Сайн байна уу нэрээ нууцлах гэсэн юмаа. Би нөхөр 3 хүүхэдтэй. Нөхөр маань ээж аав эгч нь хүүтэйгээ бөөнөөрөө амьдардаг байсан.

Лангуутай болчихвол сайхан амьдарна гэж ятгасаар байгаа л ээж аав 2оор зээл авхуулж 2 лангуу авсан. Удалгүй эгчдээ 1 лангуугаа өгчихмөөр байна гэж байгаа л өгсөн. Дүүд минь нэг удаа 5н цаас өгөх гэж харамлаал бөөн юм өгдөг байж эгчдээ лангуу эгчийнхээ хүүд нөөтбүүк авч өгсөн. Байнга намайг муулна доромжилно бүр нөхөр байхгүй хөөгдсөн. Уг нь тусдаа гарахад би бүх бэлдсэн тэднийхээс 1ширхэгч сэтэрхий зүү аваагүй. Нөхөрт маань өөрийн хөрөнгө ч байгаагүй. Өр зээл тавьсаар байгаад лангуугаа алдаад бүр гэр ч үгүй энд тэнд хашаа байшин түрээслэнэ. Намайг ажил хийлгэх үнэхээр дургүй гэрийхэн нь хүртэл аижл хийсэнгүй гэж ад үзэх хэрнээ ажил хийхээр утсаар ирж энэ хүүхдээ хар хүүхдийг чинь харж зарагдах биш жаргаж байх ёстой хүмүүс тийм л их ажил хийх гээд байгаа бол гадаадад байгаа ээжийгээ авчирч хүүхдээ харуул нтр гэнэ.

Нөхөр ажил хийхгүй намайг ажил хийлгэхгүй бөөн хэрүүл салах дээрээ ч тулж үзлээ. Нэг их дээрдсэн шинжгүй уг нь надад их хайртай. Ээж аав 2 минь надад хашаа байшин авч өглөө. Хадам аав өнгөрч хадам ээжийг охин нь ад үзсээр байгаад хөөж байсан, бэрийндээ буюу манайд нүүгээд ирчихсэн. Заримдаа илүү дутуу үгээр намайг бас доромжлоостой. Ээж маань уурлаад чамд байшин авч өгсөн болохоос хадамд чинь авч өгөөгүй гээд л уурлаад байдаг, би ч стресдэхээс өөрөөр яаж чадахгүй үнэхээр хэцүү байна. Үг дуу муутай хэлье гэснээ хэлж чаддаггүй дотроо л хадгалаад л ядаж нөхрийн маань хийж байгаа юм болгон нь бүтэхээ болиод үнэхээр хэцүү байна. Яаж ч амьдармаар юм бэ дээ