаалуулсан учир.
Яагаад улс төрчидийг хянаж улс орноо зөвөөр хөгжүүлэх ёстой ард түмэн үүргээ биелүүлж чадангүй байна?
Хариулт – Намаар талцан хуваагдаж хүч нь сарнисан учир.
Тэгэхээр үндсэн хуулиар баталгаажиж улс орноо зөв авч явах ёстой гэсэн улс төрийн намууд монгол улсын онцлогоос болж шал эсрэгээрээ хөгжлийн саад тотгор болж хувирсан байна. Дээрээс нь үндсэн хуульд заасанаар 4-н жил тутам сонгууль явуулж монгол улсын хөгжил тас зогслоо.
Эндээс харахад үндсэн хуульд тусгагдсан 1-рт: намууд сонгуульд өрсөлдөнө, 2-рт: 4-н жилд сонгууль явуулана гэсэн 2 заалт манай монгол улсад өрнөж байгаа муу муухай бүхний гол үндэс суурь болж байна.
Энэ утгаар л үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээр хэлэлцүүлж хийх ёстой.
Улс төрийн намуудийн гишүүдийн тоог хуулиар хязгаарлах замаар хүчийг нь сааруулж хор нөлөөг нь арилгаж шударга байлгах нөхцөл бүрдэнэ. Эсвэл олон сэхээтэнүүд, эрдэмтэд, эх орончдын санаачилж байгаагаар намгүй сонгууль явуулах замаар нэр дэвшигч болгонд хариуцлагыг бүрэн үүрүүлж шударгаар эх орон, ард түмэндээ үйлчилэх нөхцөлийг бүрдүүлж болно.
Түүнээс гадна сонгуулийг 4 жил тутамд кампаанчлан явуулдагыг болиулж тухайн албан тушаал дахь хувь хүүний чадвар, хариуцлагаас хамааруулж шаардлагатай үед сонгож ажиллуулдаг схемийг үндсэн хуульд оруулж өгч болох юм. Энэ хувилвар бас дутагдалтай нь үнэн. Гэхдээ бэрхшээлээс айж зүгээр суугаал байх цаг та бидэнд алга болж байна гэдэгийг сануулмаар байна.
Одоогийн намуудад явагдаж байгаа дуулианыг хархад дөнгөж сая сонгууль өнгөрчихөөд байхад энэ үлдсэн жилүүдэд юу хийж эх орноо хөгжүүлэх тухай биш, 2020 оны сонгуульд яаж оролцох тухай л яригдаж байна.
Юу ч хэлэхэв дээ.
“Нээлттэй засаглал төв” ТББ-гийн тэргүүн П.Галбадрах