Энэ өдрийн мэнд. Манай нөхөр 10 жилийн уулзалтандаа яваад ангийнхаа нэг хүүхэнтэй үнсэлцэж маяглаж өгсөн байгаа юм. Дараа нь энэ тухайгаа чатлаад тэр нь надад баригдсан.

Тэр эмэгтэй нь олны танил жүжигчин хүүхэн. Караокед эр болгоны өвөр дээр сууж ангалзаж өгсөн байна лээ. Одоо харин нөхрөө уучилж чадахгүй байн байн хэрүүл хийдэг боллоо. Яах ёстой вэ?  Бидний 2 дахь гэрлэлт, суугаад 7 жил болж байна.