Ноён уулыг ухах эсэхийг маргааш УДШ эцэслэн шийдвэрлэнэ
2018/11/13
Маргааш Улсын дээд шүүхэд Ноён ууланд хайгуул, олборлолт хийх лицензийг цуцлах эсэхийг хэлэлцэнэ. Тодрулбал, “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/361 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2018/0510 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хэлэлцэх юм байна.
Шүүх хурлаар ямар шийдвэр гаргах талаар бид эргэж мэдээлэх болно.
Зочин · 2018/11/13
Дээд шүүхийн нөхдүүд хахууль авсан бол бидний эсрэг шийд гаргах байхдаа
Зочин · 2018/11/13
Ноён уулаа аваръя.