Бид түүхээсээ хэзээ ч сурдаггүй

Манж манж... Одоо ч бид хагарладах дуртай...

Халх Монголчууд Хятадтай Манжийн дарлалын үед огт холилддоггүй байсан юм...Халхын өндөр гэгээн Занабазар болон ноёдууд Ойрадуудад ялагдсан шарандаа эргэж Манжтай нийлж Монголоо нэгтгэхээр дагаар орохоор болжээ. Занабазар мандаж буй Оросын төр биш, мөхөж буй Манжийн төрийг дагая гээд урд зүглүү нүүдэлсэн байдаг юм шүү. агуу үг..

Гэхдээ хэд хэдэн заалттай гэрээг хийсэн байна. Үүнд:

"Хятадууд монгол нутагт суурьших, монгол хятад хүмүүс ураг барилдах, монгол хүн хятад нэр хэрэглэх" зэргийг хориглосон байна. Энэ заалт нь бараг 200 жил хүчинтэй үйлчилжээ.

Харин энэ гэрээний хариуд Монголчууд халх өвөрмонголоос цэрэг дайчилж манжийн дайснуудын эсрэг тэмцэж байх үүрэгтэй байжээ. Үүргээ ч сайн биелүүлсэн. Бүүр сонирхуулбал хар тамхины дайны үед Монголчууд англи францын далайн цэргүүдтэй байлдаж байсан байна. хэхэ.

Нэг талаар манжууд биднийг хүчээр дарласан эзэлсэн биш цэргийн эвсэл шинжтэй байсан..Харин цаад бодлогоороо ноёдыг нь хуурч бэлгээр дарж иргэдийг нь зовоох, шашинд уусган сул дорой болгон харанхуйлах, улс орныг нь бууран доройтуулах явуулга далдуур явуулж байлаа..Хүчээр хэзээ ч бүх Монголтой тэмцээгүй юм шүү. Ар Өвөр Монголыг бол хүүхдийг чихрээр хуурч байгаа мэт бялдуулчлан өөртөө датсан..

Хятадын шинэ засгийн бодлого хэрэгжих үед өвөрмонгол тусгаар болж чадаагүй учраас 100 жилийн хугацаанд өртөж одоо бараг бүрэн цус холилдсон юм... Одоо ар Монголыг уусгах нууц бодлого явагдаж л байгаа...

Ойрад Монголчуудыг эзлэн хядсан манжийн цэргийн бараг гол хүч нь халх өвөр Монголын цэрэг байв. Хамгийн инээдтэй нь ойрадын цэрэгтэй халх өвөрлөгчийн цэргүүд нэгдсэн бол манжийг өлхөн дарж эзлэх байлаа. нөгөө л нэг шунал, хагарал, сандал ширээний төлөөх тэмцэл Монголыг сул дорой болгов...

.. Манжууд бүх Хятадыг 5 жил байлдаад эзэлсэн байхад. Сая гаранхан хүнтэй Монголыг 150 гаруй жил эзлэхийг хүссэн Манжийн мөрөөдөл өөрөө өөрсдөөр нь хядуулж нэг юм биеллээ олсон байдаг..

Одоо ч Монголчууд талцах, сандал ширээ эд хөрөнгөнд дуртай бөгөөд үүнийг гаднынхан ашигласаар л байна... Түүхэнд бид дотроо хагарснаар ямар их зовлонг туулсанг мартах учиргүй...

Дэлхийг 4 хуваан Монголын эзэнт гүрэн хоорондоо байлдаж удахгүй задран унасан. Ихэнх нь их нутагтаа ирж чадахгүй замдаа хядуулж үлдсэн нь уусч алга болжээ. Хятадаас Юань гүрний иргэд гарах үед 200 мянгаас их энгийн иргэн Монголчууд хядуулсан...Энэ хоорондын тэмцлийн үед хаа байсан Египетийн наана одоо дайн болоод байгаа Сирийн нутаг хавьцаа Монголын Хүлэгү хааны 10,000 гаруй цэрэг эр ялагдан цөлд нойрссон байдаг. Үүнийг Монголчууд минь бүү март... Монгол жанжинг тэд олзлон үнэхээр доромжилсон байдаг. гэвч тэр өвдөгөө нугалж амь гуйж үзээгүй байсаар баатарлагаар амьсгал хураасан. Энэ нь Чингис хаанаас хойш Анх удаа Монголчууд харь дайсанд ялагдсан явдал байлаа...

Хүлэгү хаан үүнийг мэдээд их цэргээ авч өшөөгөө дайнсаас авах гэсэн боловч ардаас нь түүний үеэл болох алтан ордын Бэрхийн цэрэг дайрж тал талаасаа Монгол 300 гаран мянган цэрэг нийт 700 мянга шахам Монгол голдуу эрс тал талаасаа тулсан.. харамсалтай бүгд дэлхийн шилдэг цэрэг байсан учраас удаан зууралдан байлдаж чүү ай Хүлэгү ялсан. гэвч Монголын дундад азийн цэргийн сүр хүч энэ дайнаас хойш дуусгавар болсон юм...

.. Дахиад л бага хаадын үед хоорондоо байлдсаар Манжид эзлэгдсэн юм..Энэ үед Зүүнгарын бараг 80 хувь буюу 400 мянга орчим энгийн иргэд хядуулж мөхөөв...
Оросын засаглалын үед хоорондын тэмцлийг нь ашиглаж 30,000 гаруй сор шилдэг хүмүүсийг хэлмэгдүүлж өөрсдөөр нь өөрсдийг нь хядуулсан...Бид эвтэй байсан бол одоо 3 сая байх ёсгүй түүнээс их байх байлаа...

Одоо бас дараа юу болохыг мэдэхгүй. Гэвч одоо нэг л үнэн байна. Хагарах үнэн дуртай юм Монголчууд минь. Цөөхөн гэдгээ ойлгоосой.. Том акулууд дунд жижиг жараахай гэдгээ бодоосой... Нэгдэж хүчтэй байвал ямарч дайсанд ялагдаж байсан удаагүй ард түмэн шүү Монголчууд...

Уншиж судалж байсан түүхийн мэдлэгээсээ хураангуйлсан Д.Баттуул. 2017.09.18