“Эрдэнэт”-ийн талаар “НУУЦ” үлдэхгүй бололтой
2018/04/09
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Монголын Засгийн газар, 49 хувийг ОХУ-ын “Ростех” компани эзэмшиж байх үед нэг явдал болжээ. Тэр нь “Жаст" компани “Стандарт” банкнаас зээл авахдаа тус үйлдвэрээс баталгаа гаргуулсан явдал. “Стандарт” банк дээрх зээлийн үлдэгдлээ авч чадахгүй болсон учраас олон улсын Арбитрын шүүхэд хандсан бөгөөд уг маргаанд “Эрдэнэт” үйлдвэр ялагдсаныг бүгд мэдэж байгаа.
Харин “Эрдэнэт” үйлдвэрийн тухайн үеийн удирдлагуудын өмнөөс “Жаст” компанийн захирал Ш.Батхүү хуурамчаар гарын үсэг, тамга тэмдэг үйлдсэн гэж аль 2013 онд мэдэгдсэн. Монголын хуулийн байгууллага ч үүнийг тогтоосон гэж олон нийт ойлгоод өнгөрсөн юм.
Гэтэл Арбитрын шүүх тамга тэмдэг, гарын үсэг хуурамч биш гэж тогтоосон, улмаар "Эрдэнэт” үйлдвэр зээлийн өмнөөс ч хариуцлага хүлээх ёстой хэмээн шийдвэрлэснээр дахиад бөөн асуудал үүсээд буй юм. Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур гэгддэг Ш.Батхүүг хуулийнхан саатуулан шалгаж байгаа бөгөөд тэрбээр өнгөрсөн долоо хоногт хорих байрнаас ил захидал бичжээ. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэ асуудлаар УИХ-ын чуулганы танхимд нэлээн дэлгэрэнгүй зүйлс хэлжээ.
Ш.Батхүүгийн урт захидлаас тоймтой нэг зүйл ойлгогдож байгаа нь “Стандарт” банк, “Эрдэнэт” үйлдвэрийн хоорондын гэрээний дунд талын хуудсуудыг мань хүн хуурамч хувилбараар сольсон юм байна. Арбитрын шүүх дээр энэ хуурамч гэрээг үндэслэн маргааныг хэлэлцсэн юм байна. Хэрэв жинхэнэ гэрээг манай талаас өгсөн байсан бол шүүх дээр “Эрдэнэт” үйлдвэр буруудахгүй байх байж. Гэвч гэрээний эх хувилбарыг манай талаас өгөхгүй, “нуусан” нь хэн нэгний санаатай явуулга байжээ. Захианаас мэдэж болох, олон нийтэд хамаатай байж болох нэн шинэ мэдээлэл нь энэ.
Үүнийг хэлэхийн тулд тэрбээр өөрийн гэм буруутай үйлдлийнхээ талаар буюу гэрээний хуудсуудыг хуурамчаар сольсон процессоо нэгд нэгэнгүй өгүүлсэн нь анхаарал татна. Нэг үгээр бол өөрийнх нь л мэдэх тэр бүх “залилангийн” процесс олон нийтэд ямар хамаатай юм бэ гэж гайхмаар байгаа юм. Түүний эл үйлдэл, шалгагдаж байгаа асуудалтай холбогдуулан “Эрдэнэт” үйлдвэрийн тухайн үеийн гүйцэтгэх захирал Ч.Ганзоригийг нэлээн хэдэн сарын өмнөөс, хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалыг саяхнаас хорьж шалгаж эхэлсэн.
Олон нийтэд хамаатай, хамаагүй гэх ямарваа цензургүйгээр хэтэрхий илэн далангүй бичигдсэн Ш.Батхүүгийн захидлыг “хамт шалгагдаж, тусдаа хоригдож байгаа” хүмүүстээ мэдээлэл дамжуулж, мэдүүлгээ нэгтгэх зорилготой гэж зарим хэвлэлд бичжээ. “Энэ асуудлаар би ингэж мэдүүлсэн шүү’’ гэсэн дохио зангаа ч байж магадгүй бололтой. Уг хардлагыг дэврээхэд Хууль зүй, дотоод хэргийн сайдын чуулганы хуралдаан дээр хэлсэн тайлбар ч нөлөөлж байж мэднэ.
Олон сарын турш сэтгүүлчдийн асуултад энэ асуудлаар тодорхой хариулт хэлээгүй тэрбээр “Жаст’’-ын Ш.Батхүүгийн хуурамчаар үйлдсэн гэрээ нь 42 хуудас аж. “Эрдэнэт”-ийн үндсэн гэрээ нь 28 хуудас байсан. Гэвч Ш.Батхүү үндсэн гэрээний эхний болоод сүүлийн хуудас дунд хуурамч гэрээгээ хавсаргасан” гэсэн өгүүлбэрийг тайлбартаа багтаасан байна.
Тэгэхээр “Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банканд зээлийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээсний бурууг ганц “Жаст”-ын Ш.Батхүү үүрэх биш “жинхэнэ” гэрээний эх хувийг гаргаж өгөөгүй, магадгүй бүр “нуун дарагдуулсан” ч байж болох өөр нэг тал хамтдаа үүрэлцэх ёстой мэт. Асуудал нэгээр дуусахгүй, ар араасаа өөр "шинэ” асуудал дагуулах шинжтэй болчихлоо. Асуудлын тоо ёстой л геометрийн прогресоор өсөж байна даа.
А.Алиман
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Зочин · 2018/04/10
Хадгаламж банкны чимэдцэрэн 14сая доллараа толоогуй гэсэн тэгээд нэг таван жил суусан болоод гарч одоо нарнанд жаргаж явна энэ шударга явдал уу туунийг барьж хорь монгийн толуул толж чадахгуй бол бух насаар хррь

Энэ худлаа яагаад гэвэл ямар тэнэг хун тэгж хуурамч сольсон зуйл хийж чадахгуй анхнааса тэд тэгж тохирч асуудал уусвэл чи оороо асуудлыг шиийдээрэй бид чамайг ялгуй гаргана гэсэн тохироо л байсан бх тэрнээс тэгж том толгой зориг зурх гаргах уу энэ том угсэн хуйвалдаан уснаас сбаяр ганзориг сугар хуурай гарах гэж бна бодвол ар гэрээ батхуу нууц гэрээгээр даатгасан бж болох талтай

Зочин · 2018/04/09
Тэр үеиин атг 'н дарга дэдүүд нуусан байж таарах бус уу тэднээс ялыг асуух нь зүйтэй
шаабар · 2018/04/09
Энэ ч ерөнхийдөө шоу болоод өнгөрч мэдэхээр болоод явчихлаа. Баярцогт нарыг баривчилсан нь зүгээр л АН-ын муухай харагдуулах өнгөлөн далдлалт гэдэг нь ойлгогдож байна. Нуугдаад үлдэнэ гэвэл горьдсоны л гарз даа. Иргэд үнэн мөнийг мэдэж л байгаа. Удахгүй бүгд тодорхой болох байлгүй.