Фантастик продакшны 10 жилийн ой, SKYtel group-ын 20 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн “37-р ТОЧКА" ОАУСКиноны нээлт өнгөрсөн амралтын өдрөөр болсон билээ.

Уг арга хэмжээний үеэр тус продакшны залуу жүжигчин Э.Одбаяр "Соёлын тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнагдлаа.

СТА Э.Одбаяр нь  Маш нууц, Байтаг богд, Зүрхний хилэн, 18 нас, Паралель ертөнц гэх мэт олон уран бүтээлд гол болон туслах дүрүүдийг чадварлаг гарган олонд танигдсан билээ.