“Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй ахмадууд хэрхэн бүртгүүлэх вэ
14 цагийн өмнө
Ахмадын нийгмийн оролцоо, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ахмад настны орлогыг нэмэгдүүлэх, тэдний эрүүл мэндийг хамгаалах, Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг хангахад УИХ манлайлж, эерэг нөлөө үзүүлэх, үе хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх залгамж холбоог чухалчлан мэдлэг, туршлага бүхий ахмадуудыг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн үйл ажиллагаанд татан оролцуулах, Улсын Их Хурлын гишүүдэд мэдлэг, туршлагаа хуваалцах, бодлогын шийдвэр гаргахад тэдний оролцоог нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж “Нээлттэй парламент: Эксперт” ахмад үеэс туршлага солилцох хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Тус хөтөлбөрт улс төр, нийгэм, шинжлэх ухааны салбарт удирдах, зөвлөх албан тушаал хашиж байсан 55 наснаас дээш эмэгтэй, 60 наснаас дээш эрэгтэйг хамруулах бөгөөд сонгогдсон ахмад настнууд Улсын Их Хурлын хууль тогтоох, төрийн бодлого тодорхойлох, хяналт шалгалт хийх үйл ажиллагааг олон нийт, ахмад настны төлөөлөлд таниулж, мэдлэг ойлголт өгөхөөс гадна өөрийн мэдлэг туршлагаараа Улсын Их Хурлын гишүүдэд зөвлөх юм.
Хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагчаар УИХ-ын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, УИХ дахь Ахмадын оролцоог дэмжих бүлэг тус тус ажиллаж байна.
“Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрт хамрагдах сонирхолтой ахмадууд 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд гишүүнчлэлтэй ахмадын холбоо, клубээр дамжуулж мэдээллээ илгээх, www.parliament.mn вэб хуудасны цахим парламент цэсээс Ахмадын хөтөлбөрт бүртгүүлэх сонголтыг хийж бүртгүүлэх боломжтой.
Зочин · 9 цагийн өмнө
За за ойлгомжтой жирийн ажилчин бол орж чадахгүй юм байна.
Зочин · 14 цагийн өмнө
SADARLMR VANXANDN80955877
Зочин · 14 цагийн өмнө
BOOBN XOXN80955877
Зочин · 14 цагийн өмнө
SEXSDI80955877ANUSN 45DSH80955877