Социализмын тухай бид сайн мэднэ. Нийгмийн сэтгэл зүй хуучнаа эргэж санасаар байгаа ийм үед ингэж эргэж буцсан юм ярих ямар хэрэг байнаа гэж хэлэх хүн олон л байгаа биз.

Хамгын их анхаарал татаж байгаа нэгэн зүйл бол одоо байгаа социалист орнууд яг өнөөдөр дэлхийд амьжиргааныхаа түвшингээр шууд л эхний хэдэд  жагсаж байгаа нь анхаарал татна.


«Шинэ юм гэдэг сайтар мартагдсан хуучин юмыг хэлнэ» гэсэн үгийг хэн хүнгүй мэднэ.

Шинэ жил болгоноор үзэж ,сонсдог байсан Швэйдийн «АББА» хамтлаг социалист орных болохоороо хэдэн тэрбумаар нь олсон орлогоосоо өөрсдөө бараг юу ч хүртээгүй бүх орлогыг нь улс нь авдаг байсан тухай нэг баримтат кино үзсэний дараа, ер нь ингэхэд бидний сайн мэднэ гэж бодоод байдаг социалист систем яг өнөөдөр ямар байгаа  тухай уншиж судлах хүсэл төрөөд ирдэг юм байна.

Дани, Исланд, Швэйд, Норвэги, Финланд зэрэг Скандинавын социалист орнуудыг шүүрдэж үзхэд дэлхий дээрх хамгын амьдарал сайтай орнууд гэдгийг юуны түрүүн та олж мэдэх болно.

Тэр капталист маягын социалист орнуудад сургалт үнэгүй, эрүүл мэндийн салбар үнэгүй бөгөөд тэхдээ бүр энэ хоёр салбар нь дэлхийд хамгын сайн хөгжсөн орнууд байх юм.

Ийм социалист орнуудын бусдаас ялгарах  гол онцлог нь

1.Төрөөс юуны түрүүн ажилгүйчүүд, өндөр настанууд, тахир дутуу хүмүүсийг дэмждэг.
2. Эрүүл мэнд хөдөлмөрлөх эрхийг төрөөс хангадаг,
3.Гэр бүл ,эхчүүд хүүхэдүүдэд  төр нь халамж тавидаг,
4.Нийгмийн халамжийн бодлого явуулдаг,
5.Боловсрол урлаг соёлыг төрөөс санхүүжүүлдэг,
6.Ажилгүйдэлтэй тэмцэх гэсэн үндсэн гол үүргийг төрөөс санхүүжүүлж дэмждэг ажээ.

Бид саяхан л капатализмыг алгасан харайж социализмд орох тухай тунхаглан зарлаж байсан орон.

Социал нэт воокыг ажиглаж байхад өнөөдөр хамгын эрэлттэй амьд байдаг групп нь «БНМАУ», «Монголын түүх гэрэл зурагт»зэрэг хуучин соц үеэ санагалзсан группууд байх нь бид хуучнаа илүү санагалзаж байгааг шууд илтгэнэ. Анхандаа ч ардчилсан хувьсгал гарах үед С. Зориг Э.Батүүл бүгд л «Социализмаа сайжруулна…» хэмээх утга бүхий үг хэлж байсан ч тэмцлийнхээ явцад бодол санаа нь өөрчлөгдсөн ч сүүлийн үед аль ч нам хүчин «баруун, зүүн» гэх үзэл нь алиа алдаж холилджээ.

Уг нь МАХН ,МАН гэх хуучны үзэлтэй «зүүний » гэх намууд байх ч тэдний үг үйлдэл бодлого зэрэгт  өнөөгийн скандинавын социалист орнуудын талаархи үг огт сонсогдохгүй нь бүр ч гайхмаар.

«Экномист» сэтгүүл 2013 онд дээрхи орнуудыг дэлхийн хамгын алтан дундаж буюу маш зөвөөр улс орноо жолоодож байгаа орноор нэрлэжээ.


Скандинавын соц орнууд өнөөдөр эдийн засгын эрх чөлөөгөөр дэлхийн тэргүүлэх зэргийн орнууд болсон бөгөөд Дани, Норвеги, Швейд, Финланд орон АНУг гүйцэж Норвеги улс 700 тэрбум долларыг тэтгэвэрийн насныханд зарцуулж байгаа нь дэлхийн дунджаас 1.5 дахин их байгаа юм байна.

Авилгын индексээр 2012 оны байдлаар 176 орноос эхний 11 д орсон бол 2010 оны байдлаар үйлдвэрчний эвлэлийн хамаарлаар Финланд 69,9 хувь Швэйд 54,8 хувь нь хамрагдаж эрхээ хамгаалуулдаг ажээ. Ажилгүйчүүд тэтгэвэрийн насныханд олгосон тэтгэлгээр бол 2001 оны байдлаар Норвеги 90 хувь , Дани 80 хувь Швэйд 75 хувь гэсэн тоо байх юм.

Тэгвэл манай орон ер нь ямар чиг баримаатай болоод явж байгаа хэрэг вэ?

Чингис бонд гэж гаргаж ирээд түүнээсээ багаахан хэсгээр нь  хотынхоо зам талбайг зассан нэг сайдаа харин ч өнөөх зүүний чиг баримжаатай гэх МАНынхан авч хаяхаар санаархсаныг одоо юу гэж ойлгох вэ?

Тэр «зүүнтэнгүүд» энэ олон жил  төрийг барихдаа ийм юм хийсэн билүү? Нийтийн гэх тодотголтой л бол хог шиг адлагддаг байгаагүй билүү?

Хувьчилна гэсэн үг одоо ч их л сайхан юм мэтээр сонсогдсоор л …хувьчилж болдоггүй юм бас байдгыг тэд мартсан. Энэ зүүний баримжаа юу?

Тэд өөрсөддөө яаж ахиухан хувьчилж авах тухай л бодохоос нийгэм улс орон гэж боддог байлуу?Манай нэрт нийтлэлч Баабар нэгэн өгүүлэлдээ

“Социализмын төгсгөлөөр Улаанбаатарт нийтдээ 3 мянган автомашин хөдөлж байсны ердөө нэг зуу нь хувийнх байлаа. Одоо Улаанбаатар 150 гаруй мянган автомашинтай (2013 үзүүлэлтээр 320 мянга) болжээ. Монгол өрхөд 4.2 хүн ноогддогоор нь бодоход нийслэлийн 600 гаруй мянган иргэн хувийн автомашинтай (2013 оны үзүүлэлтээр өрх бүр) гэсэн үг. Монголд одоо хоёр  сая гар утас (2013 оны үзүүлэлтээр бараг 3 сая гар утас буюу нийт хүн амынхаа тоотой тэнцүү) ашиглалтанд байна. Статистик монгол хүн өдөрт 2800 ккалори хоол идэж байгаагийн дотор жилээр бодоход зуун кг мах ноогдож буй нь (2013 оны үзүүлэлтээр бараг 150 кг) дэлхийн хамгийн сайн үзүүлэлтийн нэг. Хорин жилийн өмнө борлогдож буй гурилын 60 хувь нь 2-р гурил байсан бол одоо 5 хувь болсон ба дээд гурилын борлуулалт 50 хувийг (2013 оны үзүүлэлтээр 80 хувь) эзэлж байна. Социализмын төгсгөлөөр 16 мянган оюутантай байсан бол одоо чанар муу ч гэлээ 160 мянган залуус дээд сургуульд сурч байна”гэсэн тоо баримтыг  хэвлүүлжээ.

Ийм сүрхий өөрчлөгдсөн юм бол яагаад бид хуучнаа санагалзаад байгаа билээ?

Саяхан Оросын телевизын сэтгүүлч  Владимир Познер өөрийхөө блогт 1985 оны амьдаралаа өнөөдөртэй харьцуулсан санал асуулгын дүнг тавиад их гайхсан тухайгаа бичжээ.

Уг нь хэн ч бодсон бидний идэж хэрэглэж байгаа дээр дурдсан машин унааны тоо гэх мэтээр амьдрал харьцуулашгүй арав дахин, бүр зуу дахин дээрдсэн байтал оросын олон нийтийн 68 хувь нь би 1985 онд одооныхоос дээр амьдарч байсан гэж хариулжээ.

Хэн ч харсан мэдээж амьдрал урд өмнө бараг зүүдэндээ ч үздэггүй ийм өндөрлөгт гарсан хир нь ягаад хүмүүсийн дийлэнх нь социализмын үед бид хамаагүй дээр амьдарч байсан үзвээ? Одоо бид хэдийгээр сайн амьдарч байгаа ч маш их стресс маргааш би ажилтай байж чадах уу гэсэн айдас дунд амьдарч байгаа болоод ийм олон хүн одоогын амьдралдаа итгэлгүй байна. Тэр үед үмх талх кило маханд урт дараалал үүсгэн зогсож байсан ч маргааш  сайхан болно гэсэн итгэлээр тайван амьдарч байжээ. Бас өөр өнцөгөөр харвал хүн гэгч өнгөрсөнөөс дандаа сайн сайхан нь л сэтгэлд үлддэг болоод тэр.

Гэхдээ сүүлийн үед олон баримтаар энэ капталист ертөнц ер нь зөв үү гэх хандлага ихсэж байна. “Оккупай уоллстрит” хөдөлгөөн, Викиликс, Ассанж, Сноуден нар олигархжсан капиталист ертөнцийн жинхэнэ нүүр царайг илчилж буй билээ.

2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын үеэр дэлхийн хамгийн либерал эдийн засагтай АНУ гэхэд л өч төчнөөн хувийн том компаниуд, банкуудыг улсын болгож “амийг нь аварч байсан” олон жишээ бий.

2008-2009 оны хооронд эдийн засгын хямралын үеэр зуун жилийн түүхтэй АНУын банкны систем дампуурч Bank of America Merrill Lynch, а Solomon Brothers болон Morgan Stanley нарыг залгижээ. Мөн Америкын урдаа барьдаг түүхт авто машины General Motorsын хувьцааны 35,5 хувийг Сангын яам нь авч амийг нь аварсан байх юм.

Chrysler болон бусад аврага том компанийн14 их наяд долларын ипотекийн зээлийг улсад худалдаж мөн л амь аврагсан байдаг.

2008 онд гагц АНУ ч биш европын орнуудын томоохон компаниуд  ч дампуурлын ирмэгт тулав.

Исландын  Kaupthing, Landsbanki и Glitnir банкуудад Олон улсын валютын сан тусалсан бол Их Британын  Lloyds  62 тэрбум  долларын хувьцаагаа улсад худалдсан бол Германы хэд хэдэн том банк 35 тэрбум еврог улсаасбаталгаа гаргуулсан байж авч үлдсэн бөгөөд   2009 оны таван сард бүх хувьцааны 47,3 хувийг улс худалдаж авсан тоо баримт байдаг.

Бид хуучин соц нийгмийн үед боол байсан нь яалтчгүй үнэн. Харин боол байсан бид зөвхөн боолчилолоос зугтах тухай л бодсоноос эрх чөлөөтэй болоод яах тухайгаа огт бодоогүй ажээ. Өнөөдөр л бид ийм эрх чөлөөг хүсээгүй гэж амтай болгон ярьж байна. Уг нь эрх чөлөөг бид олж авсан ч харин хүмүүс хуучин гав гинжээ санаж эхэлээд байна.

Ийм ардчилсан нийгэмд амьдарч чадах чадвартай хүмүүс тийм ч олон байдаггүй бөгөөд дээрээс өгөхийг тэчяадан хүсэж байдаг.

«Хуучин байшингаа нураахын өмнө шинэ байшингынхаа ядаж зургыг нь гаргаагүй болохоор» одоо гэр оронгүй түших тулах юмгүй улс маш олон болжээ.

 Хувьсгал , бослого гэгч нураахыг эхлээд хийдэгээс бус бүтээхийг огт боддоггүй болтой юм байна. Бид их ч юмыг нурааж сүйдэлсэн улс.

Одоо бид эргээд соц нийгмээ буцаагаад бүтээх нь юу л бол сайн мартагдаагүй болохоор  хуучин санагдаж байгаа биз. Цаг хугацаа гэгч тойрог зам болохоор бидний үе дууссан хойно л сайтар мартагдаж «шинэ» болох тул  дээрхи яриа  дэмий талдаа сонсдож байгаа биз.

Шинэ маягын социализм цагын эргэлтээр ирж ч мэднэ. Цаг хугацаа гэдэг шулуун зам биш тойрог зам билээ. Тэгээд ч бүх цаг дугуй нүүртэй байдаг шүү дээ.

Бид социализмаа ер нь ойлгож амжсан юм уу даа?

Дээр өгүүлсэн Скандинавууд буюу Викингчүүд ын хэв маягыг өмнөх Хятад маш няхуур судлаж байгаа гэсэн мэдээлэл бий. Хятад нэг л мэдхэд дээрхи шиг социализм байгуулсан байх вий?

Өнгөрсөнөөсөө чөлөөлөгдөнө гэдэг тэр өнгөрсөнөө үзэн ядах түүний эсрэг байхыг хэлдэггүй. Энэ бол зүгээр л хариу үйлдэл юм. Бид төвөөс зугтаах ухамсараар социализмаас алслан одсон. Тэгээд ч одоо бид социализмын эсрэг хариу үйлдэл хийсээр л байгаа. Хорин дөрвөн жил бид ийм л юм хийж ирсэн. Аливаа үнэнийг олж харахыг хүсвэл юуг ч битгий эсэргүүц юуг ч бүү дэмж  зүгээр л тэгш амгалан сэтгэлээр бүхнийг хөндлөнгөөс ажиглад авахыг нь авч хаяхыг нь хаяж байж бид урагшаа явна.

Ингэж ажиглаж чадвал «Ухаалаг төр» гэгч үүсэж уужуу тайван амьдрал эхлэнэ.

Өнгөрсөн бүхэн буруу гэх үзлээсээ салсан цагт л маргааш гэгч ёс журмаараа орших билээ.

Шинэ юм гэж сайтар мартагдсан хуучин зүйл билээ.

                                Д.Төрмөнх