Дэлхийн түүхэнд арилгаж болшгүй хар толбо үлдээсэн хар Мягмар гараг буюу есдүгээр сарын 11-ний террорист халдлага болсноос хойш 16 жил өнгөрч байна. Энэ өдөр Нью-Йорк болон Вашингтон хотод дэлхий дахиныг цочроож, олон мянган хүний аминд хүрсэн аймшигт халдлага болсон билээ. Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг, Пентагон, Шенксвилл террористуудын халдлагад өртөж, 2,000 гаруй хүн нэг өдөр харамсалтайгаар амиа алджээ. 

 

2001 оны есдүгээр сарын 11-ний Мягмар гарагийн өглөө Нью-Йоркийн тэнгэр цэлмэг байв. Цагийн зүү өглөөний 08:45 минутыг заана. Хормын дараа нүргээнт чимээ хотыг цочоолоо. Америкийн агаарын тээврийн Бойнг-767 онгоц 110 давхар “Дэлхийн худалдааны төв" гэгдэх ихэр цамхгийн хойд 80 давхрыг мөргөж дэлбэрлээ.

 

Үүнээс яг 18 минутын дараа Бойнг-767 маркийн хоёр дахь онгоц нөгөө цамхгийн 60 давхрыг мөргөж дэлбэрэв. Энэ хоёрын дараагаар "Бойнг-557" маркийн онгоц Пентагоныг мөргөн сүйрсэн бол нэг онгоц нь террористуудын ажиллагааг эсэргүүцэн тэмцсэн хүмүүсийн ачаар Шенксвиллд унасан билээ.

 

Тэдгээр Ислам шашинт алан хядагчид бүгд Саудын Араб болон Арабын орнуудаас гаралтай байсан бөгөөд Осама Бин Ладенаар толгойлуулсан Аль Кайда алан хядах байгууллагын гишүүд байсан террорист халдлагын ойг угтаж тус улсын Хөдөлмөр хамгааллын үндэсний хорооноос олон хөтөлбөр ажлуудыг зохион явуулсан байна.

 

Тус хорооноос хорт хавдартай болон бусад өвчтөнүүдэд зориулж 4.5 тэрбум ам.долларын эрүүл мэндийн хөтөлбөрийг АНУ-ын Засгийн газар хэрэгжүүлсэн юм байдаг. Террорист халдлагад өртсөн Ныо-Йоркийн худалдааны ихэр цамхгийн суурин дээр амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх усан сан бүхий цогцолбор, музейг байгуулсан байдаг. Мөн энэ өдрийг америкчууд амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх үндэсний залбирлын өдөр болгож жил бүр гашуудаж өнгөрүүлдэг.

 

Т.Сайхан

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин