Монгол Улсын Ерөнхий аудитороор С.Магнайсүрэнг томилов
6 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий аудитороор С.Магнайсүрэнг томилох асуудлыг хэлэлцэн, нууц санал хураалт явуулав. Үүгээр 80.6 хувийн олонх дэмжсэн тул С.Магнайсүрэнг Ерөнхий аудитороор томиллоо.
Түүнчлэн, Д.Загджавыг Ерөнхий аудитороос чөлөөлөх асуудлаар мөн нууц санал хураалт явуулсан. Ийнхүү 63.5 хувийн саналаар УИХ-ын тогтоол батлагдав.
Үүний өмнө УИХ-ын гишүүд нэр дэвшигч С.Магнайсүрэнгээс асуулт асууж, хариулт авч дууссан юм.
С.Магнайсүрэн зургаан жилийн турш бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн:
Аудитын газар 21 аймаг, нийслэл гээд 23 байгууллагын бүрэлдэхүүнтэй. Орон нутагт 400 орчим, төвдөө 200-аад орон тоотой үйл ажиллагаа явуулж байна. Бүтэц зохион байгуулалтын хувьд одоо ярих боломжгүй байна. Аудитын дүгнэлт, хэрэгжилтэд онцгой анхаарах ёстой гэдгийг гишүүд хэлж байгаа. Тиймээс энэ чиглэлийн бүтэц орон тоо чиглэж магадгүй.
Гишүүдийн ярьсан бүх санал дээр эргэж нэг бүрчлэн танилцаж, хувь гишүүдэд танилцуулна гэж бодож байна. Аудитын цар хүрээ төсөв нэмэгдэх тусам нэмэгдэж байгаа. Тиймээс тэр болгонд хүрч ажиллах зохион байгуулалтыг сонгох ёстой.
С.Магнайсүрэнгийн ажлын туршлага:
УИХ-ын Тамгын газар – Зөвлөх, нарийн бичгийн дарга
Хүнс, хөдөө аж ахуйн яам – Сайдын зөвлөх
Барилга, Уул уурхай зэрэг салбарын яамд – Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.
Зочин · 4 цагийн өмнө
BOOBN XXNODO80955877