Х.Нямбаатар: Шүүгч нарын ихэнх нь Туул голын орчимд Ривер Гарденд амьдарч байгаа
2018/03/30
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар өнөөдөр мэдээлэл хийж нэр бүхий 22 бүхий шүүгчийн ХОМ-ыг холбогдох газруудаар шалгуулна гэдгээ мэдэгдэв.
Тэрбээр ярихдаа, “Шүүхийн ерөнхий зөвлөлтэй холбоотой асуудлаар миний бие Цензургүй яриа нэвтрүүлгээр орохдоо "Шүүх засаглал ялзраад байна" гэж ярьсан. Үүнд Шүүхийн Ерөнхий зөвлөл болон Улсын дээд шүүх маш их эмзэглэж, надад хаяглсан албан бичгүүдийг хүргүүлсэн. Мөн 30 минутын хугацаатай шүүгчдийнхээ хөрөнгө орлогын мэдүүлгийг ил болгоод, буцаагаад хаасан.
Эндээс харахад 3 сая төгрөгийн цалинтай шүүгч нарын ХОМ тэрбумаас давсан харагдсан. Өөрөөр хэлбэл нэг жилд шүүгч нар маань юу ч идэж, уухгүй амьдарчээ. Энэ нь ХОМ-ээр харагдсан. Өнөөдөр бид Шүүхийн Ерөнхий зөвлөлд хариу хүргүүлнэ. Мөн УЕП-т "мэдээлэл гаргах тухай" гэсэн албан бичиг өнөөдөр илгээнэ. Мөн энэ албан бичгийг бид өнөөдөр сошиалд тавина.
Бид өнөөдөр УЕП-оос шүүгч нарын ХОМ болон түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгийн хөдөлгөөнийг шалгаж, олон түмний эргэлзээг шалгаж өгөөчээ гэж хүсэж байна. Энэ шүүх засаглал үнэхээр хууль бусаар хөрөнгөжиж байна уу, үгүй юу гэдгийг шалгаж олон түмний эргэлзээг тайлж өгөөчээ гэж хүсэж байна.
Шүүхийн Ерөнхий Зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох учиртай. Тэгж байж дараа нь бид шударга ёсны талаар ярих хэрэгтэй. Идэж, ууж авлига авах болохоороо уургын морь шиг. Шалгагдаж, хоригдох болохоороо бүгд өвчин зовлонтой болдог. Энэ болгоныг шийдэх газар нь шүүх. Энэ шүүх нь өөрөө ингээд ялзарчихсан тохиолдолд нөгөө гүйцэтгэх, хууль тогтоох засаглалынхаа бусармаг үйл ажиллагааг бүрэн цэвэрлэж чадахгүй системийн хямралд шилжээд байна.
Өнөөдөр манай шүүгч нарын ихэнх нь Туул голын орчимд Ривер Гарденд амьдарч байгаа. Бид ХОМ-үүдээс харахад ихэнх нь энийгээ дурдаагүй байна лээ. Эсвэл зарим нь түрээсийн орон сууцад амьдраад байгаа юм уу. Ривер Гардены орон сууцууд ихэвчлэн тэрбум төгрөгөөс дээш үнэтэй байдаг. 3 сая төгрөгийн цалинтай манай шүүгч нар цалингаа огт үрэхгүй 30-40 жил цуглуулж байж ийм орон сууц авна шүү. Энэ бол зүгээр энгийн арифметик шүү” хэмээн мэдэгдэв.
шаабар · 2018/04/01
Тэр ч үнэн шүү. Зөвхөн шүүгч ч биш УИХ-ын даргаасаа эхлээд нэг удаа ч бизнес эрхэлж үзээгүй мөртлөө тэрбумтан болчихсон нөхөд олон байна. Шүүх цагдаа шударга ажилладаг бол ийм увайгүй байдал газар авахгүй байсан даа. Шинэчлье гэвэл бүгдийг нь солих хэрэгтэй. Уг нь Тэмүүжин зөв эхлүүлсэн юм. Даан ч их эсэргүүцлийг хүчрээгүй дээ. Эрх мэдэл хэний гарт байна. Түүнд бүгд долигносоор байгаад унагаасан нь үнэн шүү.
Зочин · 2018/04/01
Тэнд чинь зөвхөн шүүгч нараар тогтохгүй хүүхдүүд нь тусдаа бас байртай байдаг
Зочин · 2018/03/31
Дотооддоо хуулийн техникум төгссөн чадварлаг бус шүүгч нарыг Дээд шүүхээс гаргаж шүүхийг шинэчлэж цэвэрлээчээ. Бас үе залгамжилсэн шүүгчдийг. Тэд шүүх засаглалыг булингартуулж байна. Хамгийн доод шатнаас эхлэн ажилласан хүмүүсийг үлдээнэ гэвэл цөөхөн хүн тунараад л үлдэнэ шүү дээ.
Зочин · 2018/03/31
Ter river garden dotor amidarch bga buh shuugchid ur huhedtei ter ikh bayan haalt hamgaalt bolson ter baishintai ter avilagch luivarchin hulgaich diig hamgaldag buzar hulgaichnariin buh hurungiin huuraagad tgd ter river garden dotor ni bga hulgach tedgeeriin ger bul ter saikhan bairtai ni unsen tos bolgoj shataah heregtei sdaa nariig
Зочин · 2018/03/31
Ter river garden dotor amidarch bga buh shuugchid ur huhedtei ter ikh bayan haalt hamgaalt bolson ter baishintai ter avilagch luivarchin hulgaich diig hamgaldag buzar hulgaichnariin buh hurungiin huuraagad tgd ter river garden dotor ni bga hulgach tedgeeriin ger bul ter saikhan bairtai ni unsen tos bolgoj shataah heregtei sdaa nariig
Зочин · 2018/03/31
Ter river garden dotor amidarch bga buh shuugchin ur huhedtei ter ikh bayan haalt hamgaalt bolson ter baishintai ter avilagch luivarchin hulgaich diig hamgaldag buzar hulgaichnariin buh hurungiin huuraagad tgd ter river garden dotor ni bga hulgach tedgeeriin ger bul ter saikhan bairtai ni unsen tos bolgoj shataah heregtei sdaa nariig
Овоо эр юм · 2018/03/30
Энэ Нямбаатар гэдэг чинь овоо иргэнлэг хүн юм
Зочин · 2018/03/30
НЯМБААТАРАА АМЖИЛТ ХҮСЬЕ
Gegeeentei xotxon amidardag shuugch shuugchiin yr xuuxeduud ni geed olon ym baidag ym baina · 2018/03/30
ene bol xaxuuluud