Японы мэргэжлийн сүмо бөхийн шинэ эриний анхны зуны Нацү башё энэ сарын 12-нд Токио хотын Кокүгикан ордонд эхлэнэ.

Уг башёгийн банцүкэд шинэ озэки орж ирсэн ба шинэхэн озеки Такакэйшё сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа "Озэки цолтойгоор Рэйва эриний анхны башёд зодоглох гэж байгаадаа баяртай байна. Шинэ эринд дахин шинэ цол хүртэхийг хүсч байна” хэмээжээ.

Харин энэхүү шинэ эриний анхны башёг Монголын хоёр аварга манлайлахаас гадна нутаг нэгт 22 сүмоч таван зиндаанд хүч үзэх юм. Өнгөрсөн башёд маш сайн барилдсан сэкиваке Ичиножо А.Ичинноров зүүн жигүүрт бичигдсэн бол озеки Точиношин цол буурч, барууны сэкиваке болжээ.

Манай бусад бөхчүүдийн тухайд:

Тамаваши Б.Мөнх-Оргил маэгашира 3

Дайшохо Шижирбаяр маэгашира 16

Чиёошома Г.Мөнхсайхан маэгашира 17

Жюүрёо зиндаа

Кёкүшюүхо Б.Эрдэнэбаатар зүүний 3

Азамарюү C.Тодбилэг барууны 4

Миторюү Б.Төрболд барууны 9

Кирибаяма Б.Лхагвасүрэн барууны11

Араваши Э.Дөлгөөн зүүний 12

Сэйро А.Өнөболд барууны 14-т

Макүшита

Хошорюү С.Бямбасүрэн барууны 4

Сакигаке Я.Баттүшиг барууны 16

Гочозан Д.Ууганбаатар барууны 20

Кёкүсотэн Э.Энхманлай зүүний 33

Кагамио Б.Нанжид зүүний 40

Санданмэ

Ёошояама Б.Анхбаяр барууны 9

Рога А.Амарсанаа зүүний 22

Саданохикари Д.Наранцогт барууны 35

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зүүний 49

Жонидан

Дайтэнма Б.Чинзориг барууны 31 тус тус эрэмбэлэгджээ.