УИХ-ын гишүүн Д.Муратыг яллагдагчаар татлаа
2018/04/11
Дөнгөж сая Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Түүний мэдээлж байгаагаар УИХ-ын гишүүн Д.Муратыг яллагдагчаар татаад байгаа бөгөөд хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.
Баян-Өлгий аймагт АН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон Д.Мурат нь Б.Бахытгүд гэх эмэгтэйн биед халдаж биед нь хөнгөн гэмтэл учруулсан хэргээр шалгаж байгаа юм.
Хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар бид эргэж мэдээлэх болно.
Зочин · 2018/04/12
Бандааш бас хүчиндүүлэгчээ зодсон гээ биз дээ. Бандаашыг яагаад зүгээр орхиж байна?
зочин · 2018/04/11
ёс зүйгүй, гудамжны ажилгүй архичдаас дор ааш авир гаргаж буй төрийн түшээ нэртнийг хуулийн дагуу хариуцлага оноох ёстой. хөөрхий эмэгтэйг энэ хугацаанд хичнээн доромжлов, харин ч Бахытгуль казах эмэгтэй гэхэд зоригтойгоор дуугарч, нийгэмд дохио өгсөн. Энэ олон эмэгтэйчүүдийн байгууллага энэ талаар огт дуугарахгүй юмаа. Бахытгуль чамайг дэмжиж байгаа шүү