Жүжигчин Б.Азжаргал өдгөө 25 настай. Тэрбээр "Хамгийн азтай үе" уран сайхны кинонд тоглосон. Түүний тоглосон эсрэг дүр охидод ихэд таалагдсан бөгөөд зарим нэг нь бүр хоёрдугаар бүлгийг бүтээхийг зохиолч, найруулагч нараас гуйх болсон гэнэ шүү. 

Өмнө нь Захирагч Зий, Админ Зий, Тоглоомын дүрэм, Хамгийн хөөрхөн охин  зэрэг дэлгэцийн бүтээлд тоглосон. Удахгүй шинэ бүтээл нь үзэгчдийн хүртээл болох аж.