Дампуурлын ирмэгт тулчихсан "Сентерра гоулд" Монгол Улсаар өрөө төлүүлэх үү
2015/12/10
Байгаль орчны хуульчдын холбоо Cентерра гоулд, Бороо гоулд компанийн үйл ажиллагаанд удаан хугацаанд мониторинг хийжээ. "Cентерра гоулд"-ын охин компани болох Бороо гоулд, Cентерра гоулд Монголиагаар өөрсдийнхөө өрийг дарахаар Гацууртыг ордод санаархах болсон. Энэ талаар "Монголчууд Кыргизэд алдсан Centerra Gold-ын өрийг Гацууртынхаа ордоор төлөх гэж байна гэсэн шууд дүгнэлтийг" судлаач Х.Д.Ганхуяг баримт нотолгоотойгоор олонд дэлгэж байсан билээ.
Гацууртын алтны үндсэн ордыг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “Сентерра гоулд Монголиа” ХХК. Тиймээс 34 хувийг төр, 66 хувийг нь “Сентерра гоулд Монголиа” авна гэж тогтоолын төсөлд тусгажээ. Энэ талаар тогтоолын төсөлд, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.1.7 дахь заалт, 472 дугаар зүйлийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас тогтоох нь:
1.Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших стратегийн ач холбогдол бүхий Гацууртын ордын төрийн эзэмшлийн хэмжээг 34 хувиар тогтоосугай.
2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан төрийн эзэмшлийн хувийг тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, тохиролцсон тохиолдолд стратегийн ач холбогдол бүхий ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулж, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хэмжээг зохих журмын дагуу тогтоон, улсын төсөвт төвлөрүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т зөвшөөрсүгэй хэмээж удахгүй их хурлаар гурав дахь удаагаа оруулж ирэн батлуулахаар улайрч байгаа юм.
Тус ордыг Үндсэн хуулийг дээдлэх хуулийн зарчим болон УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчсөн асуудлууд гарсан. Үүнээс үүдэлтэйгээр төрийн нэрийг барин батлуулахаар улайран зүтгүүлж байгаа нь үе үеийн Засгийн газрынхан. 2014 оны нэг сараас эхэлж Стратегийн ордод оруулах ажлын хэсэг байгуулагдсан. Одоогийн УИХ-ын гишүүн Д.Ганхуяг тухайн үед Уул уурхайн сайдаар ажиллаж байв. Р.Жигжид тэргүүтэй Засгийн газрынхан багаараа Сентерра гоулдын талд ажилласаар ирсэн гэдгийг эх сурвалж онцлов.
Гэтэл Сентерра гоулд нь үүдээ барих дээрээ дампуурлын ирмэгт очсон компани. Тэгвэл тус компанийг хөл дээр нь босгох хүчин нь Монгол улсын Засгийн газар болж хувирав. Монгол улсын Засгийн газар хуулиа хэрэгжүүлэхгүй байгаа бөгөөд "Сентерра гоулд" дампуурлаа зарлахад бэлэн болсон компани гэдгийг мэдэж буй. Тэгсэн мөртлөө Гацууртын ордыг Монголын улстөрчид С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Р.Жигжид, З.Энхболд, Д.Ганхуяг ямар нэгэн байдлаар компанийн талд үйлчлээд хууль зөрчин үйл ажиллагаа явуулаад байгаа нь асуудлын гол хэмээн эх сурвалж мэдээлэв.
Европын холбооны улс нь хуучин социалист орнуудыг зах зээлд шилжүүлж үйл ажиллагааг нь дэмжлэг үзүүлэх зориултаар хөрөнгө оруулалтын дэмжлэг, хөрөнгө оруулалын зээл тусламж үзүүлдэг. Ингэхдээ ийнхүү зээл тусламжаа Европын сэргээн босголтын банкаараа дамжуулан хувийн хэвшилд өгдөг байна. Хувийн хэвшилд өгөхдөө манай улсын томоохон компаниуд болох Номин, АПУ, ЭМ СИ ЭС, МАК зэрэг бүх компаниуд авсан байдаг. Энэ өгсөн зээл хөрөнгө оруулалтыг нь харахаар дандаа байгаль орчин, хүний эрхийг хөндсөн зээл тусламжинд өгсөн нь тодорхой болжээ.
Сентерра гоулд Монгол компанид 150 $ сая буюу 300 тэрбум төгрөгийн эргэлтийн зээл олгох шийдвэр гаргах гэж байна. Үүгээр Гацууртын ордыг олборлон Монголын ой, ус, байгаль, түүх соёлыг устгана. Энэ мөнгөний 1 500 000$ сая буюу 3 000 000 000 тэрбум төгрөг "авилгал хээл хахуульд" зарцуулагдахаар тусгагджээ.
Монгол улс эдгээр байгууллагуудаас олон сая долларын зээл аваад өнөөдөр Байгаль орчин хүний эрхийн асуудал ямар байдалд байгаа вэ??? гэдгийг эргэж харах цаг хэдийнээ ирсэн.
Европын сэргээн босголтын банкаас энэ зээлээ олгохгүй байх талаар мэдэгдэл хүргүүлж, шаардах болсон гэдгээ Байгаль орчны хуульчдын холбоо мэдэгдэв. Нэг талдаа энэ асуудал нь манай улсын Засгийн газрын асуудал. Гэтэл Засгийн газар, компани хоёр үгсэн хувилдаад нэг болчихсон. Ийн үгсэн хувилдсан зүйл дээр Сентерра гоулд шүтэж тахидаг уул байхгүй. Өөрсдөө орж ухдаг. Тийм болохоор эзэнтэй орж ухах саналыг бид нарт Засгийн газар нь санал тавиад зөвшөөрсөн гэж гол тоглолтоо хийж байгаа гэдгийг учир мэдэх хүн хэлэв.
Кумпортын ордын араас Гацууртын ордыг оруулахаар зэхэж байгаа нь аюулын харанга дэлдэж байгаа нь энэ. Кумпортын ордыг судалж үзэхэд, дээрх шиг асуудал үүсч иргэний дайн болох хэмжээнд хүрсэн. Өдгөө ч тэнд маш их маргаантай хэвээр байгаа. Түүнчлэн маш их хэмжээний химийн бодисоор хордуулсан. Сентерра гоулд их хэмжээний цианит натри ашигладаг. Ингэхдээ Бороо гоулдын хаягдлын сан дээр ашиглана гэсэн. Энэ хаягдлын сан нь 2005 оноос хойш ажиллаж 2008 оноос хойш гэм хор нь илэрч эхэлсэн. Харин одоо ямар ч хяналтгүй болсон. Хяналтын цооног нь бүгд ажилладагүй,даацгүй болж орхисон газар дээр ямар нэгэн давшгүй хүчин зүйл болоход тэнд байгаа их хэмжээний олон тн химийн бодис тухайн бүс нутаг, газрын гүний ус, гол мөрнүүдийг устгах химийн том аюултай ажиллагааны горимд шилжсэнг анхаарах хэрэгтэй байна.
Үүний үр дагаврыг хэн хариуцах уу??? Засгийн газар хариуцна гэдэг худлаа. Их хуралд суух хугацаа нь дуусвал яваад өгөх нөхдүүд шүү дээ. Монголын ард түмэн, Байгаль орчин үүрдийн мөнх байна. Гацууртын ордыг өмнө нь Гацуурт компани олборолт хийсэн. Ингэхдээ ямар ч нөхөн сэргээлт хийгээгүй. Лицензээ Сентерра гоулд зарж тодорхой хэмжээний хувь хүртэх гэрээг байгуулсан.
Тэнд хүнцэл гэдэг бодис их хэмжээгээр байгаа гэдгийг судлаачид тогтоосон. Асар их хэмжээгээр хүнцэл байх ёстой хэмжээнээсээ хэдэн мянгаар илүү байгаа юм. Энэ хүнцэл нь алтны үндсэн орд мөнгийг дагаж гарч ирдэг. Хүнцэлийг байгальд онц аюултай хор гэдгийг мэдэж буй биз ээ. Энэ нь байгалийн аясаар замхарч устдаггүй. Байгалийн нар, салхи, усаар идэвхижиж байдаг хор. Бид нар ингээд хордоод суух асуудал гарч ирлээ. Өнөөдөр бид татварын хөнгөлөлт дээр 50 тн алтаа өгөөд явуулсан. Дахиж олборолт явуулахгүй баймаар байна.
Хуульч Ц.Туяацэцэг "Монгол хүний үндсэн хуулиар олгогдсон үүрэг. Байгаль орчноо хамгаалах журамт үүргийн асуудлын талаар ярьж байгаа болохоос сэтгүүлч, иргэний нийгмийн, хэдэн хуульчдын асуудал биш. Баялагтай холбогдох асуудал ярихаар Засгийн газар нэр холбогддог. Гэтэл өнөөдөр Монгол хүн үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу Байгаль, орчноо хамгаалахаар төрийн түшээд нь дүлий царайлж суудаг болсон. Угтаа бол Засгийн газар нь хүнийхээ эрхийг хамгаалахын төлөө байх ёстой. Компаниуд нь хүний эрхийг зөрчихгүй байхаар хангаж ажиллах. Иргэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй.
Гэтэл Засгийн газар,компанитай ашиг сонирхлоороо, хэтэвчээр нэгдэн ажиллаж байна гэх тод жишээг дурьдая. Нэгдүгээр сарын 23-ны шөнийн 22 цагт стратегийн ордод оруулсан. 2007 онд монгол улс стратегийн ордод 15 орд байна гэсэн УИХ-ын тогтоолтой. Энэ процесс нь хууль зөрчжээ. Үндсэн хуулийн 1.2 дээр Төрийн баримтлах зарчим байдаг. Ардчилсан, шударга, ил тод, хуулийг дээдлэх гэж. Гэтэл хуулийг дээдлэх үндсэн зарчмаа алдаж, гачуудалсан. УИХ-ын дэгийн тухай хуулиар тухайн хэлэлцэх асуудлыг их хурлын гишүүдийн гар дээр өгч танилцсан байх, Байнгын хороогоор хэлэлцсэн байх ёстой зэргийг их хурлын дарга өөрөө ажлын бус цагаар асуудлыг гаргаж ирэн стратегийн ордод оруулсан. Шат шатандаа хуулиа зөрчөөд байгаа. УИХ-аар хэлэлцэхгүй буцааж байгаа асуудлыг нэн яаралтайгаар батлуулахаар ээлжит бус хуралдаан зарлаж зүтгүүлж оруулж байгаа. Сентерра Гоулд бидний соёлын өв сангаа хамгаалах эрхийг зөрчиж. Гол усны эх, ойн сангаа хамгаалах хуулийн өөрчлөлтийг Сентерра Гоулд санаачлан удирдсан байдаг" гэлээ.
Х.Даваа