БНСУ-ын экс Ерөнхийлөгч Пак Гын Хегийн найз Чой Сүн Шил 20 жилийн ял авлаа
2018/02/14
БНСУ-ын экс Ерөнхийлөгч Пак Гын Хегийн найз Чой Сүн Шилийг анхан шатны шүүхээс 20 жилийн ял, 180,000,000,000 воны торгууль, 72,000,000,000 воныг нэмж төлүүлэхээр шийдвэр гаргалаа.
Түүнд Прокуророос 25 жилийн ял оногдуулахаар төлөвлөж шүүх рүү шилжүүлсэн байсан юм. Нэг жил гаруй үргэлжилсэн энэхүү дуулиантай хэргийн эзэнд авилгалтай холбоотой 18 зүйлээр ял тулгасан байсан бөгөөд шүүхээс 5 жилийг хассан нь ихэнх хэргийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм.
Мөн шүүхээс түүнд авилгал өгсөн хэргээр Лотте группийн Ерөнхийлөгч Шин Дун Бинд 2 жил, 6 сарын хорих ял, 70,000,000,000 воны торгуулийг оногдуулахаар болж шүүх хуралд оролцохоор ирсэн түүнийг шууд баривчлан хорив.