Монголын чадварлаг гитарчдын нэг Өөжгий буюу Д.Өлзий-Орших гэдэгтэй маргах хүн үгүй. Пентатоник наадмын таван удаагийн шагналт, Алтан гадас одонт ая зохиогч, продюсер, Никитон хамтлагийн хөгжимчин тэрбээр ирэх сарын 04, 05-нд "Чи над шиг дурлаж чадах уу" тоглолтоо "Улаанбаатар Палас"-ын концертын их танхимд толилуулна. 

Д.Өлзий-Орших нь "Хайрын бурхан", "Чи минь", "Дурлаж бичсэн шүлэг", "Эрчүүд", "Хайртай гэхээсээ өмнө", "Чи над шиг дурлаж чадах уу" зэрэг дууны үг, аяыг бичсэн билээ. Тэгвэл тэрбээр "Номин талст" хамтлагийн хит дуу болох "Дурлаж бичсэн шүлэг" дууны түүхийг ийн хуучлав.
2000 онд нэг бүсгүй надад Чи над руу Westlife My Love дууны аяыг Нокиа гар утасны композер дээр хийгээд явуулчих гэлээ. Энэ дуугаар яах гэж байгаа юм гэсэн чинь Монголын бой бээндүүд ямар ийм гоё дуу дуулах биш гэж байна.
Миний шар гозойж тэгвэл би яг энэ стайлаар нэг дуу чамд зориулж зохиогоод өгье гээд ам гарчихлаа.

Тэгээд Сэтгэлийн үгээ чамдаа би хэлье
Зүрхний дуугаа ганцхан чамдаа дуулья
Чиний сэтгэлийг өөртөө татах гээд
Дурлаж бичсэн шүлэг минь билээ гээд нэг дахилт лав л аяыг нь хийчихлээ.
Тэр үед Номин Талст шинэ цомгын ажилдаа ороод миний хийсэн Чи, Баяртай гэж битгий хэлээч гэсэн хоёр дууг бичүүлж байсан юм.
Бичүүлж дуусаад Батсүх Хаянаа хоёр надад хэлж байна.
Ах аа цомогт дахиад нэг дуу яг дутаад байна.
Бэлэн дуу байна уу, эсвэл яг одоо зохиогоод өгчих гээд шалж гарав.
Би нөгөө хийсэн байсан ганц дахилтаа дуулж өглөө.
Болж байна ш дээ ах аа.
Одоо шууд бадгийг нь хийчих тэгэх үү гээд болдоггүй.
За та нар надаас холдож бай.
Би нэг оролдоод үзье гээд төгөлдөр хуур дээр суулаа.
Би ер нь дуу хийхдаа яг ганцаараа л сууж хийдэг.
Хажууд хүн байвал ёстой чаддаггүй
Тэгээд 15 минутын дотор бадаг, бриджийнх нь аяыг хийчихлээ.
Халиун ч аранжировка хийдэг өрөөндөө бэлэн сууж байсан.
Шууд найруулгадаа орлоо.
Үг нь болж өгдөгүй гацчихаад сууж байсан

Сайн хүн санаагаараа гэдэг шиг Яруухан найрагч Ган-Очир гаднаас орж ирж таарч байгаа юм чинь
Шууд л урсгаж өглөө.
За ингээд дуу бэлэн.
2 хоногийн дараа бичлэг эхлэв.
Харин Номин Талстын дуулалт ердөөсөө миний чихэнд сонсогдоод байсан төсөөллөөс өөр болоод болдоггүй ээ.
Шөнө 3 цаг хүртэл студид ноцолдоод
би үхтлээ нервтэж, баахан хараал ерөөл тавьж байгаад хамгийн сүүлд Номин Талстынханд энэ дуу тийм сайн дуу болоогүй, та нар ч дээр нь бүр юу ч биш болгоод хаячихлаа.
Би ер нь харьж унтлаа гээд явав.
Маргааш нь өдөр Батсүх яриад бичээд бэлэн болгосон шүү ах аа. нөгөө шинэ дууг чинь шууд ФМ-д өгчихлөө.
Та 102.5 сонсож байгаарай.
Одоо ингэсгээд явна гэж авдаг байгаа
Би дахиад л Батсүх рүү уурлав.
Та нар болил доо.
Зохиогчид нь ч сонсуулахгүй юугаа солиороод байгаам бэ?
Гайгүй ээ ах аа л гэж байна.
Сонслоо фм-ээр нөгөөх  өө.
Яах вэ гайгүй л байна.

Харин хэсэг хугацааны дараа Дурлаж бичсэн шүлэг тэр үеийнхээ аймаар хит болж эхлэв.
Би өөрөө гайхаал

2001 онд бүр хөгжилтэй юм болов.
Пентатоник наадам 2-3 жил өнжсөн.
Тэгээд тэр онд хийхээр болоод тэр жилүүдийн бүх шилдгүүдийг тодруулж байсан цаг.
Бүүр шөнө утас дуугарсан Балхаа ах ярьж байна. Тэр үед ах Пентатоник
Академийн ерөнхийлөгч байсан.
Өөжгий Балхаа ах нь байна.
Бид Пентатоникын шүүгчдийн дүнг нэгтгээд хуралдаад сууж байна.
Шилдэг Поп дууны төрөлд чиний зохиосон "Чи минь" (Ариунаа), "Дурлаж бичсэн шүлэг" гэсэн 2 дуу 25=25 саналаар тэнцчихээд академийн гишүүд хүртэл санал тэнцчиэд, хамгийн сүүлд чамаас өөрөөс чинь санал авья гээд залгаж байна гэдэг байгаа.
Би: Би яаж мэдэх юм бэ Балхаа ах аа.
Тэр чинь та нарын ажил биз дээ л гэлээ.
Үнэнийг хэлэхэд миний хийсэн дуу болгон миний хүүхэдтэй л адил.
Аль нэгийг нь сайн муу гэж хэлэх бол тийм онц зүйл биш.
Хэд хоногийн дараа Пентатоник боллоо.
Чи минь шилдэг дууны шагнал авсан л даа. 
Тэгэхдээ "Дурлаж бичсэн шүлэг" ч дутахааргүй сайн болсон гэж боддог.
Ямар сайндаа л нэг их том компаний захирал (Нэрийг нь хэлээд юу гэхэв ээ ха ха) надад Хүний эхнэрийг өөртөө татах гээд Зовж л олсон хэдэн... гэж хошин вээрсээр нь дуулж өгч байхав дээ