"Нүхт тур" компанийнхаан, Засгийн газрын тогтоолыг захиргааны хэргийн шүүх бус УИХ л цуцлах эрхтэй байдаг юм.
2018/05/17
Одоогоос таван жилийн өмнө хэсэг хүмүүс МИАТ компаниас дайны эрсдлийн сан нэрээр их хэмжээний мөнгө завшсан гэх хэрэг мандаж байлаа. Эл үйл явдлын араас сэтгүүлчид МИАТ компанитай холбоотой сурвалжлагуудыг бэлтгэхэд "Нүхт тур" гэх хомпанийн нэр нэг биш удаа дуулдаж байв.
Үүнээс хойш Байгалийн аялал жуулчлалын "Нүхт тур" хэмээх компанийн тухай мэдээлэл үе үөхэн хэвлэлийн хуудаснаа үзэгдээд өнгөрдөг болсон.Агаарын хөлгийн зорчигчдын хоол ундыг бэлтгэх катерингийн үйлчилгээ явуулдаг компанийн тухай өгүүлээд байгаа хэрэг. Өөрсдийгөө энэ салбарт цор ганц, тэргүүлэгч нь гэж тодотгодог боловч зорчигчдын хоол ундны чанар чансаа, үнэ өртгөөс эхлээд санал гомдол гарсаар байгаа нь анхаарлын тэмдэгтэй байдгийг илтгэнэ. Хуульт өс худалдагдахад шударга өс алдагддаг гэдэг. Зөвхөн танилын хүрээгээ ашиглан улсын төсвийн ажлын хамаг өнгөтэй өөдтэй ажлыг авдаг хэсэг хүн манай улсад бий. Энэхүү зүйрлэлтэй төстэй гэмээр нэгэн үйл явдал өрнөсөн нь мөнөөх "Нүхт тур" компанитай холбогдож байна. Сэжүүр сэжмийг тодруулбал тус компани хамгийн анх 2009 онд МИАТ ХК-тай хоёр жилийн хугацаатай хоол нийлүүлэх гэрээ байгуулсан байдаг. Гэхдээ түүнээс хойш есөн жил өнгөрсөн боловч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа. Жишээлбэл, Улаанбаатар-Сөүл. Улаанбаатар- Токио чиглэлийн нэг хоолны үнэ 15 ам доллараар тооцон зорчигчдын тийзийн үнэд шингэдгийг хүн бүр мэдэхгүй байх. Харин хоолны порц, чанар зрчигчдын төлсөн үнэд хүрдэг эсэхийг дэнслэвэл бас л толгой сэгсэрмээр харцуулапт харагдэх байх. Гэтэл тэд өнөөдөр Үндэсний хөгжлийн газраас зарласан Концессын тендерт оролцоогүй хэрнээ Хөшгийн хөндий дээр катеринг барих шууд эрхийг авахын тулд Монгол Улсын Засгийн газар болон түүний тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрыг шүүхэд өгчээ. Ерөнхийдөө ИНЕГ-ын удирдлагуудаас 2016 онд авсан бичгээрээ Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгохыг зорьж байгаа сурагтай. Анх Үндэсний хөгжлийн газраас 2017 оны арвандүгээр сард "Концессийн тесөл сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын урилга" зарлаж "Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий Катерингийн барилга барьж, үйлчилгээ үзүүлэх төсөл" нэртэй концессийн гэрээний сонгон шалгаруулалтын зарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж байжээ. Энэ бол хуулиар олгогдсон хүрээнд ном журмынхаа дагуу зарлагдсан тендер. Хачирхалтай нь энэ концесс зарласан шийдвэрийг "Нүхт-тур" компани оролцоогүй хэрнээ "Манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна* хэмээн үзэж шүүхэд хандсан бололтой байна. Төрийн агентлаг өөрийн хүлээсэн үүрэг, бодлого зохицуулалтаа хууль журмын хүрээнд хэн нэгний нөлөөгүй хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэтэл өөрсдөө шударга уралдаанд оролцоогүй байж төрийн байгууллагын ажилд хөндлөнгөөс нөлөөлөх гэж шүүхийн түвшинд асуудлыг аваачиж улсын ажлыг уяж байгааг нь сонирхолгүй өнгөрч боломгүй. Гэхдээ Засгийн газрын тогтоолыг цуцлах ганцхан эрх Захиргааны хэргийн шүүх бус УИХ-д л хадгалагддаг гэдгийг тэд мэдсэнгүй. Тодруулж хэлбэл сонгон шалгаруулалтыг давж, Засгийн газрын шийдвэрийг сөрж чадсан асуудлыг нь иргэний мэдээллийн мөрөөр Үндсэн хуулийн Цэц хэлэлцээд Цэцийн дарга Д.Одбаяр Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригтод Шүүхийн үйл ажиллагааг Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрт нийцүүлэх тухай бичиг ипгээжээ. Тус бичигт Үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн 2-т "Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу УИХ хүчингүй болгоно. Засгийн газар УИХ Үндсэн хуульд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд Үндсэн хуулийн Цэцэд хандаж шицдвэрлүүлж болох нь нээлттэй байна" гэсэн байдгийг дурджээ. Ингээд Захиргааны хэргийн шүүх дээр Нүхт Тур ХХК-ийн гаргасан гомдлыг шүүх хэлэлцэж шийдвэрлэсэн нь буруу практик болсныг ч онцолсон байгаа юм. Ингээд "Монгол Улсын Дээд шүүхээс Захиргааны хэргийн шүүхийн энэхүү буруу практикийг залруулж Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтын дагуу дээрх хуулийг зөв хэрэглэх албан ёсны тайлбар гаргах буюу холбогдох шийдвэрүүдийг хянан үзэх зэргээр шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг үүгээр мэдэгдэж байна" гэсэн бичгийн өнгөрсөн сард явуулжээ.
Яг үнэндээ "Нүхт тур"-ын тэр зөрчигдөөд байгаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь юу вэ гэсэн ганцхан асуултыг тавихад хариулт нь бүхний зангилааг тайлчих байх. Тодруулбал тендерт оролцохгүйгээр Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудапд Катерингийн барилга байгууламж барьж, зорчигчдын хоолны үйлчилгээг өрсөлдөгчгүйгээр явуулах хэтэрхий монопол байх гэсэн хүсэл сонирхолтой байгааг нь илэрхийлэх мэт.
Катерингийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагын хувьд бизнесээ хамгаалах тэлэх сонирхол байхыг буруутгахгүй. Гагцхүү энэ бүхнийг хууль журмын дагуу олж авах нь шударга ёсонд нийцнэ. Нөгөө талаасаа өрсөлдөөн бол үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, өртөг зардлыг хямдруулах гол гарцын нэг. Сонгон шалгаруулаптын нэг утга нь ч энэ. Үүнийг шударга өрсөлдөөнөөр хэрэгжүүлэх учиртай. Гэтэл тус компани хууль журмын дагуу дээрх тендерт оролцоогүй хэрнээ Катерингийн барилга байгууламж барьж үйпчилгээ үзүүлэхээр муйхарлан зүтгэж төрийн байгууллагын сонгон шалгаруулалтын урапдаан зарласан шийдвэрийн эсрэг шүүхдэлцэж яваа нь арай л ахадсан харалган алхам гэлтэй. Тендерт оролцохгүйгээр өөртөө давуу эрх олох гэсэн энэ оролдпогоо тэд Иргэний Нисэхийн газартай байгуулсан гэрээ гэдгээр тайлбарлаж байгаа нь бүр ч ойлгомжгүй. Үүнийг ИНЕГ байтугай Үндэсний хөгжлийн газар ч дангаараа шийдвэрлэхгүй. Сонгон шалгаруулалтын дүн л шийднэ. Нэгэн хувийн компанийн хууль бус шийдвэр гаргуулахыг шахсан гомдол шүүх дээр албажиж Үндсэн хуулийн Цэц хүртэл явсан нь эмгэнэлтэй юм. Энэ компани олон жилийн хугацаанд МИАТ ХК-ийн катерингийг яаж олон жил дангаар хийж гүйцэтгэв гэдэг асуулт урган гарч ирж байна. МИАТ ХК-ийн захирал Т.Тамир хамгийн сүүлд гэрээг сунгахдаа Нүхт Тур ХХК-д албан бичиг, зорчигчдын хоолонд гаргасан гоццлын хамт хавсаргаад гунигтай нь аргагүй гэрээг нь сунгасан байдаг. Энэ нь ч олон нийтэд ил болсон ч тэгэсхээд сураг алдарсан. Энэ нь тэд ямар их хүч нөлөетэй, улс төрийн оролцоотой нь ойлгомжтой. Тэдний ард хэн байна вэ сураг чимээ тавихаар Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц хамааралтай байх юм. Бид энэ талаар дараа нь илүү дэлгэрэнгүй мэдээлэх болно.
Э.БАТХУЯГ
Эх сурвалж: "Өдрийн сонин"