УИХ-ын нэгдсэн чуулганаа хуралдуулах чадамжгүй УИХ-ын дарга
2019/08/28
УИХ-ын нэгдсэн 2019 оны хаврын чуулган баяр наадам хүртэл амрахгүй хуралдсан билээ. Улмаар наадмын дараанаас шууд л ээлжит бус чуулганыг зарлаж Үндсэн хуулийг чухам хэлэлцээд юу юугүй батлаад гялалзуулчихна гэх мэдээллийг албан эх сурвалжуудаас өгч байсан нь саяхан.
Гэтэл УИХ-ын нэгдсэн 2019 оны намрын чуулган хаяанд ирээд байхад чуулганы ирц бүрдээгүй л байна. Уржигдар хуралдах байсан чуулган өчигдөр 12:00 цаг хүртэл хойшилсон. Харин өчигдөр 12:00 цагт эхлэх байсан чуулган ирц хүрээгүй тул 15:00 цаг хүртэл хойшлов. Чуулганы нэгдсэн хуралдааны танхимд өчигдөр 16:00 цагийн байдлаар 54 гишүүн ирсэн байсан бөгөөд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Х.Болорчулуун, А.Ундраа, Ж.Ганбаатар, Д.Хаянхярваа, Ц.Даваасүрэн, Б.Наранхүү, Л.Болд, Н.Номтойбаяр, С.Жавхлан, Ч.Улаан, Б.Жавхлан нар ирээгүйгээс гадна УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд чуулганд оролцоогүй тул ийнхүү ирц бүрдсэнгүй. Өнөөдөр ирц бүрдэх эсэх нь мөн тодорхойгүй байна.
УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх байсан юм. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.1-т “Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар УИХ-ын гишүүний дөрөвний гурав буюу 57-гоос доошгүй ирцтэй бол түүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг авч хэлэлцэхэд хүчин төгөлдөр гэж үзнэ” хэмээн заасан байдаг.
Тэгэхээр ирц бүрдэх хүртэл чуулган хуралдахгүй, Үндсэн хуулийг хэлэлцэхгүй гэсэн үг. УИХ-ын дарга нь УИХ-ын гишүүдээ нэгдмэл нэг санаатай байлгаж чадахгүй бол ядаж ирцээ бүрдүүлээд төрийн ажлыг гацаахгүй байх үүрэгтэй. Одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар яг ийм шалтгаанаар М.Энхболдын ажлыг авч байсан цаг саяхан. Гэтэл өнөөдөр өөрөө ирцээ бүрдүүлж чадахгүй, төрийн ажлыг гацааж байгаа нь ажаа хийх чадамжгүй нэгэн гэдгийг харуулж байгаа юм.
Чадна гэж УИХ-ын даргын суудалд суусан хэрнээ ажлаа хийж чадахгүй байгаа түүнд хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалт байхгүй бол ухамсраараа чаддаг нэгэнд нь ажлаа өгсөн нь дээр дээ УИХ-ын дарга Г.Занданшатар аа!!!
Зочин · 2019/08/28
Yaadagch bsan Melgere Mieegees 100 huv deerdsen, bas oorchlogson. Hervee melgerees salaagui bol hyatadiin haryaa bolood Amar 2
зочин · 2019/08/28
М.Энхболдыг унагын тулд чуулганаа байнга тасалдуулж Хүрэлсүхтэнгүүд үүнийг манлайлсан.Одоо өөрсдөө ухсан нүхэндээ унаж байна.Саяхан Хэнтийд их таргалсан хонь өеөдөж уначихаад босч чадахгүй нэг зураг гарсан.Хүрэлсүх яг түүн шиг болно доо
Зочин · 2019/08/28
Гишүүдийн тоог л нэмэх, мөн хугацааг уртасгах гэж үндсэн хуулийг өөрчлөх гээд л зүтгээд байгаа юм биш үү. 76 хүнтэй танхимдаа багтахгүй тул дахиад л зардал.Ингэж байхаар хуулиа өөрчлөхгүй байсан нь дээр дээ. Чоно борооноор гэж ...