БНХАУ-ын Эрээн хотод Монгол улсыг төлөөлөн сууж байгаад ажлаа өгсөн консул асан Д.Мөнх-Эрдэнэ “Улаан бал” нэвтрүүлэгт оролцож УИХ-ын гишүүн Ж.Батзандантай найз гэснээс гадна түүний ахтай хамт ажиллаж байсан талаараа нэлээд ширүүхэн зүйлс яриад авсан. Ингэхдээ түүний ах дүүс компютерын мэдлэг байхгүй, ийм хүмүүс төрд ажиллаж байна гэж ярьсан байдаг.

Үүний хариуд УИХ-ын гишүүн Ж.Батзандан телевизийн ярилцлагад оролцож Д.Мөнх-Эрдэнийн талаар таагүй зүйл өгүүлсэн. Харин түүний энэхүү ярилцлага Мөнх-Эрдэнэд таалагдаагүй бололтой. 

 “Анд минь дуугүй л байхгүй олон юм солиороод ямар ядаргаатай юм бэ чи!!! Би хүний бичлэг хийж явдаг Түгжил биш шүү чи мэдэж байгаа! Харин шалчиганаад байвал багийг чинь хуулсан багадаад байвал арьсыг чинь хуулна шүү!” хэмээн цахим орчинд үзэл бодлоо илэрхийлжээ.