Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 78.4 тэрбум төгрөгөөр буурсан мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос өглөө. 

Мөн мөнгөний нийлүүлэлт (M2) 2019 оны 6 дугаар сарын эцэст 20.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 67.1) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 2.9  их наяд төгрөгөөр өссөн байна.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2019 оны 6 дугаар сарын эцэст 937.1 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 2.6  тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 6.0 тэрбум төгрөгөөр өсчээ.