Э.Бат-Үүл: Цэдэнбал,өөрийнх нь хүссэн эрх мэдлийг өгч байвал Зөвлөлтөд морь нохой мэт зүтгэхэд бэлэн байсан
2017/10/30
Хоёр хөршид ардчилсан Монгол улс хэрэгтэй!
Ким Чен Уны гадаад бодлого Хятад, Орос, Америк зэрэг их гүрнүүдийн хоорондын харилцааг улам түвэгтэй болгож байгаа.
Хойд Солонгост Хойд Солонгосын гадаад бодлого гэж байхгүй. Ким Чен Уны гадаад бодлого л гэж бий. Хойд Солонгосын гадаад дотоод бодлого нь эцэстээ Кимийн династийн ашиг сонирхолд захирагдах ёстой. Аливаа дарангуйлагч дэглэмтэй улсад ийм байдаг зүй тогтолтой.
Ким Чен Уны гадаад бодлого Хятад, Орос, Америк зэрэг их гүрнүүдийн хоорондын харилцааг улам түвэгтэй болгож байгаа.
Их гүрнүүд гэдэг бол ямагт ил далд өрсөлдөж байдаг. Харин жижиг орны дарангуйлагч нар үүн дээр нь тоглож улсын гэхээсээ илүүтэй хувийн ашиг сонирхлоо хангаж авдаг.
Ким Чен Уны хувьд Кимийн династийг аварч үлдэхийг хүсэж байгаа. Уг зорилгоо болбол Америк, Япон, Өмнөд Солонгос зэрэг өндөр хөгжилтэй орнуудыг рэкетэлж хөгжлийн дэмжлэг авах замаар хэрэгжүүлнэ хэмээн тооцсон байж магадгүй.
Ингэж чадвал ард түмэн нь Ким Чен Уны "суу билэг"-ийг жинхэнээсээ бишрэх болно. Хачирхалтай нь хойд солонгосчууд Америкийг хамгийн их дайсагнах атлаа чухам Америкийг хамгийн их үзэхийг хүсдэг аж. Дарангуйлал дор буй хүмүүс хоёр нүүртэй байдгийг бид мэднэ дээ.
Ким Чен Ун юу ч тооцдог байлаа, их гүрнүүдийн харилцаа улам түвэгтэй болж байна. Бие биедээ цэргийн сүр хүчээ үзүүлэхдээ тулж,алсын тусгалтай пуужингуудаа байлдааны бэлэн байдалд оруулжээ. Америк гэлтгүй хоёр хөрш маань хоорондоо "хар санаж" хил залгаа нутгийн дагуу пуужин байрлуулсан. Хүйтэн дайны үед ч ингэж байгаагүй ээ!
Жижиг орны дарангуйлагч, их гүрнүүдийн хоорондын харилцааг тоглолтоороо улам түвэгтэй түгшүүртэй болгодгийг Монголын дарангуйлагч ч бас үзүүлж байсан түүхтэй.
1949 онд БНХАУ байгуулагдаж,түүнээс хойш 60-аад оны эхэн хүртэл хоёр хөршийн маань харилцаа найрсаг сайн байлаа.Найрсаг сайнаар зогсохгүй ах дүүсэг байлаа.
Шинэ тутам байгуулагдсан БНХАУ анхнаасаа Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөг нь бүр ч золтой хэрэг байв.
Тэр үед л хоёр хөрштэйгөө сайн хөршийн ёсоор "...эн тэргүүнд... тэнцвэртэй харилцах" гадаад харилцааны бодлогын чиглэл гарч ирсэн юм. Бодлогын энэ чиглэл өгөөжөө өгсний нэг жишээ гэхэд, орчин цагийн Улаанбаатар хотын эхлэл болсон 40, 50 мянгатын орон сууцны хорооллууд хоёр хөршийн тусламжаар зэрэгцэн боссон явдал болно.
Хоёр хөршийн маань ах дүүсэг найрсаг харилцаа тогтвортой үргэлжилж чадаагүй. 60 оны эхнээс хүйтэрч сүүлдээ дайсагнах болсон.
Их гүрнүүдийн харилцаа муудахтай зэрэг түүн дээр нь хожоо олох гэсэн дарангуйлагч гараад ирэлгүй яах вэ.
Цэдэнбалыг л Зөвлөлтийн талыг баримтлагч байсан мэтээр эндүүрч ойлгодог. Тэр үеийн удирдагч нар бүгдээрээ Зөвлөлтийн талыг баримтлагчид байсан. Цэдэнбал бол өөрийг нь сталинч этгээд гэж үзээд зайлуулах гэж байгаа Зөвлөлтийн удирдагчид Хятадын талтай муудалцаж эхлээд байгаа агшныг овсгоотой ашиглан тоглолт хийж чадсан нэгэн юм.
Цэдэнбал,өөрийнх нь хүссэн эрх мэдлийг өгч байвал Зөвлөлтийн талд морь нохой мэт зүтгэхэд бэлэн байв. Тэгж зулгуйдахдаа, 45 онд ард түмэн нь тусгаар тогтносон улс байна гэж саналаа өгч байсныг мэдсээр байж ард түмнээсээ асуух ч үгүй тусгаар тогтнолоо устган Зөвлөлт Холбоот Улсад нэгдэж орох тухай хүсэлт гаргах зэргээр хэтрүүлж байсан юм.
Цэдэнбал,Зөвлөлтийн талыг өөрөөс нь дутуугүй баримталчих боловчиг хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харилцах нь зүйтэй хэмээн ам алдаж байсан өрсөлдөгч нараа Хятадын талын "нөлөөллийн төлөөлөгч" гэх зэргээр гүжирдэн зайлуулж нутаг цөлсөн.
Хятадын "нөлөөллийн төлөөлөгчид"-ыг цэвэрлээд зогсохгүй хятад ажилчид, цагаачдыг хөөх,иргэдийнхээ удам судрыг мөшгөж эрлийз, хурлийзаар нь нууцаар бүртгэх зэрэг арьс өнгөөр ялгаварлах бодлогыг явуулав.
"Харгис лам нарыг ангийн нь хувьд устгасан нь манай намын түүхэн гавьяа" хэмээн ямагт сайрхдаг Цэдэнбал Далай ламыг айлчлуулахдаа нүглээ наманчлах гээгүй нь ойлгомжтой, Хятадыг улам ихээр өдсөн хэрэг юм.
Монгол дахь Зөвлөлтийн цэргийн хүчийг зузаатгаад улмаар Хятадыг хашраах зорилготой Зөвлөлт-Монголын цэргийн,урьд хожид үзэгдээгүй том хээрийн хамтарсан сургуулийг урд хилийн дагуу 1979 онд хийжээ.
Цэдэнбал гар хөл нь болж байсан Хятадаар айлгах Зөвлөлт маягийн гадаад бодлого 30 гаруй жил хийрхэж улайрсан байдалтай явсаар 90 оны ардчилсан хувьсгалын ачаар сая нэг зогссон.
Гэхдээ өнөө хир хор уршиг нь арилаагүй байна. Хятадаас "айчихсан" масс байсаар байна. Эрлийз, хурлийз гэж дайрдаг коммунистуудын гаргасан элий балай "суртал" одоо хүртэл ерөнхийлөгчийн сонгуульд ашиглагдсаар байна.
Хоёр хөршийн "хүйтэн дайн"-аар Монголын дарангуйлагчийн тоглосон товч түүх ийм.
Их гүрнүүд муудалцахад "хаяа хатавч"-аар нь байдаг жижиг оронд дарангуйлагч гарч ирэн дарангуйлал тогтох магадлал нэмэгддэг. Цэрэг стратегийн байрлалтай бол улам нэмэгдэнэ. Юу гэвэл,талдаа татахыг хүсэж буй их гүрний хувьд ард түмнээсээ асуудаг ардчилсан төртэй ярихаас ард түмнээ дарангуйлдаг этгээдтэй тохирох нь хамаагүй хялбар бөгөөд өртөг багатай.
Хэдий тийм боловч дараа нь дарангуйлагчийн "шалиг занг маллах" нь амаргүй агаад бүр өндөр үнэтэй тусна.Ийм болохыг Ким Чен Уны тоглолт харуулж байна.
Жижиг улсын ардчилсан төр угаасаа гадаад дотоод бодлогоо нээлттэй хэлэлцэж явуулдаг тул их гүрнүүдийн хар сэрийг төрүүлэн шалиглаж чаддаггүй. Хэн нэгэнтэй нь "нууцаар явалдаж араар нь тавих" боломж хомстой.
Ардчилсан улсын гадаад бодлого нь олон ургалч болоод "чалчаа" авч, дарангуйлагч мэт улс үндэстнээ эрсдэлд оруулсан тэнэглэл хийхийг сонгогчид нь зөвшөөрдөггүй тул хамжааргатай. Жишээ нь Орос шатахуун өгөхөө болих, Хятад визтэй болоодохвол манай сонгогчид хэнд уураа гаргахаа агшин зуур мэднэ. Гэтэл Хойд Солонгост тултал нь хориг тавиад байхад "ажрахгүй" байна.
Зүүн хойд Азийн бүс нутаг нэг дарангуйлагчийн ааш авираас болоод дайн бүхий байдалд орчхоод байна. Энэ бүс нутагт ахиад нэг ийм дарангуйлагч хэрэггүй. Тэр тусмаа "цэрэг стратегийн"хамгийн урт хилээр хиллэдэг тийм улсад нь дарангуйлагч гарч ирэх нь хоёр хөршид эрсдэлтэй. Хоёр хөршид ардчилсан Монгол Улс хэрэгтэй!
Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл
Хахаха · 2017/11/02
Битүү хамартаа,чамайг ч бас тэжээж өдий хүргэсэн тэр нийгэмийг хэн бий болгож явсныг чи мэднэ.Цэдэнбал биш чам шиг нэг ийм хоохой буриад байсан бол харин өдийд нэг республик болчихсон явж байж магад

Хариулагч · 2017/11/01
Үүл миньдээ. Өнгөрсөнрүүгээ гар буугаар чоль хийлгээд яахвээ наадхыг чинь сонирхох анзаарах хэн байна. Огт ойшоохгүй. Харин их буугаар пан хийлгүүлгэвдээ. Монголоос болж байсан Бал даргаас болсон зүйл биш гэдгийг монгол хүн бүр мэднэдээ. Хятад Дамана, Вьетнам цаашлаад Моголын талаар барж байсан тэдний гадаад бодлогийн асуудлын хариу. Зөвлөлтийг өдөж авсан хариун нь тэр. Хойд солонгос шиг бүдүүн хүүгийн бодлого шиг бодлого Монголын төр, Цэдэн бол даргын гадаад бодлогод байгаагүйг монгол хүн бүр мэдэж байгаа. Их мэдэхэд анализ хийх ухаан хэрэгтэй. Бал даргад эрх мэдэл ямба байсан уу байсан. Хүн нь бүдүүн пацаан шиг хүн биш байсанд гол нь байгаа юм. Үүнийш хүн бүр мэдэж байгаа, ойлгож байгаа. Больж үз. Савандаа байлдаа. БҮүл баатар аа.

Үүл миньдээ. Өнгөрсөнрүүгээ гар буугаар чоль хийлгээд яахвээ наадхыг чинь сонирхох анзаарах хэн байна. Огт ойшоохгүй. Харин их буугаар пан хийлгэвдээ. Монголоос болж байсан Бал даргаас болсон зүйл биш гэдгийг монгол хүн бүр мэднэдээ. Хятад Дамана, Вьетнам цаашлаад Моголын талаар барж байсан тэдний гадаад бодлогийн асуудлын хариу. Зөвлөлтийг өдөж авсан хариун нь тэр. Хойд солонгос шиг бүдүүн хүүгийн бодлого шиг бодлого Монголын төр, Цэдэн бол даргын гадаад бодлогод байгаагүйг монгол хүн бүр мэдэж байгаа. Их мэдэхэд анализ хийх ухаан хэрэгтэй. Бал даргад эрх мэдэл ямба байсан уу байсан. Хүн нь бүдүүн пацаан шиг хүн биш байсанд гол нь байгаа юм. Үүнийш хүн бүр мэдэж байгаа, ойлгож байгаа. Больж үз. Савандаа байлдаа. БҮүл баатар аа.
Зочин · 2017/11/01
Үүл миньдээ. Өнгбрсөнрүүгээ гар буугаар чоль хийлгээд яахвээ наадахыг чинь сонирхох анзаарах хэн байна. Огт ойшоохгүй. Харин их буугаар пан хийлгэвдээ. Монголоос болж байсан Бал даргаас болсон зүйл биш гэдгийг монгол хүн бүр мэднэдээ. Хятад Дамана, Вьетнам цаашлаад Моголын талаар барж байсан тэдний гадаад бодлогийн асуудлын хариу. Зөвлөлтийг өдөж авсан хариун нь тэр. Хойд солонгос шиг бүдүүн хүүгийн бодлого шиг бодлого Монголын төр, Цэдэн бол даргын гадаад бодлогод байгаагүйг монгол хүн бүр мэдэж байгаа. Их мэдэхэд анализ хийх ухаан хэрэгтэй. Бал даргад эрх мэдэл ямба байсан уу байсан. Хүн нь бүдүүн пацаан шиг хүн биш байсанд гол нь байгаа юм. Үүнийш хүн бүр мэдэж байгаа, ойлгож байгаа. Больж үз. Савандаа байлдаа. БҮүл баатар аа.

Чи өөрийгөө Цэдэнбал даргаас илүү ихийг хийгээд баатар цол хүртсэн гэж зүүдлээд байгаа юм биш биз дээ. Ичиж амьдар гэмт хэрэгтэн минь.

Мэдрэлтэх юмаа
Зочин · 2017/11/01
Мэдрэлтэх юмаа
Зочин · 2017/10/31
Сэжгийн хулгайч луйварчин цусан гартай Элбэгдоржйин баатраа Чи Цэдэнбал гуайн чигчий хуруунд ч хүрэхгүй зүгээр уулын аманд төрөөс хулгайлсан хаусдаа буутай хамгаалагч барьдаг нохой хоёроороо хамгаалуулаад нуусан түмний хөрөнгөнөөсөө идээд хэвт Буруу замаар луйвардсан рөрөнгө чинь чиний хэдэн үёээр үр хойчид чинь там болно гэдгийг сана Хулгайн хөрөнгөө идээд чив чимээгүй хэвт цуст гарт баатар та залуу хүн биш

Монгол Улсын Баатар зочин · 2017/10/31
Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл ягаад баатар цол авсан юм бол оо
Иргэн · 2017/10/31
Энэ хүн юунд ингэж утга устргүй худал юм бичээд байгаа нь ойлгомжтой л доо. Энэ янзаараа амиа хоролчихсон байх вий дээ
Зочин · 2017/10/31
Мэдрэл муут
Зочин · 2017/10/31
Хөөе шаалтууруудаа цэдэнбалтай чинь адилхан хүн бгаашдээ. Тэнд очиж иргэншил хүсээч. Хаха

zochin · 2017/10/31
BITGII HUTS L GEJ HELIIDEE.TA BOL BAL DARGIIN HULIIN CHIGCHII HURUUNII HUMSNII DAINII CH UNE HUREHGUI SHUU DEE.

Ичиж үх, цэдэнбал даргаас илүү ажилласан болоод улсын баатар болсон байх.1990 онд өлсгөлөн зарлаад улс орон хөгжихгүй байна. Ард түмэн ядуу бна гээд ажил албан тушаал хүчээр авчихаад одоо өөрсдийгөө хар, тэр үед гудамжинд амьдардаг хүн байхгүй байсан шүү.хувийн орон сууцтай дарга нар байхгүй байсан шүү.

Zochiin · 2017/10/30
Ene sda chin hujaa nariigaa ysn ih umuurdug sda ve

Zochin · 2017/10/30
Ene odo yu shagad bgn
121 · 2017/10/30
Бат үүлээ чи хэний хүчин боловсролтой болсон мал бэ 40000 байранд аймхай тэнэг нусаа гоожуулсан хүн биш мал байсан шүүдээ АНУ ын заавараар монголын ард түмнийг дарлана гэж бодож байвал горд чи хүн алаад баатар авсан бол Ю.Цэдэнбал ард түмэндээ бүтээн байгуулаж эх орноо дайснаас хамгаалаж баатар болсон .чи их хуцаж байна ...........40000 хүүхдүүд хариуцлага тооцоно шүү......
Зочин · 2017/10/30

Kkk · 2017/10/30
Би увсынх л да тэгэхдээ хараагүй үзээгүй цэдэнбалд тийм ч хайртай биш тахин шүтдэгч үгүй . Сайн зүйл нь ховорхон орос авгайтай аавынхаа өвөлжөө төрсөн бууцаа оросод өгчихсөн увс нуурын нэгээхэн хэсгийг бас Оросоос хүүхэн шаасаны төлбөрт тушаасан ,Тэсийн голыг хүртэл таслаад зулгуйдчихсан пост коммунист өвгөн шүү дэ ? Увсынхан яавч тийм дуртай биш

Иргэн · 2017/10/30
ЧИ МУУ ГӨЛӨГ ЭНЭ АГУУ ХҮНЛҮҮ ХИЧНЭЭН ХУЦААД НЭМЭРГҮЙ. БУУРАЛ ДАРГЫН ЯМАР АГУУ ХҮН БОЛОХЫГ, ЧИНИЙ ЯМАР АДГИЙН ШААР БОЛОХЫГ АРД ТҮМЭН МЭДНЭ. ЧИНИЙ БААТАР ЦОЛ ХЭЗЭЭ НЭГ ЦАГТ ХУРААГДАЖ, МОНГОЛЫН ТҮҮХИЙН ХОГ ШААР БОЛНО.
Зочин · 2017/10/30
Чам шиг хулгайч новш байгаагүй юм шүү. Хийж бүтээсэн юмтай хүн байсан юм . Муу цагаан толгойт гөлөг минь .
Anarsanaa · 2017/10/30
Ene muu etsgiinhe neriig gutaasan arhichin pizda yu geed gutsaad bgaan be. Elbegdorj ene 2 iig hamgiin turuund buudaj alah heregtei

иргэн · 2017/10/30
Батүүл новш ард түмний мөнгө хүүгийнхээ нэр дээр Офшорт нуун дарагдуулсаныхаа төлөө одоо удахгүй шоронд орноо .Хулгайч баатар гуай .
иргэн · 2017/10/30
Энэ муу хөсрий буурал толгойт хотын дарга болж утаа гэдэг үгээр хоол хийж ард түмний татварын олон тэр бумыг идсэндээ Улсын баатар болсон юмуу . Элбэгдорж энэ хоёрыг ухвал хүн алсан хэрэг ч гарна .
Баярсайхан. · 2017/10/30
Та яг үнэн бичжээ, баярлалаа. Яг ийм эвгүй үед та фермер зээрмэрдэж улс төрөөс зугатах эрхгүй шүү, Бат -Үүл баатараа. Ялангуяа люмпэн улс төрчдийг дэмжсэн том арми буй болж байна. Тэд гадаадын хөрөнгө оруулалт хэрэггүй, Оюутолгойн гэрээг цуцлая, Гучин гэр бүлийн хөрөнгийг хураая, Таван толгой Эрдэнэтийг улсын болгоё, Монгол хил хэл малтайгаа байхад л хаваасаг, олон намаар юу хийнээ, ерөөсөө намуудыг устгая ........ гэж ярьдаг люмпэнгүүд олширлоо. Танд сайн бүхнийг хүсье.
halh · 2017/10/30
cham shig ni myanga uran dongodood Bal dargiig guitsehgui uls shig uls bsaniig ard tumen medne ulam sain bolgono geed uursduu oligarhiud bolson ni unen etsest ni neg yum helie chi bitgii hutsoo

Батүүл элбэдорж та 2 харин америкийн гар хөл болж худлаа ардчилал гэж хуцаж байгаад монголын байдал ямар болсон баян ядуу ялгаа тэнгэр газар шиг болсон өрөнд баригдсан ЦЭдэнбал гуай арай та нар шиг болгоогүй улс маань бүх юмаа хийдэг үйлдвэртэй улс байсан одоо бүх юмаа гаднаас авдаг гуйлгачин улс болсон урд хөршийн хар коммунист нийгэмтэй мөртлөө яасан байна хөгжилийн манлай болсон байна битгий олон юм хуц за улсаа эд баялагаа та 2 шиг ардчилал гэж гадныханд өгөөгүй шүү
zochin · 2017/10/30
Mongol ulsiin baatar geed uuriiguu tsollood yawad bdag, uhsenii chin baatar ve chi, nohoin gulug min uhej dald orooch, saihan eh ornos min

Malgain tomdson jijig tolgoi.
Зочин · 2017/10/30
Бат-Үүл тэр үед байсан бол буу үүрч дугуй ногоон малгай өмссөн сагсуу галзуу нөхөр байх байсан. Бэрхшээл тулгарсан үед хэнээс ч урваж чадах хулчгар нэгэн шүү дээ ямар юмных нь баатар байх вэ дээ
sodoo · 2017/10/30
muu ot horhoin suns yu ve.hurz shoroo ch shidej uzeeguin baij.
Зочин · 2017/10/30
ӨӨДГҮЙ УРВАГЧ . ИЙИ ХОЛБИРСОН БААТАР БАЙХ Ч ГЭЖ . АРД ТҮМНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧ РҮҮ НОЦООД БАЙНАА ДАА
uul · 2017/10/30
gelee gesench sotsiin yed yaduu hun bdaggui blaa bugd orlogotoi ajiltai bairtai maltai amidraltai blaa harin uul terguutei humuus garch ireed transheigeer oroh orongoo hiij uildveruud dampuurch humuus yaduurch harin olsgolon zarlaj bsan ardchilaliin ah nar maani onoodor oligarhi bolj olon um hutsdag boljee
Зочин · 2017/10/30
guts
Иргэн · 2017/10/30
Ерөнхийлөгч маань Монголын ард түмний 70-аас доошгүй хувь нь таашаадаггүй, үнэнийг хэлбэл дургүй З.Энхболдыг түшсэн нь хүмүүст үнэхээр таалагдахгүй байна шүү. Санамсаргүй ярилцах 10 хүний дор хаяж 7 нь З.Энхболдыг муулдаг юм. Ерөнхийлөгч та сайн бодоорой доо. Алдаагаа эртхэн засвал Танд л хэрэгтэй дээ.
Мийшаа. · 2017/10/30
Зочин · 2017/10/30
БАТ ҮҮЛЭЭ ОДОО БОЛНО ЧИ НААД ҮГЭЭ МӨН Ч ОЛОН ЖИЛ ЯРИЛАА. БИ УНШСАНГҮЙ ШУУД Л БИЧЛЭЭ. БАЛ ДАРГЫН ТУХАЙ БОЛ БҮР Ч ХЭРЭГГҮЙ ОДОО БОЛНО