“Цагаан суварга”-н ордын 34%-г улс эзэмших эрхтэй гэсний төлөө тэр Ерөнхий сайд руу дайрч эхэллээ
2019/01/11
Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу хууль бус үйл ажиллагаа явуулж буй стратегийн орд газруудыг хуулийн хүрээнд улсад буцаан авах ажлууд эхнээсээ хийгдэж эхэлсэн.
Тухайлбал олон хууль бус үйл ажиллагаа явуулсан Гурван сайхан суманд байдаг алт мөнгөний томоохон орд болох Салхитын ордыг 2043 он, 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан. Мөн хууль бус үйл ажиллагаа явуулсан Асгатын мөнгөний ордыг мөн Эрдэнэс Монголын мэдэлд шилжүүлэн үр шимийг нь ард түмэнд хүртээхээр ажиллаж эхэлсэн. Энэ үйл явдлын дараачаар “Цагаан суварга”-н ордыг ард түмэндээ эргүүлэн авах ажиллагааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн биеэр гардан хийх болсон талаар сошиалд тархаад байсан нь олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байгаа билээ.
“Цагаан суварга”-н ордтой холбоотой үйл явдлыг эргэн сануулвал зэсийн нөөцөөрөө Эрдэнэт, Оюутолгойн дараа жагсдаг стратегийн томоохон тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэрээр 2014 оны хаврын чуулганаар хэл ам дагуулсаар Н.Номтойбаярын эзэмшлийн "МАК" компанийн мэдэлд очсон юм.
Харин өнгөрөгч оны арван нэгдүгээр сарын УИХ-ын чуулганаар МУ-ын Ерөнхий сайдыг огцруулах асуудал хэлэлцэх явцад У.Хүрэлсэх болон Н.Номтойбаяр нар мэтгэлцэж “Цагаан суварга”-н ордыг улсад буцаан авах тухай хөндөгдсөнөөс хойш Н.Номтойбаяр гишүүн Ерөнхий сайд руу байн байн дайралт хийсээр байна. Анхнаасаа нутгийхан болон иргэний хөдөлгөөнийхний эсэргүүцлийг үл хайхран байж “Цагаан суварга”-н ордыг гэр бүлдээ авсан залуу гишүүн Н.Номтойбаяр хуулинд заасан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэл хувьтай тэнцэх хувийг ард түмэнд эргүүлэн өгөхгүй гэдгээ ил цагаан мэдэгдсэн. Үүнийг нь гэрчлэх видео бичлэг ч байдаг ба “Цагаан суварга”-н ордын 34 хувийг хуулинд зааснаар ард түмэнд эргэн олгох уу?” гэсэн сэтгүүлчийн асуултанд тэрбээр “АРД ТҮМЭН ГЭЖ ХЭНИЙГ ХЭЛЭЭД БАЙГАА ЮМ?” хэмээн сөргүүлэн ёжилсон юм. Түүний эдгээр үйлдэл, үгнээс харахад тэрбээр шударга бусын эсрэг ажиллаж буй төрийн төмөр нүүрнээс айн арвалзаж буйг илтгэж байна.
Хүннү · 2019/01/13
Өө хөөрхий иймдээ тулсан улаан луйварчин юм уу Юу гэнээ "ард түмэн гэж хэнийг хэлдэг юм" гэв үү? Энэ хүнд ард түмэнг нь ойлгуулах цаг иржээ.
Зочин · 2019/01/11
Тавантолгой шиг улс төрчдийн мөнгөний уут болгох гэж байгаа биз 1 тийм аргаар мөнгө хийдэг болцон тээвэр туслан гүйцэтгэх тендэр бүгдийг нь улс төрчид хүн аймаар үнэтэй авна тэгээд уурхай нь ашиггүй шахам ажиллана сонгууль юмуу бужигнаан болхоор ашигтай ажиллаад ч байгаа юм шиг юм яриад энэ дээр сууж байгаа хэдийн компаниас өөр компани Тавантолгойгоос ажил олно гэвэл үлгэр хажууд нь оюутолгой ухаа худаг гадны ч гэсэн хувийн компани ажилуулж байгаа болхоор арын хаалгагуй компаниудад ажил олдод байдаг юм
иргэн · 2019/01/11
хэрвээ Газрын доорхи Байгалийн баялаг бүх Ард түмний Өмч гэсэн ҮХ-ын Заалтыг зөрчиж байгаа бол Хуулийн дагуу Орд газраа Улс мэдэлдээ авах хэрэгтэй тэгээд ч зогсохгүй МАК-д байгаа тэр олон 30н Лизензийг нь Төр Цуцлах хэрэгтэй ингэж байж Ард түмэн гэж ямарч Хөрөнгө мөнгөнөөс Хүчтэй Жирийн иргэд олон түмэн байдаг гэдгийг Номтойбаярт Ойлгуулж мэдрүүлэх хэрэгтэй
Зочин · 2019/01/11
МАХАН ТОЛГОЙ НОМГҮЙ БООЖ ҮХЭХЭД ОЙРХОН БНА ШУДРАГА ҮНЭН ГЭЖ БАЙДАГ БОЛ ЭДНИЙ ГЭР БҮЛЭЭС МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАЯЛАГАА БУЦААЖ АВАХ Л ЁСТОЙ ХАРИН ЗӨӨЛӨН ХАНДАЖ БНА ТЭР Е ПРОКУРОР ЭНХАМГАЛАН ГЭДЭГ НӨХӨР ЭНЭ ХУЛГАЙЧУУДЫН ХЭРГИЙГ ЯАГААД ХЭЛЭЛЦДЭГГҮЙ ЮМ БЭ 36 ЛИЦЕНЦ ЭНЭ ХУЛГАЙ БИШҮҮ ХУУЛИЙН АЖИЛТАНУУДАА ХӨӨРЧ ОРИЛООД БАЙГАА БААСХҮҮ ГИШҮҮНЭЭ МОНГОЛЫН 6-ЖИЛИЙН ТӨСӨВТЭЙ ТЭНЦЭХ ХӨРӨНГӨ НҮДЭНД ДЭЭР ЧИНЬ ЭЛ БОЛООД БАЙХАД ХАРДАГГҮЙ СОХОРУУ БААСХҮҮ ГУАЙ УРЬД ШӨНӨ ЧИ СОХОР ЮУ ЮУ Ч ГЭНЭЭ БИ ХАРЬМААР БНА ГЭЭД ОРИЛООД БАЙСАН БИЗДЭЭ НҮДЭЭ НЭЭ ЭНХБАЯР АХААС ЧИНЬ ТОМ ТУЛНУУД БНА
Дорж · 2019/01/11
Төр, ард иргэд яахаараа авах ёстой зүйлээ хуулийн дагуу авч болохгүй гэж. Сэтгэгдэл бичиж буй нөхдүүд бүр төөрчихсөн, эсвэл оюун санааны хомсдолтой болов уу гэмээр байцгаадагаа болимоор юм
Зочин · 2019/01/11
яг таарсан 2
Зочин · 2019/01/11
сайхан алалцоо та хэд бүгд дээлээ нөмөрнө