Дэлхийн улс орнуудад "The Voice" шоу албан ёсны эрхтэйгээр зохион байгуулагдаж байгаа билээ.  Тэгвэл "Францын TF1" телевизээр гуравдугаар сарын 9-ний өдөр цацагдаж олны хүртээл болж эхэлсэн юм. Энэ удаагийн  "The Voice 8" шоун дээр франц бүсгүй "Жаран цагаан адуу" дуугаар оролцож, олныг гайхашруулав.

Тэрбээр 41 настай бөгөөд Лили Юнг гэдэг.  Тус шоуны шүүгчдээр Жюльен Клерк, Mика, Сопрано, Женифер нар ажилласнаас Лили Юнг шүүгч Жюльен Клеркийг сонгон, түүний багт орж, шоугаа цааш үргэлжлүүлэхээр болсон юм. Түүний дуулахыг сонссон дөрвөн шүүгч дөрвүүлээ эргэн харсан байна. Дэлхийн ард түмний дуу хөгжмийг сонирхон судалж, дуулж, түүгээрээ дэлхийг танин мэдэх аялалд уриалан дуудахыг эрмэлздэг Лили Юнг бүсгүй Азийн орнуудаар олон удаа аялсан бөгөөд тэр дундаас Монгол Улс гайхалтай сайхан байсан талаар өгүүлжээ.

 

"Жаран цагаан адуу" дууны түүхийг сөхвөл, Манжийн эзлэн түрэмгийлэх бодлогыг эсэргүүцэж байсан баруун монголчуудыг эрэгтэй, эмэгтэй хүүхэд гэлтгүй хомроглон устгаж, бууж өгсөн иргэдийг тараан суурьшуулж үгүй хийсэн харамсалтай түүх буюу эх орныхоо хил хязгаар газарт алслагдан амьдарч, элэг нэгтнээ үгүйлсэн цөөнх түмний гансрал, нэхлийн дуу гэгддэг юм.  Мөн "Хөсөгтөн" хамтлагтай хамтран УДБЭЧ-ын гоцлол дуучин МУСТА С.Цогтсайханы дуулснаар та бүхэндээ хүргэе.

 

Д.Ана