Сайжруулсан түлш хэрэглэж байгаатай холбоотойгоор угаартах тохиолдол бүртгэгдсээр байна. Тиймээс утаа мэдрэгч айл бүрт байрлуулахаар болсон. Харин энэ ажлыг түргэвчлэхгүй бол угаартах тохиолдол бүртгэгдсээр байна.

Тухайлбал,  2020.01.14-ний өдөр 17.54 цагт СХД-ийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух 22 настай эрэгтэй Б нь угаартаж нас барсан байж болзошгүй байна. Түүнтэй хамт байсан  21 настай эмэгтэй А нь угаартсан байдалтай ухаангүй Цэргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн өдгөө эмчилгээ хийлгэж байгаа юм. Мөн

  • БЗД-ийн 1-р хорооны нутаг дэвсгэрт суух 38 настай эрэгтэй О, 52 настай эмэгтэй Д, 18 настай эмэгтэй М нар
  • БЗД-ийн 27-р хороо 48 настай эрэгтэй Г, 40 настай эмэгтэй Д, 18 настай Д, 9настай эрэгтэй Т, 3 настай эмэгтэй Ц нар угаартаж ЯТТ-ийн эмчээр эмчилгээ хийлгэсэн.
  • БЗД-ийн 8-р хороо 34 настай эрэгтэй Г, 33 настай эмэгтэй Ө, 13 настай эмэгтэй Э, 7 настай эрэгтэй Э нар
  • СБД-ийн 13-р хороо 17 настай эмэгтэй С, 17 настай эмэгтэй М
  • ЧД –ийн 7 хороо 23 настай Б
  • СХД-ийн 2-р хороо 49 настай эм Т, 41 настай эр Л нар угаартсан байна.