Нийслэл хот руу түүхий нүүрс оруулж ирэхийг завджээ
2019/10/14
Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг хориглосон Засгийн газрын шийдвэр өнгөрсөн тавдугаар сарын 15-аас хэрэгжиж байгаа билээ. Хүйтний улирал ирсэнтэй холбогдуулан иргэд хот руу түүхий нүүрс оруулахыг завдсан тохиолдлууд цөөнгүй гарч байгааг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэв.
Энэ сарын 12-нд суудлын автомашинд 10 шуудай нүүрс тээвэрлэсэн үйлдлийг илрүүлж, буцаасан байна. Мөн өчигдөр 13 шуудай нүүрсийг илрүүлэн буцаажээ.
Зөрчлийн хуулиар нийслэл рүү түүхий нүүрс оруулсан тохиолдолд иргэнийг 300 мянган төгрөг, аж ахуй нэгж байгууллагыг 3 сая төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай юм.