УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол халдашгүй бүрэн эрхийнх нь хүрээнд шалгагддаггүй байсан.  Харин сүүлд  эрх зүйн өөрчлөлтийн хүрээнд үйлдэл дээрээ баригдаагүй л бол УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн хамгаалалтад ордог.

Яг ийм эрхийг ҮХЦ-ийн гишүүд мөн эдэлдэг.

Тэгвэл бурхан мэт бааварлах эрх бүхий УИХ-ын гишүүд  өмнөх парламентын үед гэмт хэрэгт холбогдсон тохиолдол гарсаар байсан түүхтэй.  

Тухайлбал УИХ-ын гишүүн байсан Ц.Шинэбаяр, Д.Дондог нар УИХ-ын гишүүн байхдаа гэмт хэрэгт холбогдож, гишүүнээс буусных нь дараагаар тэдэнд шүүхээс ял оноож байсан түүх хуучраагүй.  

Харин хуучирсан ч одоогийн УИХ-ын гишүүдэд үлгэх дуурайлал болох үйлдлийг экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гаргаж байв. Түүнийг УИХ-ын гишүүн байх үед  гэмт хэрэгт холбогдуулан шалгах шаардлага үүссэн. Тиймээс Ц.Элбэгдож гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж хуулийн байгууллагад шалгагдаж байв.

Тэгвэл УИХ-ын гишүүнээс хэн хэн ямар шалтгаанаар татгалзаж байв?

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал намынхандаа “гомдож” АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнээс татгалзах хүсэлтээ гаргаж байв.  Гэвч тус намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг түүний хүсэлтийг хүлээж аваагүй юм.  Тиймээс  Р.Амаржаргал гишүүн УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ 2013 оны 11-р сард УИХ-ын дарга З.Энхболдод гаргаж байсан удаатай. Түүнийг УИХ-ын гишүүдийн олонх нь явуулахгүй гэсэн тул  ангидаа авч үлдсэн. Ингэснээр Р.Амаржаргал УИХ-ын гишүүн болж байсан түүх бий.

Тухайн үед УИХ-ын гишүүн байсан У.Хүрэлсүх Г.Баярсайхан гишүүнийг чуулганы үүдэнд цохион алдарт бичлэгийг уншигч та санаж байгаа бах. Чухам тэр үед тэрбээр гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгч байсан. Харин шалтгаан нь хоёр охины ээж, гэргий нь хүндээр өвдсөн тул сахих шаардлагатай болсон гэх. Гэхдээ  намын тушаалаар өргөдлөө өгсөн гэх бор шувуу тухайн үед нисэж байсан нь нууц биш.  Гэхдээ намын тушаал, цаг хугацааны хайчинд  орсон уу гэдгийг одоогийн Ерөнхий сайд маань ам нээгээгүй.

УИХ-ын гишүүн Д.Гантулга өчигдөр гэм буруугүйгээ нотлохын тулд бараг л бүх нийтээс уучлалт гуйгаад чөлөөлөгдөхүсэлтээ өгчихлөө. Түүнийг явуулах уу  үлдээх үү гэдгээ МАН-ынхан дахиад шийднэ. Өөрөөр хэлбэл МАН-ын энэ удаагийн парламентад олонх болохоор тэд асуудлыг дахин шийдэх нь байна.

Тэгвэл УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэхэд хүрсэн ч “амь аврагдсан” гишүүд ч бас парламентын түүхэнд бий.

Тухайлбал, С.Баярцогт оффшор данстайгаасаа болж тухайн үед нийгмийн хараал, дургүйцлийг барж байсан бөгөөд УИХ-ын ёс зүйн хороо түүнийг аваад үлдэж байсан түүхтэй.

УИх-ын гишүүн асан, өдгөө АНУ-д Монгол улсыг төлөөлж байгаа Ё.Отгонбаяр гэр бүлийнхээ хүний хамт гэмт хэрэгт холбогдож байв.  

УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг тухайн үед давхар дээлтэй гэхэд тэрбээр: Миний хувьд сайдаар томилогдоод УИХ-ын гишүүнээсээ татгалзах хүсэлтээ илэрхийлсэн. Гэвч зарим гишүүдийн зүгээс Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсны хувьд дуусгах ёстой гэсэн санал ирүүлсэн. Сонгууль болоход 1.6 жилийн хугацаа үлдсэн.  Хагас жилийн хугацаанд хуулиа батлуулах нь УИХ-ын гишүүний хувьд хийсэн ажлын чинь үр дүн байх болно гэсэн саналыг парламент дахь улс  төрийн намын гишүүдийн зүгээс зөвлөсөн. Би энэ  саналыг хүндэтгэн үзэж байгаа. Харин миний хувьд сайдын албыг УИХ-ын гишүүний албатай давхар хаших нь ажлаа хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлнө гэсэн байр суурьтай байгаа. Ийм шалтгааны улмаас хүлээлттэй байна” хэмээн ярьж байсан түүх саяхных.  

Энэ бүхнээс үзэхэд УИХ-ын гишүүд маань хэрвээ гэмт хэрэгт нэр нь дурьдагдсан л бол шударгаар гишүүнээсээ татгалзаад шалгуулчих хэрэгтэй. Тухайлбал, Ц.Элбэгдорж шалгуулчхаад эргэж ирсэн. Түүний түүхийг Д.Гантулга давтах гэж байгаа бололтой.  Тэдний  араас нэрээ цэвэрлэх ёстой бөгөөд гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх хүн нь Д.Мурат.  

Хэдийгээр лалын шашинд тэжээж чадаж л байвал ДӨРВӨН эхнэртэй байхыг зөвшөөрдөг ч Монгол улсын хуулиа дагах юм бол  ганц л эхнэртэй байх ёстой.  Тиймээс жирийн бүсгүйг зодсон хүчиндсэн гэх хэргийн алинд нь ч холбогдсон бай хамаагүй УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөж байгаад нэрээ цэвэрлэхгүй бол Мурат нэртэнгүүд чинь Монголын төрд халгаатай нэгэн болох цаг ирснийг сануулж байна.

Өөрөөр хэлбэл өмнө нь УИХ-ын гишүүн байсан Мурат Эрээнд консулаар сууж байхдаа гэмт хэрэгт холбогдон, Казакстан руу дүрвэсэн. Улмаар өнөөдөр тус улсыг төлөөлөн ОХУ-д уулзалтад оролцож явна.  

Энэ бүхнээс үзэхэд Д.Мурат та нэрээ цэвэрлэхийн тулд гишүүнээсээ татгалзах нь зөв алхам болохыг  ухамсарлана биз ээ !!!