Сэрэмжлүүлэг: Тэсэлгээний материал бэлтгэж байгаад дэлбэрчээ
2020/01/27
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг уурхайд 2020.01.24-ны өдөр 13:00 цагийн орчимд тэсэлгээний материалтай зүй бус харьцсан залуус дэлбэрч хүндээр гэмтжээ.
Тодруулбал, тухайн уурхайд тэсэлгээчин ажилтай 28 настай эр Г, 44 настай эр Г 22 настай Д нар нь тэсэлгээний материал бэлтгэж байгаад дэлбэрч хүнд гэмтсэн байна. Залуусыг аймгийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд өдгөө хэвтэн эмчлүүлж байгаа юм. Хэргийг онцгой байдал болон цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм.
Тиймээс аюултай орчин нөхцөлд ажиллаж байхдаа болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.