Чи улс төрийг сонирхохгүй байж болно улс төр чамайг оролдоно гэсэн үг бий. Улс төрийг оролдоогүй байхад ард түмнээр оролдоод зүгээр суухын  арга алга. Энэ долоо хоногт улс төрчдийн дуулиан, шуугиан нэлээдгүй өрнөж байна. 

Үндсэн хуулиа өөрчлөх хэлэлцүүлэг ид дундаа явж байхад Ерөнхийлөгч өөрийн санаачилсан хуулиа УИХ-д өргөн бариад "холион бантан" болчихгүй байгаа даа гэсэн болгоомжлол үүсэв. Үндсэн хуулийг өөрчлөх эхний хэлэлцүүлэг нэлээд удаан хугацаанд болсон. Энэ үед Ерөнхийлөгч өөрийн санаачилсан хуулийн төслөө өргөн барьж болоогүй юм бол гэх асуултыг хэн бүхэн асууж байна.  Нөгөөтэйгүүр, эцэг хуулийн ард "тохиролцоо" явагдаж байна уу гэж хардах хүмүүс ч олон. Энэ талаар эндээс уншина уу

Нэгдүгээр хэлэлцүүлгийн үеэр унасан болоод дэмжигдсэн заалтуудыг Ерөнхийлөгчийн төсөлтэй хэрхэн уялдуулах асуудал нэлээд ярвигтай ажил болоод байгаа юм. УИХ-ын гишүүдээс онцгойрч юм болгонд ам нээдэг Батзандан гишүүн: Ерөнхийлөгчийн өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд оруулах саналууд байна. Иймээс бид “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” дээрээ ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж бий. Засаглалын гурван салаа мөчрийн аль нэгт давуу эрх олгохыг хориглодог. Тиймээс Үндсэн хуулийг өөрчлөхдөө засаглалын салаа мөчрүүдийн харилцан тэнцвэртэй, хяналтын зарчмыг барьж асуудалд хандах ёстой гэдэг байр суурьтай байна хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Энэ талаарх дэлгэрэнгүйг эндээс

 

Нэр бүхий өндөр албан тушаал хашиж байсан улстөрчид сүүлийн жилүүдэд гэмт хэрэгт орооцолдох нь нэмэгдэж байна. Тухайлбал, Эрчим хүчний сайд асан М.Сономпилд "дөрвөн жилийн хорих ял" оноожээ. Тодруулбал, түүнийг АТГ-аас албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан, бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шүүхэд шилжүүлсэн юм. 

Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд асан М.Сономпилыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан "...нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдаар дамжуулан хахууль авсан..." гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон 266 сая төгрөгийг улсын орлого болгохоор зааж,

түүнд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэжээ.

Монголын дуулиант хэргүүдийн нэг нь С.Баярт холбогдох хэрэг. Тэгвэл түүний Ч.Даваанямаар дамжсан оффшор компаниуд, сая сая долларын гүйлгээнүүд хэмээн хэвлэлийн хуудаснаа нийтлэгдэх нь тэр. Ч.Давааням нь С.Баярын охин Б.Нандинтай хамтран АНУ-д таван компани үүсгэн байгуулжээ. Ингэхдээ Ч.Давааням 85 хувийг, Б.Нандин 15 хувийг нь эзэмшдэг байна зэргээр нэлээдгүй олон баримтыг дэлгэсэн байна. Энэ тухай илүү ихийг эндээс уншаарай

Энэ долоо хоногт өрнөсөн хамгийн олон хүний анхаарлын төвд байсан үйл явдал бол С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн талаарх шүүх хурал байв. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх "хэргийн эздийн хэрэг хэрхэх вэ" 

 

 

Холбоотой мэдээ:

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /2/

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /3/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь/4/