Сайн байна уу? 2дахь амьдралаа зохиосон болон +35с дээш насныхан хариулж тус болооч. Бусад нь уншиж тунгаан бодоод үзээрэй. Би одоо 34тэй 2 хүүтэй ганц бие ээж.

Алдаж онож 9н жил хайрлаж ханилсан ханиасаа 2 настай, 6н сартай 2 нялх хүүхэдтэй байхдаа салсан. За эхний үзэгдэл иймэрхүү.

Ганц бие ээжийн амьдралдаа 2 дахь жилээсээ дасаж ажлаа хийж хөвгүүдээ өсгөөд амьдрал сайхан байсан. Залуусаас мэр сэр уулзах болзох санал ирдэг байсанч муу санаа хашир зан 2 толгойд эргэлдээд тэгэсгээд өнгөрдөг байлаа. Ингэж байгаад нүдэнд дулаахан үеийн сайхан залуутай танилцаж өөрийн эрхгүй татагдсан. Алдсан хүн чинь их хашир муу санаатай болдог юм билээ. Харин тэр маань эхнэрээсээ салсан (салаад 4н жил болсон байсан) 3н (10 8 6 настай) хүүхэдтэй 38тай аав.
Үнэхээр салсан уу салсан ч хүүхдүүдээ өсгөдөг болов уу надад хүүхдүүдэд минь яаж хандах бол гэж маш удаан эргэцүүлж бодож асуусаар жил өнгөрлөө.

Бүх зүйл нь таалагдаж бид бие биедээ хайртай болсон. Бид 3ыг гэртээ нүүгээд ир гэдэг ч миний хашир зан ихдээд 2 гэрийн хооронд амьдарч байна. Миний 2 хүүд их сайн. Түүний 3тай тааралдвал би аль байдгаараа л сайн байх гэж хичээдэг.
Ингээд бид 2 асуудлыг хамт шийдэж бие биенийхээ амьдралд тусалж дэмжиж 2 гаран жил болжээ.

За гол асуудал нь гэвэл хэд хоногийн өмнө салсан эхнэр нь нардуу залгаж хэллээ. "Чи сайн эмэгтэй, сайхан эмэгтэй, ухаантай хүн байх. Хүүхдүүдийн минь ирээдүй, элэг бүтэн амьдралыг бодоод салчих тэхүү. Түүнд хэлсэн ч чамаас салахгүй" гэж хариулсан гэнэ. Тэгээд аргаа бараад надад хэлж байгаа юм байх. Ганцаараа хэсэг бодлоо.
- Хүүхдүүдэдээ ээж нь болж чадахгүй бол яанаа
- өөрийн хөвгүүд шигээ хайртай хүнийхээ үрсийг өнчин болгоод би жаргах уу
- намайг зориод ирсэн сайхан хайраа үгүйсгэж хайртай хүнээ гомдоож түлхэх.... Ийм л зүйл бодсон.

Тэгээд экс чинь чамайг нийлье гэсэн байхад яагаад надад хэлээгүй юм гэтэл " Би чамгүй амьдарч чадахгүй болохоор хэлж санааг чинь зовоогоод яахав" гэсэн. Хүүхдүүдээ элэг бүтэн амьдруулж гэр бүлээ авж үлдсэн дээр гэсэн утгатай зүйлс хэлсэн боловч буцаж нийлэх тухай огт сонсохгүй байв. Тэр эмэгтэйтэй амьдрахад ямарч хайр халамж хүндлэл байгаагүй гээд өмнөх амьдралаа ярьсан. Хүүхдүүдээ өсгөөд чамайг халамжлах цаг олдоогүй байлгүй гэхээр "Би чамд хайртай. Тэр нь хүн миний сэтгэлийг татах юу ч байхгүй" гэнэ. Бид энэ тухай ярилцаад шийдэлд хүрээгүй. Тэр эмэгтэй надруу дахин залгаад гуйгаад байх юм. Би хэлсэн өөрөө шийдвэрээ гаргах байх л гэлээ.

Би энэ хүнд хайртай. Явуулна гэхээр хэцүү байгаач хүүхдүүдээ ээжтэй нь байлгасан дээр санагдах юм. Явуулахгүй амьдрахаар надшиг амьдралаа алдсан эмэгтэй бодохоор өр өвдөхийн. Залуу маань "Чамтай эхэлсэн амьдралаа яасанч дуусгахгүй чи надтай байна гэж амласан" гэсэн байрандаа бат зогсоод байх юм. Энэ тохиолдолд яах ёстой бол. Та бүхэн зөвлөмж өгөөч баярлалаа.