Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1218 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 769 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулжээ.  Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 25 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 3, орон нутагт 11 хүний амь нас хохирсон байна.
 
Энэ 7 хоногт зам тээврийн ослын улмаас 4 хүүхэд бэртэж, 2 хүүхдийн амь нас хохирсон байна. Завхан аймгийн Их-Уул сумын Үржил 2-р баг “Гүнжийн хясаа” гэх газар /Сумын төвөөс баруун тийш 12км замд “Toyota Camry” Л жолоочтой автомашин онхолдож жолооч 39 настай, эрэгтэй Л нас барсан.

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5-р багийн “Өгөөмөр” гэх газар / Kia Frontier автомашины жолооч Б нь Даюун маркийн улсын дугааргүй мотоциклтой мөргөлдөж жолооч 61настай, эрэгтэй Ж нас барсан.

Булган аймгийн Рашаант сумын 4-р баг “Бөргөцөгийн ар” гэх газар Toyota Prius автомашины жолооч Ц нь Toyota Harrier  Бжолоочтой автомашинтай мөргөлдөж жолооч 57 настай, эмэгтэй Ц, зорчигч 69 настай, эрэгтэй Т, 47 настай, эмэгтэй Ө нарын 3 хүн нас барж, жолооч Б, зорчигч Ч нарын 2 хүн гэмтжээ.

2019.08.05-ны өдрийн 23 цагийн орчимд СБД-н 15 дугаар хороо  “Сод Монгол” ШТС-ын хойд замд Toyota Prius маркийн автомашины жолооч Х нь  явган зорчигч 48 настай, эрэгтэй М-г мөргөж амь насыг нь хохироосон.

2019.08.06-ны 14.00 цагийн орчимд  Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат 1-р баг “Далайн гол” гэх газар /сумын төвөөс зүүн урагш 119 км замд Toyota Prius автомашины жолооч  Б нь Toyota Corolla Axio Э жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч  41 настай, эрэгтэй Г, 53 настай, эрэгтэй Г, 27 настай, эмэгтэй Э, 0.5 сартай, эмэгтэй У нарын 4 хүн нас барсан харамсалтай хэргүүд бүртгэгдсэн байна.