Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг прокуророос дуудсан талаар мэдээлэл гарсан билээ. Тэгвэл тэрбээр өөрийнхөө цахим хуудсаар дамжуулж энэ талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Сайн байна уу, та бүхэнд энэ өдрийн мэнд. Ажил ихтэй явж байна. Хэд хэдэн Олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хурал, зөвлөгөөнд оролцож явна. 

Энэ хооронд хуулийн байгууллагаас надаас асууж, тодруулах зүйл гарсан юм шиг байна. Зарим нь намайг оргож, зугтаад явчихсан юм шиг ойлгуулах гэж оролдож.  Би зугтаад хаачих вэ дээ, төрийн хамгаалалт нь дагаад явж байгаа.  Хуулийн байгууллагад оролцож байгаа хурал, зөвлөгөөнийхөө урилга, хөтөлбөр, мэдээллийг өгсөн.  Би хууль сахиулагчдын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй ханддаг. Монгол Улсын хууль миний хувьд дээд хүч юм. 

Зарим хүн кино зохиолдоо амилуулах гээд байгаа шиг надад Монгол Улсын хуулийн, төрийн өмнө хийсэн буруу зүйл байхгүй.  Ойрын үед заавал оролцох ёстой хурал, зөвлөгөөндөө орчихоод хурдан очно" хэмээлээ.